Ил, задгай хаясан амны хаалтаас болж ТҮК-ийн ажилтнууд өвдөв үү? | News.MN

Ил, задгай хаясан амны хаалтаас болж ТҮК-ийн ажилтнууд өвдөв үү?

Ил, задгай хаясан амны хаалтаас болж ТҮК-ийн ажилтнууд өвдөв үү?

Ил, задгай хаясан амны хаалтаас болж ТҮК-ийн ажилтнууд өвдөв үү?

Ердөө ганцхан жилийн өмнө гудамж талбай, автобусны буудал, булан тохой бүр тамхины иш, нус шүлстэй, дотор арзаганамаар дүр зураг хаа сайгүй байлаа. Хотын гудамжаар явган алхах ч аргагүй байв. Ийм зөрчил гаргаж, бүдүүлэг аашилсан иргэдээ Зөрчлийн хуулиар айлгаж, халаастай нь яриад ч тусыг эс олсон. Харин covid-19-ийн нөлөөгөөр эл асуудал мартагдсан ч иргэдийн хайхрамжгүй байдал дан ганц үүгээр зогсохгүй нь.

Засгийн газраас онцгой дэглэм тогтоогоод багагүй хугацаа өнгөрч, хүн бүр амны хаалт тогтмол хэрэглэж дадсан. Харамсалтай нь, тэд хэрэглэсэн амны хаалт аюултай хог хаягдалд багтдагийг мэддэггүй бололтой. Мэдсэн ч тоохгүй ил задгай хаядаг нь ч цөөнгүй биз.

Амьдардаг орцноосоо авхуулаад гудамж талбай, автобусны буудал, нийтийн тээвэр гээд хаа сайгүй хэрэглэсэн амны хаалтаа хаях болоод уджээ. Бүгд биш ч иргэдийн ухамсаргүй эл үйлдэл аюултай хог хаягдал болохыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэг биш удаа анхааруулсаар ирсэн.

Нэг удаагийн амны хаалтыг хоёр, даавуун угааж цэвэрлэх боломжтойг нь дөрвөн цаг тутамд солихыг зөвлөдөг. Энэ нь эрүүл мэндээ хамгаалж, амны хаалтаа олон удаа соль гэсэн үг болохоос биш, хэрэглэснийхээ хэмжээгээр гудамж талбайд хая гэсэн үг биш.

Нэг үеэ бодвол иргэд амны хаалт зүүж, тогтмол хэрэглээ болгож дадсан нь сайн хэрэг боловч хаа сайгүй хаяж буй нь харамсалтай. Хэрэглэсэн амны хаалт аюултай хог хаягдал хэмээн онцолж байгаа бөгөөд амьсгалын замаар дамжих халдвар, улмаар covid-19 тархах эрсдэл дагуулдаг. Дотооддоо халдвар алдаж, өвчлөл Улаанбаатарт голомтлон гарч буй энэ цаг үед хэрэглэсэн амны хаалтаа олны хөлийн газар дэлгэж хаях нь зохистой үйлдэл мөн үү.

Муугаар бодоход хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул дагуулах хэмжээнд хүрвэл яах вэ гэдэг асуудал ч яригдана. Уг нь  хэрэглэсэн амны хаалтыг энгийн хог хаягдалтай хамт хаялгүй, уутанд тусад нь хийж хаях ёстой. Үгүй бол хог хаягдал цэвэрлэж буй ачигч, үйлчлэгчээр дамжин халдвар тархах магадлалтай болохыг мэргэжилтнүүд анхааруулсаар байтал тэдний дунд өвчлөл бүртгэгдлээ. Баянзүрх дүүргийн ТҮК-ийн нийт есөн ажилтан халдварт өртсөн нь өнөөдөр анхааруулах дохио ч байж мэднэ. Маргааш нь хүн амын дунд өвчлөл аюулын харанга дэлдэхийг үгүйсгэх аргагүй.

ТҮК-ийн ажилтнуудын хувьд үүр цайхаас өмнө ажилдаа гарч, үдшийн бүрий хүртэл хотын хамаг л "бохир"-той зууралддаг. Тэд галын шугамд ажиллаж буй төрийн алба хаагчдаас өөрцгүй. Ухамсаргүй, соёлгүй авирласан иргэдийнхээ хаясан хог, хэрэглэсэн амны хаалт, нус, шүлс, цэр зэрэг бохирыг цэвэрлэж, агаар дуслын замаар дамжих эрсдэлтэй орчинд ажилладаг гэсэн үг.

Эрүүл мэндийн яамнаас иргэддээ амны хаалт зүүх хичээл өмнө нь заадаг байсан бол одоо хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байхад анхаарах асуудал мэргэжилтнүүдийн толгойн өвчин болоход хүрлээ. Эрүүл мэндийн яамнаас ТҮК-ийн ажилтнууд халдварт өртөж өвчилсөн нь ил задгай хаясан амны хаалттай холбоотой байхыг ч үгүйсгэхгүйг өчигдрийн мэдээллээр анхааруулсан билээ.

ИЛ ЗАДГАЙ ХАЯСАН АМНЫ ХААЛТ COVID-19 ТАРААХ  ЭРСДЭЛТЭЙ

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: 

-Иргэдийн хувьд амны хаалтаа зөв зүүх хэрэгтэй. Хамар, эрүүгээ таглана. Гадаад орчинд амны хаалтыг хаяж байна. Амны хаалтыг ил задгай хаях нь сovid-19 тархах эрсдэл байж болзошгүй. Учир нь ТҮК-ийн ажилтнууд халдварт өртөж өвдлөө. Амны хаалтыг зөв хэрэглэхгүй бол эргээд хүмүүс өвчлөх эрсдэлтэй. Иймд хэрэглэсэн амны хаалтаа хоёр бүчнээс нь ороох ба ил задгай хаяхгүй байх хэрэгтэй.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудын хог хаягдлыг хянаж шалгадаг. Харин айл өрхийнхийг хянах боломжгүй. Тиймээс иргэд өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодож ухамсартай хандах хэрэгтэй. Та бидний базаахгүй зуршил балаг тарих эрсдэлтэйг ч санахад илүүдэхгүй биз ээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-19 192.82.78.165

ХОТЫНГУДАМЖИНД ХОГИЙН САВ ТА ХАРСАН УУ. ЭНЭ БОЛ МАШ ХОВОР ҮЗЭГДЭЛ. ЗА ТЭР ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ГЭВЭЛ БҮР Ч БАЙХГҮЙ ШҮҮ. ЯГ ИЙМ НӨХЦӨЛД УГААСАА НҮҮДЭЛЧИН ХӨДӨӨНИЙ БИЛЭГ ТАНХАЙ МОНГОЛ ГЭДЭГ ХОТЖИЛТ ЭНЭ ТЭР БҮҮР ХОЛ ХҮМҮҮС ХОГИЙН САВ ХАЙЖ ЯВАХ БОЛ УУ УУ .? ? ! ! !

Avatar

Зочин 2021-01-19 202.179.24.238

Гудманд тамхи татаж яваа хүмүүс яагаад ямар ч гэмгүйд тооцогдож байна вэ? Бид тэдний өвчтэй уушгиар дамжин гарсан тамхины утаатай хороор амьсгалах нь шударга уу? Машиндаа тамхил, эсвэл хүнээс хол тамхил. Асуудалгүй. Гол нь хүн болгон маск зүүгээд амьдарч байхад маск зүүхгүйгээр барахгүй над руу тамхины утаагаа үлээж байгаа нь яалт ч үгүй зөрчил юм.

Avatar

Зочин 2021-01-19 139.5.217.141

Зөв асуудал хөндөж. Дэндүү бохир бүдүүлэг

Avatar

e 2021-01-19 64.119.22.94

hogiin tseg .hvvhdiin talbai 2 zeregtseedl bh yum hyanadag gazar b.auu.bgd.18r horoo

Avatar

Зочин 2021-01-19 202.21.108.14

Амны хаалтнаас болж халдвар тардаг бол дэлхий даяар сэрэмжлүүлчихсэн байгаа. Дэлхийн хаа сайгүй амны хаалтны хаягдал нэмэгдсэн. Амны хаалтыг гараараа бөөгнүүлж цэвэрлэж буй зургууд ч цахим орчинд байгаа. Тэглээ гээд халдвар тарсан гэж мэдээлээгүй л байна. Ингэж утгагүй хүн айлгасан мэдээлэл битгий бичиж бай. Ямар ч судалгаагүй мунхагуудаа!

Avatar

Зочин 2021-01-19 139.5.217.141

Судалгаагүй гээд тэгээд амны хаалтаа ил задгай хаяад байх нь зөв юмуу. Тэнэг юм яриад бүр бичээд байх юмаа

Avatar

Зочин 2021-01-19 66.181.179.213

Бүх төрлийн халдварт тахалууд агаар дуслын замаар халдана. Жишээлбэл Тарваган тахал р өвчилсөн хүнээс амьсгалын замаар, гэдэсний хижиг тахал р өвчилсөн хүний амьсгалын замаар /шүлс нь энд тэндгүй л үсэрч бгаа ш дэ/ г.м иймээс л тахал өьчин нийтийг хамардаг юм тиймээс л халдвар хамгаалалтын дэглэм мөрддөг хорио цээр тогтоодогийг ухаар ч үзээрэй. Аливаа тахл өвчинүүд тодорхой үе шаттай, давталттай гарч ирдэг судалгаа хийгдсэн бгаа. Одоо үед бүр давтамжууд нь ойрхон болсон хувьсдаг болсон

Avatar

Зочин 2021-01-19 103.26.193.85

хашааны булан тохойд очиж шээдэг эрчүүд маска ил задгай хаядаг хүмүүсээс болоод түкийн ажилчид халдвар авсан бх үнэн шүү

Avatar

Зочин 2021-01-19 66.181.190.218

ТҮК-ийн ажилтнууд үүнээс болж өвдсөн бол Баянзүрхээс бусад дүүргийг цэвэрлэж буй хүмүүс яагаад халдвар аваагүй юм, адилхан л хаяагүй амны хаалт байгаа даа. Угаасаа гэр бүл, хамт олны дунд халдвартай хүн байгаа үед биечлэн харьцсан хүмүүсийн дунд тархадаг гэдэг нь тодорхой болоод удаж байна. Тиймээс мөрөөрөө ажлаа хийж буй хүмүүсийг айлгахаа боль. Тийм л их санаа тавиад байгаа юм бол улсаас хөрөнгө гаргаад зөвхөн амны хаалт хийх хогийн савнууд авч тавь.

Avatar

Зочин 2021-01-19 66.181.190.218

Хэрэв гудамжинд амны хаалт хаях зориулалтын сав байрлуулсан бол хүмүүс ил задгай хаяхгүй л болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж