Болгарт Covid-19-ийн эсрэг биеттэй хүүхэд мэндлэв

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Болгарт Covid-19-ийн эсрэг биеттэй хүүхэд мэндлэв

Болгарт Covid-19-ийн эсрэг биеттэй хүүхэд мэндлэв

Болгарт нэгэн эмэгтэй Covid-19-ийн эсрэг биеттэй хүүхэд төрүүлсэн талаар Болгарын үндэсний радио (BNR) мэдээлжээ. Пазаржик хотын 28 настай, давхар биетэй эмэгтэй халуурч, ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэн ирж, улмаар Covid-19-өөр оношлогдсон байна.

Халдвар ихэст өөрчлөлт оруулж, ургийн хөгжлийг удаашруулсан тул эмч нарын шийдвэрээр эмэгтэйд кесар хагалгааг амжилттай хийж, 2.75 кг жинтэй, 46 см нярайг эсэн мэнд өлгийдөн авчээ. Шинжилгээгээр нярай Covid-19-ийн халдваргүй, харин түүний эсрэг биеттэй болох нь тогтоогдсон байна. Нярайн биеийн байдал сайн бөгөөд эхийн хамт тун удахгүй эмнэлгээс гарах ажээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Covid-19-өөр өвчилж эдгэрсэн эхээс тус вирусийн эсрэг биеттэй хүүхэд төрсөн тохиолдол гарсан талаар Сингапурын хэвлэлүүд мэдээлсэн билээ. Селин “Эмч нар намайг жирэмсэн байхдаа халдвар авсан учир хүүхдийг минь ч халдвартай төрнө гэж ярьцгааж байсан” хэмээн ярьжээ. Тэрбээр халдвараар харьцангуй хөнгөн өвчилсөн бөгөөд 20 орчим хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан байна.

ДЭМБ-аас жирэмсний болон төрөх үед халдвартай эхээс урагт халдвар дамжих эрсдэлтэй эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа юм.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж