Болгарт Covid-19-ийн эсрэг биеттэй хүүхэд мэндлэв | News.MN

Болгарт Covid-19-ийн эсрэг биеттэй хүүхэд мэндлэв

COVID-19

Болгарт Covid-19-ийн эсрэг биеттэй хүүхэд мэндлэв

Болгарт Covid-19-ийн эсрэг биеттэй хүүхэд мэндлэв

Болгарт нэгэн эмэгтэй Covid-19-ийн эсрэг биеттэй хүүхэд төрүүлсэн талаар Болгарын үндэсний радио (BNR) мэдээлжээ. Пазаржик хотын 28 настай, давхар биетэй эмэгтэй халуурч, ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэн ирж, улмаар Covid-19-өөр оношлогдсон байна.

Халдвар ихэст өөрчлөлт оруулж, ургийн хөгжлийг удаашруулсан тул эмч нарын шийдвэрээр эмэгтэйд кесар хагалгааг амжилттай хийж, 2.75 кг жинтэй, 46 см нярайг эсэн мэнд өлгийдөн авчээ. Шинжилгээгээр нярай Covid-19-ийн халдваргүй, харин түүний эсрэг биеттэй болох нь тогтоогдсон байна. Нярайн биеийн байдал сайн бөгөөд эхийн хамт тун удахгүй эмнэлгээс гарах ажээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Covid-19-өөр өвчилж эдгэрсэн эхээс тус вирусийн эсрэг биеттэй хүүхэд төрсөн тохиолдол гарсан талаар Сингапурын хэвлэлүүд мэдээлсэн билээ. Селин “Эмч нар намайг жирэмсэн байхдаа халдвар авсан учир хүүхдийг минь ч халдвартай төрнө гэж ярьцгааж байсан” хэмээн ярьжээ. Тэрбээр халдвараар харьцангуй хөнгөн өвчилсөн бөгөөд 20 орчим хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан байна.

ДЭМБ-аас жирэмсний болон төрөх үед халдвартай эхээс урагт халдвар дамжих эрсдэлтэй эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа юм.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Аборт бол аллага 2021-01-19 202.179.24.238

Хүн биш мэлхийнүүд эхийн хэвлийд байгаа хүүхдийг хүн биш гэж үздэг. Аборт бол цуст аллага юм. Нэг хүүхэд аборт хийлгэсэн эмч, эмэгтэй хоёр бол нийлээд нэг хүн алсан хүн юм. Эрүүл мэндийн бус шалтгаанаар аборт хийсэн эмч бол олон хүний цусаар гараа угаасан яргачин мөн6 Үүнийг ойлгуулж, эхийн хэвлийд байхдаа ковидыг ялж төрсөн мундаг сахиусан тэнгэрт эрүүл энхийг хүсье6

Avatar

ABORT BOL HUWI HUNII SONGOLT 2021-01-19 46.24.240.254

ene bol songolt, heregtseeg ni hangaj chadahgvi bol huuhed turuuleh herregvi bizde ! Hayaad zovoh gej turuh ymuu !! 2 talaas n harj sur tenegeee

Avatar

Зочин 2021-01-19 64.119.16.75

хөлөө хавчиж сур

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж