Өмнөд Солонгосын Дээд шүүх өнөөдөр /2021.01.18/ тус улсын хамгийн том компани болох “Samsung” группын өв залгамжлагч И Жэ Ёнд 2,6 жилийн хорих ял оноожээ. Гэхдээ түүний цагдан хоригдсон хугацааг тооцож үзвэл одоо 18 сар хоригдохоор болж байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа “Samsung”-ийн хувьцаа дөрвөн хувиар унасан байна.
Түүнийг 2015 онд компанийг удирдах эрхийг өөртөө авахын тулд санхүүгийн тайлан тооцоог хуурамчаар үйлдсэн, компанийн хувьцааны үнийг хянахын тулд аудитын дүгнэлтийг өөрчилсөн, экс Ерөнхийлөгч Пак Гын Хэд авлига өгсөн зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм. Энэ хэрэг олон жил сунжирч байгаа ба тэрбээр 2017 онд авлига болон хөрөнгө шамшигдуулсан хэргээр нэг жил хоригдоод 2018 онд суллагдаж байв.
Өдгөө 52 настай И Жэ Ён нь “Samsung” группийн ерөнхийлөгч агсан И Кун Хигийн том хүү бөгөөд энэ группийн өв залгамжлагч билээ. Эцэг нь 2014 оноос эхлэн хэвтэрт байгаа учир тэрбээр компаниа удирдаж байгаа билээ. Эцэг нь 2014 оноос эхлэн хэвтэрт байж байгаад өнгөрсөн аравдугаар сард нас барсан юм. Харин И Жэ Ён 2014 оноос компаниа удирдаж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Зочин 2021-01-18 51.195.103.249
))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-18 58.123.56.14
Энд солонгос мэдээибайна
https://youtu.be/GOr7qAbYLuU
123456 2021-01-18 49.0.142.40
Бага байна, бүх нас өг
3 саяын 1 2021-01-18 202.21.96.212
Шударга улс орон сайхан юм аа. Манайхаар бол нөгөө хөөн хэлэлцэх хугацаа энэ тэр гээд аль хэдийн шийдэгдчихсэн асуудал шиг л харагдаж бна ккк
Зочин 2021-01-18 203.91.115.54
хууль зуйт төртэй улс сайхан юм.
гэтэл өөрийн компанидаа дархан газраас тасдаж алтны хайгуул хийсэн хэргээр ял авсан эрдэнэбатыг МАНгарууд шүүхийн тухай хуулиар далайлгаж суллаж байхын . уг нь тусгаар монгол улсад хууль байх , даан ч хэрэгжилт нь 0