АНУ “терроризмын ивээн тэтгэгчдийг” нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

АНУ “терроризмын ивээн тэтгэгчдийг” нэрлэв

АНУ-ын хувьд Иран, Судан, Куба ба Сири зэрэг дөрвөн орон өмнөхийн адил “террорыг ивээн тэтгэгчид” хэвээр байна. Тэд АНУ-ын Төрийн департаментын “Дэлхийн терроризмын тухай“ гэсэн өнгөрсөн жилийн байдлын тайлан илтгэлийн жагсаалтын эхэнд бичигдсэн байна. Баримтад Иран улс Ливан, Палестины нутаг дэвсгэр, Ирак ба Афганистанд террорист байгууллагуудыг хамгийн идэвхтэй дэмждэг гэж тэмдэглэсэн байна.

Хойд Солонгос өмнөх жилийнхээ адил энэ удаагийн жагсаалтад бичигдсэнгүй. Илтгэлд АНУ-ын хувьд хамгийн их аюулын голомт нь “Аль-Каида” бүлэглэл байгааг онцлоод энэ байгууллага Пакистан, Йемен, Сомалид идэвхтэй байна гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж