УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 22-нд буюу Баасан гаригт товлогдсон. Өмнө нь Улсын дээд шүүхэд тус хурал товлогдсон өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон юм. Тодруулбал, шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлжээ.Энэ дагуу шүүх хурлыг хойшлуулаад байсан юм.
Сануулахад, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарыг албан тушаалын байдлаа ашигласан хэмээн ял оноогоод байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ