Иргэдийн 80 хувь нь баталгаатай вакцинд хамрагдах хүсэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

Иргэдийн 80 хувь нь баталгаатай вакцинд хамрагдах хүсэлтэй байна

Иргэдийн 80 хувь нь баталгаатай вакцинд хамрагдах хүсэлтэй байна

Үндэсний статистикийн хорооноос “Covid-19” халдварын нийгэм дэх нөлөөллийг тодоройлох судалгааг өрхөд суурилан хийж байна. Дэлхийн банктай хамтран хийж буй уг судалгааны гурав дахь шатны дүн өнөөдөр /2021.01.18/ гарчээ.

Судалгаанд оролцсон иргэдийн 80 хувь нь вакцин үнэ төлбөргүй хийлгэх, 61 хувь нь төлбөртэй байсан ч хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

"Covid-19"-ийн эсрэг баталгаатай вакциныг хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн нийслэийн хүн амтай харьцуулахад хөдөө орон нутгийн хүмүүс илүү их байна. Амьжиргааны түвшин доогуур өрхийн иргэдийн 86 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх саналаа хэлжээ. Судалгаанд хамрагдсан иргэд 25 мянга орчим төгрөгийг вакцин хийлгэхэд зарцуулж чадна гэж хариулжээ. Энэхүү судалгааны дүнгээр хүн амын дунд covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх  арга хэмжээний талаарх мэдлэг өндөр байжээ.

Ингэхдээ таван хүн тутмын дөрөв нь covid-19 халдварын эсрэг баталгаатай вакцинд үнэ төлбөргүй хамрагдах хүсэлтэй байгаа аж. Энэхүү судалгааг Улаанбаатар хот болон зарим аймаг, сумын төвийг төлөөлүүлэн 1147 өрхийн мэдээлэлд үндэслэн тооцжээ.

 

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж