Л.Мөнхтүшиг: БНСУ-аас 300 гаруй иргэдээ татан авна

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

Л.Мөнхтүшиг: БНСУ-аас 300 гаруй иргэдээ татан авна

Л.Мөнхтүшиг: БНСУ-аас 300 гаруй иргэдээ татан авна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.01.18/  мэдээлэл өглөө.


ГХЯ-ны Консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ: 

-Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсан энэ үед гадаадаас иргэдээ татан авах саналыг УОК-т хүргүүлж байсан.Энэ сард УОК-ын шийдвэрийн дагуу БНСУ руу нислэг үйлдсэн. Тус улс руу нэмэлтээр хоёр удаагийн нислэгээр 300 орчим иргэнээ татан авахаар боллоо. Энэ сард үндсэндээ гурван нислэг үйлдээд дуусна. Нэгдүгээр сарын 27-нд хоёрдугаар сараас тусгай нислэгийн хуваарийг товлоно. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдлээ. Нутаг буцах хүсэлтэй 8000 гаруй иргэн байна.

ГХЯ-ны мэдээлснээр covid-19 халдвар дэгдсэн  нэг жилийн хугацаанд автозам болон агаарын замаар 28195 иргэнээ татан аваад байна.Нийт 118 удаагийн тусгай үүргийн нислэг үйлджээ. Мөн сүүлийн үед гадаадын улс орнууд руу суралцах, амьдрах хүмүүс хүсэлтээ өгөх болжээ.\

ТУСГААРЛАХ БАЙРНЫ ЗӨРЧИЛ БҮРИЙГ КАМЕРААР ХЯНАЖ, ХАРИУЦЛАГА ТООЦНО

ОБЕГ-ын дэд дарга Б.УУГАНБАЯР:

-Тусгаарлах байрны нөөц боломжоос шалтгаалж тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авдаг. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байрны бэлэн байдлыг хангуулахаар бэлтгэлээ базааж байна. Одоогоор 39 тусгаарлах байр ашиглаж байна. Дотоодын хавьтал болон гадаадын улс орнуудаас ирсэн иргэд гэх хоёр чиглэлээр тусгаарлах байруудыг ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар 959 иргэн ажиглалтад байна. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээ зургаан тусгаарлах байранд хуваарилсан. Одоогоор 348 иргэн ажиглалтад байна. Дараа нь, тусгаарлан ажиглах байрны бэлтгэлээ хангаж байна. Одоогоор 6 байрны бэлтгэлийг хангасан. Тусгаарлах байрны дэг журам, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм сахихад холбогдох байгууллагуудаас анхаарч ажиллаж байна. Ялангуяа, тусгаарлах байрны камерын хяналтыг тагнуулын байгууллагаас хянаж байна. Шуурхай штабаас илэрсэн зөрчил бүрт хариуцлага тооцно.Тусгаарлах байр нь гурван бүст хуваагддаг. Ногоон бүсэд хоол үйлдвэрлэл багтана. Энэ бүсэд тусгаарлах байрыг ажиллуулж буй аж ахуй нэгж хариуцдаг. Шар бүс нь улаан бүсээс дамжих үеийн завсарын бүс юм. Халдваргүйжүүлэлт хийдэг.  Улаанбүсэд тусгаарлалтад буй иргэд болон үүрэг гүйцэтгэж буй эмч, төрийн алба хаагчид багтна. Резидент эмч нар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхийн сацуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Мөн хоол түгээлтийн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Онцгой байдлын алба хаагч нар эмч нарт тусламж үзүүлэх байдлаар ажиллаж байгаа бол цагдаагийн алба хаагчид зөрчил арилгуулах чиглэлд хяналт тавьж байна. Нийт 258 алба хаагч тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байна.

Шуурхай: УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийж байна

Шуурхай: УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Monday, January 18, 2021

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж