Бритни Спирсийн дүү хоёр муурныхаа үхэлд Илон Маскийг буруутгав

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

Бритни Спирсийн дүү хоёр муурныхаа үхэлд Илон Маскийг буруутгав

Бритни Спирсийн дүү хоёр муурныхаа үхэлд Илон Маскийг буруутгав

Жүжигчин, дуучин Жейми Линн Спирс “Tesla” компани болон түүний Гүйцэтгэх захирал Илон Маскийг өөрийнх нь мууруудыг алсан хэмээн буруутгажээ. Инстаграм хуудастаа байршуулсан дүрс бичлэгээрээ дамжуулан Спирс Америкийн саятны цахилгаан тээврийн хэрэгсэл түүний гэрийн тэжээвэр мууруудыг дайрч хөнөөсөн тухай мэдэгдсэн байна.

Поп дуучин Бритни Спирсийн дүү тэрбээр “Tesla”-г "муурны жинхэнэ алуурчин" гэж буруутгаад, тус компанийн машинуудын дуу хэт сул байдгаас муурнууд нь машин ирж буйг сонсолгүй дайруулж үхсэн гэжээ. Спирс “Tesla”-гийн автомашинууд хийн түлшээр ажилладаг бусад тээврийн хэрэгслүүдээс хэт дуу султай байдаг хэмээн хэлсэн байна.

Түүний инстаграм хуудаст байршсан дүрс бичлэг удахгүй устгагдсан бөгөөд тэрбээр "Бид ялагдлаа. Цахилгаан тээврийн хэрэгсэлд дайруулж үхсэн муурны тоог таашгүй юм. “Tesla" компанид тэнэмэл, гэрийн тэжээвэр амьтдад туслах зорилгоор автомашин ирж буйг мэдэгдэж анхааруулах “дуу чимээ” гаргахыг зөвлөж байна. Энэ талаар хүмүүс ярьж хэлэх хэрэгтэй” гэж онцолжээ.

Эх сурвалж: News18
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж