Л.Мөнхтүшиг: БНСУ-аас 300 гаруй иргэдээ татан авна | News.MN

Л.Мөнхтүшиг: БНСУ-аас 300 гаруй иргэдээ татан авна

Л.Мөнхтүшиг: БНСУ-аас 300 гаруй иргэдээ татан авна

Л.Мөнхтүшиг: БНСУ-аас 300 гаруй иргэдээ татан авна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.01.18/  мэдээлэл өглөө.


ГХЯ-ны Консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ: 

-Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсан энэ үед гадаадаас иргэдээ татан авах саналыг УОК-т хүргүүлж байсан.Энэ сард УОК-ын шийдвэрийн дагуу БНСУ руу нислэг үйлдсэн. Тус улс руу нэмэлтээр хоёр удаагийн нислэгээр 300 орчим иргэнээ татан авахаар боллоо. Энэ сард үндсэндээ гурван нислэг үйлдээд дуусна. Нэгдүгээр сарын 27-нд хоёрдугаар сараас тусгай нислэгийн хуваарийг товлоно. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдлээ. Нутаг буцах хүсэлтэй 8000 гаруй иргэн байна.

ГХЯ-ны мэдээлснээр covid-19 халдвар дэгдсэн  нэг жилийн хугацаанд автозам болон агаарын замаар 28195 иргэнээ татан аваад байна.Нийт 118 удаагийн тусгай үүргийн нислэг үйлджээ. Мөн сүүлийн үед гадаадын улс орнууд руу суралцах, амьдрах хүмүүс хүсэлтээ өгөх болжээ.\

ТУСГААРЛАХ БАЙРНЫ ЗӨРЧИЛ БҮРИЙГ КАМЕРААР ХЯНАЖ, ХАРИУЦЛАГА ТООЦНО

ОБЕГ-ын дэд дарга Б.УУГАНБАЯР:

-Тусгаарлах байрны нөөц боломжоос шалтгаалж тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авдаг. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байрны бэлэн байдлыг хангуулахаар бэлтгэлээ базааж байна. Одоогоор 39 тусгаарлах байр ашиглаж байна. Дотоодын хавьтал болон гадаадын улс орнуудаас ирсэн иргэд гэх хоёр чиглэлээр тусгаарлах байруудыг ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар 959 иргэн ажиглалтад байна. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээ зургаан тусгаарлах байранд хуваарилсан. Одоогоор 348 иргэн ажиглалтад байна. Дараа нь, тусгаарлан ажиглах байрны бэлтгэлээ хангаж байна. Одоогоор 6 байрны бэлтгэлийг хангасан. Тусгаарлах байрны дэг журам, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм сахихад холбогдох байгууллагуудаас анхаарч ажиллаж байна. Ялангуяа, тусгаарлах байрны камерын хяналтыг тагнуулын байгууллагаас хянаж байна. Шуурхай штабаас илэрсэн зөрчил бүрт хариуцлага тооцно.Тусгаарлах байр нь гурван бүст хуваагддаг. Ногоон бүсэд хоол үйлдвэрлэл багтана. Энэ бүсэд тусгаарлах байрыг ажиллуулж буй аж ахуй нэгж хариуцдаг. Шар бүс нь улаан бүсээс дамжих үеийн завсарын бүс юм. Халдваргүйжүүлэлт хийдэг.  Улаанбүсэд тусгаарлалтад буй иргэд болон үүрэг гүйцэтгэж буй эмч, төрийн алба хаагчид багтна. Резидент эмч нар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхийн сацуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Мөн хоол түгээлтийн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Онцгой байдлын алба хаагч нар эмч нарт тусламж үзүүлэх байдлаар ажиллаж байгаа бол цагдаагийн алба хаагчид зөрчил арилгуулах чиглэлд хяналт тавьж байна. Нийт 258 алба хаагч тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байна.

Шуурхай: УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийж байна

Шуурхай: УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Monday, January 18, 2021

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-18 66.181.188.227

Засгийн газар огт ажиллаж чадахгүй байна огцор. Маш олон хүмүүсийг хүний нутагт гацааж, тарчлааж байна.

Avatar

Зочин 2021-01-18 66.181.188.227

Иргэдээ татаж ав. Авна гэчихээд гэнэт нислэгээ цуцлаад хүмүүсийн амьдралд хүндрэл учруулаад бх юм. Ёстой худалч найдваргүй хогийн үйлдэл. Хуваарь гаргасан л бол түүгээрээ авах ёстой. Угаасаа тогтмол давтамжаар хурдан татахгүй бол. Бидний амьдрал хэцүүдлээ ш дээ. Ямар үнэгүй зөөлгөх гээ юу. Харин ч хэт өндөр зардлаар 2 талдаа нисдэгээс их мөнгө төлж байгаа. Чадахгүй бол гадны авиа компаниар зөөлгөөч.

Avatar

cvv 2021-01-18 64.119.17.83

pisdaaanyydaa Solongosoos humuusee avaachee. ih hurliin gishuudee hooson ongotsoor naash tsaash zugaalyylaad bsn

Avatar

Зочин 2021-01-18 51.195.103.249

!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-18 103.26.193.62

Хүний амь нас үрэгдүүлэн байж энэ шийдвэрийг гаргасан байна. Махан толгой жудогийнхон гэх шалны алчууруудыг болохоор дуртай үед нь улсын мөнгөөр зөөнө.

Avatar

Бор 2021-01-18 66.181.190.31

14 тэрбум доллар гараад байхад сохор зоосны ашиггүй шалгах хянах ч эрхгүй ХАРИЙН ДЭЭРЧИДЭД дарлагдаад сууж байдаг чинь АУГАА ИХ ЭЗЭН ЧИНГИСИЙН мах цусны тасархай гэжүү … МОНГОЛЧУУДАА … бүх ард иргэд ерөнхийлөгчөөс эхлээд бүх нам эвсэл хөдөлгөөн нэгдэж эх орноо харийн луйварчидын савраас аварч хамгаалахгүй бол хожим харамсаад ч барахгүй эмгэнэлт гаслант хувь заяа хүлээж БАЙНА УХААРЧ СЭХЭЭРЦГЭЭ … ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ … БОСЦГООЁ … ЭНЭ САЙХАН ОРОН ЗҮГЭЭР БИДЭНД ИРЭЭГҮЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ МАХ ЦУ

Avatar

Зочин 2021-01-18 66.181.177.98

eniig harval turj uheh bhaa. eniig harval ovchin diildehee baihaa. mongoor said hudaldaj avch dee. erthen hoovol taarna.

Avatar

Зочин 2021-01-18 66.181.161.3

Энэ нэг нөхөр чинь ам ангайвал л иргэдээ занаал , зүхээл айлгаал байх болтой юм аа . Гүйээ Ард түмэндээ дургүй юм бол тэрийгээ хэлээд л албаа өгөөд Хүрэлсүхтэйгээ хөтөлцөөд зайлж болышдээ …

Avatar

Зочин 2021-01-18 150.129.143.247

Энэ хүнийг тангараг өргөсөн болохоор нь хүндэлдэгбайсан чинь ажаад байхад худлаа хүн загнасан, хариуцлага багатай хүн шиг санагддаг болсон, Энхсарангаас хойш.

Avatar

Зочин 2021-01-18 58.123.56.14

https://youtu.be/GOr7qAbYLuU
Энд кореа мэдээ байна

Avatar

Зочин 2021-01-18 202.55.188.100

ш** чи муу бууны нохой.нүүрны баг ,чиний цаана үмхийрсэн төр байна.Ялзмагууд .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж