“Samsung”-ийн өв залгамжлагчид 2,6 жилийн хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

“Samsung”-ийн өв залгамжлагчид 2,6 жилийн хорих ял оноолоо

“Samsung”-ийн өв залгамжлагчид 2,6 жилийн хорих ял оноолоо

Өмнөд Солонгосын Дээд шүүх  өнөөдөр /2021.01.18/ тус улсын хамгийн том компани болох “Samsung” группын өв залгамжлагч И Жэ Ёнд 2,6 жилийн хорих ял оноожээ. Гэхдээ түүний цагдан хоригдсон хугацааг тооцож үзвэл одоо 18 сар хоригдохоор болж байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа “Samsung”-ийн хувьцаа дөрвөн хувиар унасан байна.

Түүнийг 2015 онд компанийг удирдах эрхийг өөртөө авахын тулд санхүүгийн тайлан тооцоог хуурамчаар үйлдсэн, компанийн хувьцааны үнийг хянахын тулд аудитын дүгнэлтийг өөрчилсөн, экс Ерөнхийлөгч Пак Гын Хэд авлига өгсөн зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм. Энэ хэрэг олон жил сунжирч байгаа ба тэрбээр 2017 онд авлига болон хөрөнгө шамшигдуулсан хэргээр нэг жил хоригдоод 2018 онд суллагдаж байв.

Өдгөө 52 настай И Жэ Ён нь “Samsung” группийн ерөнхийлөгч агсан И Кун Хигийн том хүү бөгөөд энэ группийн өв залгамжлагч билээ. Эцэг нь 2014 оноос эхлэн хэвтэрт байгаа учир тэрбээр компаниа удирдаж байгаа билээ. Эцэг нь 2014 оноос эхлэн хэвтэрт байж байгаад  өнгөрсөн аравдугаар сард нас барсан юм. Харин И Жэ Ён 2014 оноос компаниа удирдаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж