“NEWS” агентлаг 76:1 булангаараа үе үеийн парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулж ирсэн билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүргээс сонгогдсон Г.Амартүвшинг онцолж байна.
Эдийн засагч мэргэжилтэй Г.Амартүвшин 20 гаруй жил олон улсын банк, санхүүгийн салбарт ажилласан жинхэнэ банкир. Тэрбээр 1998 онд Брюссель дэх Европын их сургууль, бизнесийн удирдлагаар төгсөөд, ажлын гараагаа 1999 онд Амстердамын ABN AMRO банкинд дадлагажигчаар орон эхлүүлж байжээ. Тус банкинд жинхлэн эрсдэлийн удирдлага, худалдааны санхүүжилт зэрэг хэлтсээр дамжин Лондон, Чикаго, Хьюстон хотуудад ажиллаж байгаад 2005-2007 оны хооронд Харвардын Бизнесийн Сургуульд MBA-д суралцсан. Төгсөөд Казакстаны хамгийн том банк болох Kazkommerts bank банкинд Арилжааны эрсдэл хариуцсан дэд захирлаар ажилласан.
2011 онд Монголдоо ирж, "Тэнгэр" санхүүгийн нэгдлийн ерөнхий захирлаар гурван жил, 2014 оноос 2019 он хүртэл Хас банкны захирлаар ажиллаад, 2019 оны дундаас хагас жилийн турш улс төрийн томилгоогоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг хүлээн авч уулзаад, Хөгжлийн банкны менежментийн удирдлагыг сайжруулах үүрэг даалгавар өгсөн.
Үндсэндээ Монголдоо сүүлийн 10 жил ажилласан түүний хувьд улс төрд хөл тавих эхлэлээ сүүлд тавьсан гэж хэлж болно. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Монгол НD телевизийн “Шарк танк” нэвтрүүлгээр олны танил болсон нэгэн. Мөн түүнийг Билгүүн номч Б.Ринчений зээ гэдгээр нь сайн мэддэг.
2019 оны тавдугаар сард Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод, сонгуулийн өмнөхөн тус ажлаа өгсөн нь УИХ-ын сонгуульд нэр дэвших болсных. Анх удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тэрбээр Хан-Уул дүүргийн хамгийн их өрсөлдөөнтэй тойрогт нэгээр ялалт байгуулсан.
Сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн Г.Амартүвшингийн талаар сөрөг мэдээллүүд цацагдаж, түүнийг Голланд буюу Нидерландын Вант Улсын иргэн байж болзошгүй, 2014 онд Ерөнхийлөгчийн зарлигаар иргэншлээ сольсон гэж мэдэгдээд, нэр дэвшигчийн бүртгэлээс хасуулах шаардлага хүртэл хүргүүлж байсан. Г.Амартүвшин мэдэгдэл гарган, Монгол Улсын иргэншлээ хэзээ ч сольж байгаагүйгээ мэдэгдэж байв. Сонгуулийн өдрүүдэд нэр дэвшигчдээс хамгийн их гүтгэлэг дайралтад тэр өртсөн ч улсын хэмжээнд хамгийн олон санал авсан таван гишүүний нэг. “Муулах тусам нь долоон бурхан шиг гялалзана” гэдэг шиг тэр өөрийнх нь эсрэг хар PR-ыг сөрсөөр тойрогтоо нэгээр гарч ирсэн.
Ийн адармаатай улс төрд орж ирсэн тэрбээр банк, санхүүгийн чиглэлээр хамгийн их дуугарч буй. Мэдээж энэ нь хийсэн ажил, мэргэжилтэй нь холбоотой. УИХ-д сонгогдсонынхоо дараахан Г.Амартүвшин нэр бүхий гишүүдийн хамт 2020 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан "Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай" УИХ-ын тогтоолыг өргөн барьж, УИХ-аар батлуулсан. Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг", "Хүчирхийллийн эсрэг" лобби бүлгийн гишүүнээр нэгдсэн.
Сүүлд УИХ-ын 20 гишүүний хамт “Коронавируст халдвар /COVID19/ цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барьсан. Уг тогтоол батлагдсанаар “Бизнесийн салбарын иргэд, ААН-ийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50 хувиас багагүйгээр хөнгөлөх, эх үүсвэрийг төрөөс гаргах, нийт арилжааны зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хойшлуулах зэрэг бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэр гарна” гэж үзэж буй.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өдгөө Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ажлын хэсгийг ахлагчаар ажиллаж буй. Уг хуулиар банкны удирлагын төвлөрлөл буурч, эрсдэл багасч, зээлийн хүү буурахын зэрэгцээ банкны нэг хувьцаа эзэмшигчийн хувь эзэмших дээд хэмжээг 20 хувиар тогтоосон юм.
Банк, санхүүгийн салбарт ажилласан туршлага, боловсрол мэдлэг зэргийг нь үнэлэн, олон нийт түүнээс банкны салбарын монополыг задална гэсэн өндөр хүлээлт тавьж буй.
Сүүлд түүнийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэсэн мэдээлэл гарсан. Ямартай ч энэ талаар мэдээллэл ирэх өдрүүдэд илүү тодорхой болох биз ээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИНГИЙН НАМТАР
- 1998-Брюссель дэх Европын их сургууль, бизнесийн удирдлага, бакалавр
- 1999-ABN Amro bank, Эрсдэлийн дэд захирал
- 2007-АНУ-ын Харвардын Бизнесийн их сургууль, бизнесийн удирдлагын магистр
- 2008-JSC Kazкommerts bank, гүйцэтгэх захирлын тэргүүн дэд орлогч
- 2011-Тэнгэр санхүүгийн нэгдэл, ерөнхий захирал
- 2014-Хас банк, ерөнхий захирал
- 2019-Монгол Улсын Хөгжлийн банк, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч
- 2020 оноос хойш УИХ-ын гишүүнээр
Зочин 2021-01-19 199.249.230.148
>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
G 2021-01-19 202.126.90.114
Baruunii bolovsrolroi l gekhiin tegeed yagaad Toriin mongo shaagaad, songuulidaa zartsuulaad golognood yavdgiim be? Archaagyi Federasi ve chi! Zeel avsan dambii gankhuyag 2 gej bas golgonoson gonginoson 2 khulgaich! 3 uulaa niilj gargaad l khuvaagasd avsan bkh! Icheesei ! 20 avilgachiig talbai deer shond olgokhgyi bol ikh deerelkhej bnaa?
Vanga 2021-01-19 202.126.90.114
Kharakh tsarsinii khulgaich gen tei khyn bna!
Зочин 2021-01-19 66.181.183.160
Энэ троллууд үнэн давчидсан сэтгэгдэл бичих юм аа. Энгийн уншигчид бол юу болохыг нь ажиглаад л сууж байгаа. Юм дөнгөж эхэлж байна. Хариу тайлбар яваагүй байна. Зээлийн хүүг чинь бууруулъя гэж байна. Бууруулаад өг гээд л уйлан гуйгаад байсан биз дээ.
зочин 2021-01-19 192.82.65.72
Сонгуульд нэр дэвшихэд нь л анхнаасаа дэмжиж байсан.Хан-Уул дүүргийн нэр дэвшигчдийг хараад их сайхан санагдаж байсан. Ажлын амжилт хүсье.
Зочин 2021-01-19 66.181.161.127
Ломбардний л эзэн шүү дээ. Банкир ч гэх шиг, интерхренер ч гэнэ үү интерхуянарч гэнэ үү өөрсдөдөө баахан цол өгөөд л сүүлийн үед
сайн хүн сайн ч улс төрч 2021-01-19 202.9.46.233
сайн хүн сайн ч улс төрч Уш нь тэгж байж л энэ балиар заваан юм нурна.
Зочин 2021-01-19 202.21.98.238
HUGJLIIN BANKNAAS HEDEN ZUUN TERBUMAAR NI ZEEL UGUUD L… HEDIIG YONDOOND NI AVCH GISHUUN BOLOV? GISHUUN BOLOOD HEDEN ZUUN TERBUMIIG s***h GEJ YAVNA???
Зочин 2021-01-19 202.126.89.183
Ринчен гуайн дагавар охины зээ хүү
Зочин 2021-01-19 192.82.69.97
Хэн болохыг нь цаг хцгацаа, үйл хэрэг нь харуулна. Уул нь удам судар гайгүйтэй залуу юм. Ринчен гуайн нэрийг хугалах, эсэхийг харж байя…
mgl 2021-01-19 192.82.75.107
Tsag hugatsaa haruulna.
Хотын уугуул иргэн 2021-01-19 192.82.69.193
Мөнгөний төлөө ийм луйварчид УИХ-д сонгогдсон нь тун харамсалтай. Тийм л мундаг юм бол банкираа хийгээд явах нь яасын. Юу дутлаа гээд УИХ-д орж ирсэн нөхөр вэ…Хар толботой болох хүсэлтэй байгаа юм болов уу. Тэгвэл ёстой тэнэг
Зочин 2021-01-19 202.126.94.99
Банк санхуу талаар л ажиллах хэрэгтэй. Кембриж гэж боловсрол руу, мэдэхгуй салбар луу усчээд битгий байдаа
Зочин 2021-01-19 124.158.96.172
3,3 тэрбум нь Амараагийн хармаанд оржээ гэж ойлгож болно. Шалгавал гараад л ирнэ дээ.
иргэн 2021-01-19 139.5.218.51
Бас нэг бүтэхгүй худлаа гар
TRUMP 2021-01-19 124.158.67.157
ENE NOXRIIN YAMAR SURGUULI TOGSSON N XEND XAMAATAI YUM BE,LUIVARCHIN n****
Зочин 2021-01-19 64.119.27.158
МУНДАГ гишүүндээ амжилт хүсч байна. Бид танаар бахархдаг шүү.
Зочин 2021-01-19 66.181.169.162
33 тэрбум төгрөгийн зээлээ сайхан тайлбарлчихаа
Зочин 2021-01-19 96.90.231.205
Шарк гишүүн маань журмын 2 нөхөртэйгээ нийлж, ХБ-ны зээл хусаад, сонгуулийн зардлаа санхүүжүүлсэн байж болзошгүй жижигхэн зальтай нөхөр гээ биздээ
Zochin 2021-01-19 64.119.24.220
33 terbym zeeliin luivarchin
Зочин 2021-01-19 202.131.225.197
3.3 terbum in the pocket