Ерөнхийлөгч Оюутолгойтой холбоотой мэдээлэл ирүүлэх албан тоот хүргүүлэв | News.MN

Ерөнхийлөгч Оюутолгойтой холбоотой мэдээлэл ирүүлэх албан тоот хүргүүлэв

Ерөнхийлөгч Оюутолгойтой холбоотой мэдээлэл ирүүлэх албан тоот хүргүүлэв

Ерөнхийлөгч Оюутолгойтой холбоотой мэдээлэл ирүүлэх албан тоот хүргүүлэв

Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээлж буй Оюутолгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газарт албан тоот илгээсний зэрэгцээ уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэжээ. Тэрбээр "Оюутолгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм. Иймд Оюутолгойн асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого болон холбогдох баримттай танилцаж Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна" гэжээ. Иймээс 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн дотор Оюутолгойтой холбоотой бүрэн гүйцэд мэдээллийг ирүүлнэ үү гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд илгээсэн албан тоотыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Албан бичигт, 

Оюутолгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар, чин хүсэл юм. Өнгөрсөн жил бид байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг улам баталгаажуулж, газрын хэвлий, түүний баялгийг албан тушаалтнууд төрийн өөрийн өмчид хамаарах сандал, ширээ мэтийн адилаар захиран зарцуулдаг байдлыг халах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулсан. Монгол Улсын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэх орчны үзүүлэлт, гадаад харилцаа, олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь, нэр хүнд, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн дотор “байгалийн баялгийг шударгаар ашиглах, төр, нийтийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд баримтлан ажиллах” асуудал хамгийн чухал болсон энэ цаг үед Оюутолгойн орд ашиглалтын бугшсан их ээдрээг тайлж, зөв шийдэл олоход Монгол төрийн бүх салаа мөчир, бүтэц бүрэлдэхүүн хүчин чадлаа бүрэн дайчилж шуурхай ажиллах нь зүйд нийцнэ.

Монголын ард түмэн ч мөн үүнийг та биднээс хүсэн, хүлээж байна. Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааны хүрээнд онц чухал бөгөөд тулгамдсан асуудал, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон талаар дотоод, гадаадын эх сурвалжууд мэдээлсээр байна. Тухайлбал,

  • Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар хэлэлцээ хийж байгаа тухай;
  • Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;
  • Оюутолгой төсөлд хөрөнгө оруулагч гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд өөр хоорондоо уг төслийн талаар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;
  • Оюутолгой төсөлтэй холбогдуулан авлига, хээл хахууль өгч авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэл бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд явагдаж байгаа тухай.

Эдгээр мэдээллээс үзэхэд Монгол Улсын эрх ашиг, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад шууд хамаатай, төрийн нэгдмэл бодлого, байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа шаардагдсан нөхцөл байдал үүссэн нь нэн тодорхой бөгөөд илэрхий байна.

Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд “Засгийн газарт чиглэл өгөх, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд миний бие хуульд заасан үүрэг, ард түмний захиас даалгаврыг биелүүлэх зорилгоор олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого, үйл ажиллагаа, түүний бэлтгэл ажил, явцын талаарх мэдээ, баримттай танилцах, зохих ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдөр, мөн 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч ёс төдий хагас дутуу мэдээлэл ирүүлснээр өөр арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна.

Хяналтгүй, ил тод бус, хаалттай, хуйвалдааны шинжтэй ийм үйл ажиллагааны үр дүнд Дубайн хэлэлцээр шиг асуудал үүсэж, улс орноороо хохирох аюултай. Миний бие Оюутолгойн асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Иймд дурдсан асуудлуудын хүрээнд иж бүрэн, гүйцэд мэдээллийг өнөөдрийн дотор ирүүлж, зохих журмаар танилцуулна уу” гэжээ.

эх сурвалж:president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Галаа 2021-01-18 202.126.88.39

Ерөнхийлөгчөө мэдээллээр хангаж ажиллах хэрэгтэй бизнес хүншүү

Avatar

тв үзэгч 2021-01-18 64.119.26.121

Хоёр инстуцын хооронд ийм цадиггүй ,муйхар,соёлгүй харилцаа үргэлжлээд байх уу? УИХ-г махн.с буцаж ирсэн Сүхбаатар, сайдынхаа бөгсийг ухаж тодорсон б.Энхбаяр маналайлж байна.Зөв маналайлал бол хэрэгтэй.

Avatar

ИРГЭН 2021-01-18 202.55.188.102

ДАХИАД АРД ТҮМНЭЭСЭЭ НУУЖ ЛУЙВАР БҮҮ ХИЙЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ. ЗАЛХАЖ ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА ТӨРД !!! СҮҮЛИЙН 30 ЖИЛ МОНГОЛ ЯДАРЧ БАЙНА ДОО ТӨРӨӨС БОЛЖ…

Avatar

Tur ta 3 bish 2021-01-18 74.105.51.49

Zasagiin gazar ni shiidej Ih Hural ni batalgaajuulah asuudald oroltsoh bitgii uimuul

Avatar

Moron tolgoi bur yumuuleh ni 2021-01-18 74.105.51.49

Erunhiilugchiin erh medley bitgii hetruulj ajil busniulj, ard tumniig uimruulj hutgaachee

Avatar

Зочин 2021-01-18 202.9.46.106

Баттулга минь амласан амлалт чинь дашиншог болсон.Ичиж амьдар.Улс тэргүүлсэн энэ хугацаандаа юуч хийсэнгүй.Тэгвэл одоо нэрээ бодож үр хүүхдээ өрөвдөөд ганц ажил хий.Энэ огт ашиггүй ОТ-н гэрээг цуцалж ирээдүйгээ хамгаал.Хэдэн хүн ажилгүй болох нь хохирол биш.Риотинтод бид өргүй. Баялгаа шударга тооцоолж гарга.Бусад уурхайгаа зөв ажиллуул.Авилга цавьцаагаа зогсоо. Шүүхээ шударга ажиллуул.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Ерөнхийлөгчийн сонгууль угтаад алийгаа алдацгааж байна уу 2021-01-18 150.129.142.126

Төрийн 3 өндөрлөг улс орны аюулгүй байдалтай холбоотой амин чухал, нийтэд зарлах, зарлахгүй байх шаардлагатай мэдээлэл агуулсан ийм асуудлаар бичиг шидэлцэж суухын оронд ҮАБЗ-өө хуралдуулаад ярилцаж болдоггүй юм уу. Хууль хяналтын байгууллагын удирдлагыг өөрчлөх эрхийг өөрсөддөө авах мэт хуулийн сургуулийн оюутнуудын хичээлийн муу кейс болохуйц зүйл дээр санаа нэгддэг мөртлөө ийм чухал асуудал дээр учраа ололцдоггүй ямар хачин улс вэ.Ерөнхийлөгчийн сонгууль угтаад алийгаа алдацгааж байна уу

Avatar

Зочин 2021-01-18 124.158.96.100

Жонхууг ард түмэн зөвхөн 4 жилийн хугацаатай сонгосон. Яагаад, юуны учир 6 жил болчихвоо. Сунгахгүй шүү, дөрвөн жил хаваасаг.

Avatar

Зочин 2021-01-18 122.201.31.146

УИХ ЗГ ерөнхийлөгчийн институт нэг байшинд суудаг хоорондоо ярилцаж блохгүй заавал мэдээлэл бүрэн бус ард түмнийг татан оруулж попрох шаардлага байаа юмуу

Avatar

Irgen 2021-01-18 172.58.22.147

By ard tymnees songogdson erunhiilugchiig MAN get olonhi bolsondoo erdej by sanal sanaachlagiig esergyycej baina.ene bol ard tuning yl tooson hereg mun .ard olnooroo erunhiilugchiig sanaachlagiig demjicgeeye.

Avatar

Зочин 2021-01-18 43.242.243.133

Manai erunhiilugchid unench shudraga zuvluh humuus baidaggui um baihdaa, … odoo mongol yalna gedeg sedev yavahguiee, yuch yalsangui, offshore oos mungu orj irlee geed neeh surtei um bolohgui, saya tugrug hevlej taraahig MAN zuvshuuruhgui geh met…

Avatar

Зочин 2021-01-18 43.242.243.133

Samrana daa bi bugdiin samarnaaa gej

Avatar

Зочин 2021-01-18 51.195.103.249

))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

зочин 2021-01-18 103.26.195.60

Одоо манай нөхөр ОТ-г Хүрэлсүхтэнгүүд зогсоох гэж байсныг БИ л зохицуулж хэвэнд орууллаа гэж попорох нь

Avatar

Жанхуугийн урхи 2021-01-18 103.26.193.62

Жанхууд ямар ч аргаар хамаагүй дахин сонгогдохгүй бол шууд шорон, бөөн өр хүлээж байгаа. Юу ч гэж хошгируулж, худал попорч мэдэх төвд.

Avatar

ЗОЧИН 2021-01-18 192.82.71.12

БАТТУЛГААС ЯАЖ НЭГ САЛАХ ВЭ. ОДОО АРД ТҮМЭН ЖААХАН ХАШГИРААД ХААЯ, ЗОГСООЁ ГЭХЭЭР БАТТУЛГА ОЮУТОЛГОЙГООР УЛС ТӨР ХИЙЖ АРД ТҮМНИЙГ ТАЛЦУУЛЖ МАРГУУЛАХААР ШИЙДЖЭЭ. УГ НЬ ЭНЭ ХҮНИЙ ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОСОН ЭРХ ДАРХ НЬ АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЭЛ ЮМ ШҮҮ ДЭЭ. ТҮЙ ЧЁРТ ШИ Г Ч ЮМАА ДАА.

Avatar

Зочин 2021-01-18 103.57.94.112

Одоо л оюу толгойг барьж авч, зууралдаж хэмэлсээр суудалдаа үлддэг цаг. Өөр хөзөр үгүй шүү дээ. Ингээд л буучихвал, тэгээд нөгөө офшороосоо болоод /эсвэл өөр зүйл анги зөндөөдөө цаадуулд чинь…/ дээлээ нөмөрнө. Ямар дахиад "монгол ялна" гэлтэй биш… хэн ч итгэхгүй. Ядхад монгол яаж ялахыг харуулж ч чадсан биш. Нус шиг гонжиролдсоор 4 жил өнгөрчихлөө. Оюутойгоос ч тас зууралдаад бай. Монголын хувийг 51 болго. Тэгээд зээлээр биш шууд л хуулиар шүү. 51%-иа ард түмэндээ хувьцаа болгож тараа.

Avatar

Зочин 2021-01-18 150.129.143.247

Энэ засгийн газар нь л энэ ажлаа хариуцаад я.маар юм, ерөнхийлөгч чтнь бэлэгдлийн албан тушаал биз дээ. Одоо дээрээс нь УИХ-ын дарганьоролцохвий дээ.

Avatar

Зочин 2021-01-18 202.55.188.86

Battulgiin ugend hamaagui orvol tumur zamiin tuuhiig davtaj magadgui. Tsaadah chini oyu tolgoin tosliig zogsooj orosiin shineer neegdeh uurhaid bolomj olgoh geed bna. Jonhuu hadam orosiinhoo sain saihnii toloo l anillahaas mgliin toloo ajillahgui shu. Hazgar hurgen hadamsag gedeg biluu.

Avatar

зочин 2021-01-18 49.195.36.138

Дотоодын тагнуулуудаа сайн хяналтандаа ав эхлээд. Ярьсан болгоныг чинь гүйж очиж чихэнд нь шивнээд хэдэн ногоон аваад явж байгаа.

Avatar

Baagii 2021-01-18 202.55.188.86

Tumur zamiin asuudliig sanaarai. Tsaadah chini orosiin shineer neegdeh nuursnii uurhaid bolomj olgoh geed albaar rio tontog shahaj baij magadgui shu. Gereegee saijruulah heregyei, gehdee tsitsalj bolohgui shu.

Avatar

Зочин 2021-01-18 202.55.188.42

Рио Тинто гэх гадаадын шунахай хулгайч луйварчидтай хэлэлцээрийн ширээний ард сууна гэж аль ч улсын ном дүрэм түүхэнд байдаггүй л байхгүй юү.? Хэрэв хэлэцэх юм бол өөрсдөө өөрийнхөө хууль дүрмээ гадныханаар гишгүүлж доромжлуулж байгаатай ижил зүйл болно .

Avatar

ИРГЭН 2021-01-18 202.9.46.18

одоогийн сайд нар нь өмнөх сайд нар шигээ оюутолгойгоос сая саяар нь доллар авах гээд шуналтаад гацаагаад байгаа юм биш үү?

Avatar

Зочин 2021-01-18 103.212.118.56

Энэ асуудалыг хэт улс төржүүлж, одоогийн засгийн газар УИХ рүү дайрч давшлах з****г болгож хэрэглэж болохгүй б**х аа.ҮАЗ-ийн 3- хан хүн энэ асуудал ямар төвшинд явагдаж байгаа талаар танилцах ийм зүйлийг түүгээрээ ярилцаад шийдчиж чаддаггүй, учиргүй нийгмийн сүлжээгээр шуугиан дэгдээгээд байгааг л ёстой ойлгохгүй юм байна.

Avatar

Иргэн 2021-01-18 139.5.216.206

Шувуу шиг тархитай юм уу хаашаа эргүү вэ

Avatar

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2021-01-18 202.21.109.84

Ерөнхийлөгчийн энэ "мэдээлэл" хүссэн албан бичигт хариуг ирүүлэхгүй байгаа нь авилга.. хахууль … зэрэг бусармаг асуудал байж болох юм .. Үүнийг АТГ шалгах хэрэгтэй байх …Иргэд тэгж хүсч байна.

Avatar

Zichin 2021-01-18 103.57.95.221

Jenco ingej yaarch shiidej yaah gej bgasn bol 2 talaas zardal ussun ajliin heseg garsan shalgaj bgaa shd.

Avatar

Зочин 2021-01-18 192.82.76.12

Oyu tolgoig ch zogsoohnee, Battulga gardaad avbal ch ungursun heregshvv, putin ahiinhaa vvnees ch zurnu gej baihgvi dee !

Avatar

Зочин 2021-01-18 192.82.76.199

ХҮРЭЛСҮХ, ХҮРЭЛБААТАРЫН ЗУУРСАН ЖОНХУУГ ҮАБЗ ДЭЭР ТАТАЖ АВЧ, СУДАЛЖ, ЧИГЛЭЛ ЗААВАР ӨГӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ БАЙДАЛД ХҮРСЭН. ОЮУ ТОЛГОЙ ЗОГСОНО ГЭДЭГ БОЛ ЦАР ТАХЛААС ДУТАХГҮЙ ТОМ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ЮМ.

Avatar

Зочин 2021-01-18 66.181.177.72

Давж гарья

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж