500 гаруй иргэдээс 4 тэрбумыг залилсан хэрэг прокурорт буцав

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

500 гаруй иргэдээс 4 тэрбумыг залилсан хэрэг прокурорт буцав

500 гаруй иргэдээс 4 тэрбумыг залилсан хэрэг прокурорт буцав

“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн  захирал Д.Гүрсоронз,  Д.Дариймаа нар нь 500 гаруй иргэдээс байрны урьдчилгаа нэрээр дөрвөн тэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан.

Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2021.01.18/  дээрх хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр  прокурорт буцаах шийдвэр гаргажээ.  Хэргийг эргэн сануулахад, тус компани "Амар амгалан" хотхоны 1,2, 3 байр нь 2018  оноос  эхлэн захиалга авч,  2019 оны наймдугаар сард ашиглалтад орно гэж иргэдэд итгүүлж,  цалингийн зээлтэй болон нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамааран тэтгэврийн насны иргэд ч  5 хувийн хүүтэй байранд орох боломжтой хэмээн санал болгосон байна.  Хохирогчдын зүгээс тухайн орон сууцны байршил нь таалагдсан, маш боломжийн үнээр байртай болох нь гэж итгэсэн талаар мэдээлсэн байдаг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж