Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр 140 324 иргэн үйлчилгээ авчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр 140 324 иргэн үйлчилгээ авчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр 140 324 иргэн үйлчилгээ авчээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, тус төвийн нэгдүгээр улирлын тайлантай танилцлаа.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил танилцууллаа.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажиллаж эхэлсэн.

Тус төвөөр 1 дүгээр сард  – 40117
                    2 дугаар сард –  43893
                    3 дугаар сард –  56314
                                                Нийт – 140 324 иргэн үйлчилгээ авчээ.

Үйлчилгээ авсан иргэдийн 65,8 хувь нь шуурхай үзүүлэх буюу газар дээр нь шийдсэн бол 6,7 хувь нь тодорхой хугацаанд, 4,3 хувь нь өдөртөө, 24 хувь нь зөвлөгөө мэдээлэл авсан байна. Өнгөрсөн хугацаанд үйлчилгээтэй холбоотой асуудлаар амаар болон бичгээр хүсэлтийн дэвтэр, хайрцаг болон бусад эх үүсвэрээр нийт 380 иргэн хандсан байна. Үүнээс 72,1 хувь нь талархал илэрхийлж, 14, 2 хувь нь санал хэлж, 13,4 хувь нь гомдол гаргасан байна. Иргэдээс ирүүлж буй хүсэлтийн 0,5 хувь нь буюу 244 хүсэлт шат дамжлагын шийдвэрлэх хугацаа хэтэрсэн байна. Тухайн хүсэлтийг хугацаа алдалгүй шийдвэрлэхээр холбогдох газарт шаардлага хүргүүлжээ.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дараагийн салбарыг Мишээл экспо төв, Драгон төвд байгуулах ажлын бэлтгэл хангагдаж байна. Ирэх 4 дүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний төвийн нэгдүгээр салбарын ачаалал харьцангуй багасана гэж тооцож байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс