Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос иргэдийг мөсөн дээгүүр зорчихыг хориглов. Тус аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл нуур болон томоохон гол мөрний мөсөн бүрхүүлд ан цав үүссэн тул дээрх шийдвэрийг гаргажээ.
Газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу мөс шахагдсан, Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байгаа аж. Мөн бусад хэсгээр хагарч хөлдсөний улмаас орзон /овоорсон мөс/ их байгаа тул мөсөн замаар автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ