Эрх баригч хүчин болох МАН-ын 100 жилийн ой энэ зун тохионо. Ойгоороо Ардын нам хөнгөн ялтай иргэдэд өршөөл үзүүлэхээр зэхэж буй бол Ардчилсан намынхан Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан Зөрчлийн хуулиар торгуульд унасан иргэн, аж ахуй нэгжийг өршөөх хууль УИХ-аар батлуулж, өнгөрсөн жил тохиосон 30 жилийн ойн сюрпризээ барьж мэдэх нь ээ. Одоогоор хөнгөн ялтнуудыг өршөөх хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдээгүй, Засгийн газар судалгаа хийж буй юм.
Эрх бүхий хүмүүсийн өгч буй мэдээллээр анх удаа хөнгөн хэрэг үйлдсэнийг өршөөлд хамруулах бодлого барьж буй. Үүгээр бол 900 гаруй иргэн өршөөлд хамрагдаж, суллагдаж мэдэхээр байгаа.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан төсөл УИХ-д өргөн баригдсан бөгөөд иргэдээс санал авч эхлээд буй. Уг төсөлд Зөрчлийн хуулиар торгуульд унаад буй иргэн, аж ахуй нэгжийг 10 сая хүртэлх төгрөг хүртэл торгуультай бол чөлөөлөхөөр тусгасан юм. Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэн гурван жилийн хугацаанд давхардсан тоогоор 4 сая иргэнд 650 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан мэдээ бий. Энэхүү торгуулийн дийлэнх хэсэг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэлээр иргэдэд голчлон тавигджээ. Иймээс төсөл санаачлагч УИХ-аас уг хуулийн төслийг баталсан нөхцөлд 1 сая гаруй иргэн хамрагдаж, торгуулиас чөлөөлөгдөнө гэж тайлбарлаж буй юм. Ингэхдээ 10 сая хүртэлх төгрөгийн торгуультай бол чөлөөлөхөөр заажээ.
Гэхдээ УИХ-д цөөнх байгаа Ардчилсан намынхны хувьд эл төслийг парламентаар батлуулахын тулд эрх баригч хүчинтэй зөвшилцөх шаардлага тулгарч байгаа. Учир нь МАН УИХ-д 62 суудалтай. Хэчнээн ч сайн хууль санаачилсан, сэтгэлд нь нийцэхгүй бол тээг тавьдагаараа алдаршсан тул сөрөг хүчин хэр ааш аягийг нь олж ажиллаж чадах вэ гэдгээс хамаарч уг хуулийн төсөл батлагдах эсэх шийдэгдэнэ.
Ялтнуудад өршөөл үзүүлэх тухай асуудал нь шинэ биш. Өмнө нь энэ чиглэлээр хэд, хэдэн удаа хууль батлагдаж, хэрэгжсэн. Гол нь МАН хөнгөн ялтай иргэдэд өршөөл үзүүлэх нэрийн дор Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчдөө суллаж, хийдэл гаргах вий гэдэг болгоомжлол бас бий.
Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан хуулийн төслийг УИХ баталбал дүрэм барьдаггүй, хариуцлагагүй жолооч нарыг өөгшүүлсэн үйлдэл болно гэж эсэргүүцэх нэгэн байгаа ч тунг нь тааруулаад хуулийг баталж чадвал 62 суудалтай МАН-ын олон нийтээс хүлээх дэмжлэг л илүү нэмэгдэх юм.
Г.ХОРОЛ
Батбаяр 2021-01-18 192.82.71.247
Замын хөдөлгөөний дүрмийг сайн зөрчөөд ав дараа нь аршөөгдөнө гэсэн үг үү? Пүүжгээгийн хууль дэмжигдэхгүй нь тодорхой. Угаасаа намар 100 жилийн ойгоор Өршөөлийн хуульд ялтнуудыг өргөн хамруулахаар тооцсон байгаа байлгүй.
Элч 2021-01-18 202.55.188.84
Уих байсны хэрэг байхгүй тарцгаа
del 2021-01-18 202.55.188.84
ийм өршөөл огт хэрэггүй тэгвэл торгуулгүй хүмүүс яах болж байна вэ Тэгээд хууль дүрмээр амьдардаг байж хэрэггүй юм байна даа.
Зочин 2021-01-18 192.82.71.48
Яагаав нөгөө зөнөг хөгшид нь тэтгэвэрийн зээлгүй байсан хохирчихлоо гэж орилолдоод сая төгрөг авах болсон тэгвэл ялгаагүй торгуульгүй байсан хүмүүс хохирчихлоо гээд өлсөглөн зарлана гээд тэнэгтээд ккк
Зочин 2021-01-18 202.179.21.248
Мөрөөрөө хуулиа дагадаг, ажил хийж татвараа төлдөг хүмүүсийг Пүрэвдорж доромжилж байна. Монголд хууль дүрэм хэрэггүй гэсэн үг үү.
Зочин 2021-01-18 202.21.108.47
🖕 Ийм хууль хэрэггүй💩
Зочин 2021-01-18 202.131.227.114
Манайх шиг замын хөдөлгөөний соёлгүй, зам дээрээ хэрэлддэг, цонхоороо хог, шүлсээ хаядаг, дуут дохиогоо дураараа орилуулдаг, эгнээ байр эзэлж мэддэггүй, явган зорчигчдод зам тавьж өгөхөө бүр ч мэддэггүй, өнгө үзэмжгүй, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог хүмүүст хариуцлага тооцохын оронд бүр өөгшүүлж, торгуулиас нь чөлөөлнө гэдэг арай хэтэрнэ ээ. Эсрэгээрээ бүр хатуу арга хэмжээ авч байж хөдөлгөөний соёлыг бариулж хэвшмээр юм. Пүрэвдорж гишүүн ийм юм санаачлаад сууж байдаг. Харамс
Зочин 2021-01-18 51.195.103.249
)))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Tatvar tulugch 2021-01-18 202.126.88.199
Niigmiin daatgal, tatvariin urshuuliin huuli bas heregtei l bn ene covid-n ued tatvar huraamjaa tulj chadahgui uchnuun irgen aj ahuin negj irged bga da, udriin hooloo yaya gej bhad yun tatvar manatai l bga shuu, tatvar tulugchiin munguur tejeelgeed hevtej bga gemt heregtnuudiig dandaa urshuuhuu bodoj bdgaa bolih heregtei
Зочин 2021-01-18 66.181.161.62
ГЭМТ ХЭРЭГ хийсэн ЯЛТАН, ЗӨРЧИЛ гаргаад торгуулсан ТОРГУУЛТАЙ ИРГЭДИЙГ өршөөх хууль?
ЗОЧИН 2021-01-18 192.82.71.114
Өршөөгдөх юм чинь худлаа хэлж, хулгай хийж, төрийн өмчийг шамшигдуулж, хууль зөрчиж болох юм байна. Хуулийн хэрэг байна уу. Хуульгүй болъё
ЗОЧИН 2021-01-18 192.82.71.12
100 ЖИЛ ОЛОН ТОХИОХГҮЙ. АРД ТҮМНИЙ ХҮЛЭЭЛТ МАШ ИХ БАЙНА. АНХ УДАА ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН 5 ЖИЛЭЭС БАГА ЯЛТАЙ ХҮМҮҮСИЙГ АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫНХААС БУСДЫГ БҮГДИЙГ ӨРШӨӨ. 5-10 ЖИЛТЭЙ ЯЛТНААС 3 ЖИЛ, 10-15 ЖИЛТЭЙ ЯЛТНААС 2 ЖИЛ ХАС.
Мо АХ партизан 2021-01-18 202.126.89.53
МАН–ын ХАН УОК ХЭМЭЭХ ЦУСТ ТҮҮХТЭЙ НЭРИЙГ ОДОО ҮЕД ХЭРЭГЛЭХЭЭ БОЛИОЧЭЭ
1ОО –ЖИЛИЙН ОЙ ГЭХЭЭСЭЭ ИЧИХГҮЙ ЮҮ КОММУНИСТУУДАА???
1937-оны ЯРГАЛАЛ ЧИНЬ АХ НАМ-ын чинь байгуулагдсны –2О ЖИЛИЙН ОЙ УГТСАН ЦУС УРСГАЛТ
БАЙСАН УЧРААС ДАРАНГУЙЛАЛД БАЙГАА ОРОС Ч ИЧЭЭ Д ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙГАА ШҮҮ?????
Зочин 2021-01-18 66.181.180.254
ХУУЛЬ ГЭЖ БАЙХ ЮМ УУ?
Зочин 2021-01-18 202.21.108.130
МАНАН байсаарл…
ugly 2021-01-18 202.131.233.50
muu novshnuud ard tumniig baga doromjlooroi.
Зочин 2021-01-18 103.212.118.56
Хилсээр , хэн нэгний буюу улс төрийн нөлөөгөөр, бас бүрэн нотлогдсон баримтгүйгээр хэрэг шийдвэрлэж хүнд олон жилийн ял тулгаж хохироож л болохгүй.Сургаар хэрэг сонсоод,үндэслэл нотлогоог нь мэдэхгүй байж, барьж хорь ялла гэж нийгмийн сүлжээгээр дураараа хашгачиж,шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлогыг ч аль болох хязгаарлах хэрэгтэй.
Лалрын нийгэм 2021-01-18 64.119.20.134
Ер нь мөрөөрөө хуулиа дагадаг, ажил хийж татвараа төлдөг, өр зээл тавилгүй ахуй амьдралаа хариуцлагатай авч явдаг хүмүүс бол ТҮЙ МАЙ л юм байна.
Зочин 2021-01-18 192.82.69.217
Ингэх юм бол битгий хууль баталцгаа.