Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой комиссоос нийтийн халуун ус, саун, мөсөн гулгуурын талбайг өчигдөр (2021.01.18)-өөс эхлэн 09:00-17:00 цагийн хооронд ажиллуулахаар болжээ. Харин 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйл худалдаалахыг хориглосон байна.
Цаашид Covid-19-ийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бусад төрлийн үйл ажиллагааг нээх эсэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх аж. 2020 оны арваннэгдүгээр сараас хойш тус дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн ч тархалтыг зогсоосон гэж үзжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ