УОК-т 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материал хандивлав

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

УОК-т 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материал хандивлав

УОК-т 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материал хандивлав

МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанцав хотын Ардын Засгийн газар, Улаанцав хотын хойд зүгийн далайд гарцгүй тээврийн компани, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламжийг өнөөдөр (2021.01.18) Улсын онцгой байдлын ерөнхий газарт МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн гардуулж өглөө. Эд материалд хамгаалалтын хувцас, нэг удаагийн бээлий, амны хаалт, халуун хэмжигч зэрэг багтжээ.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, коронавируст халдвартай нүүр тулан тархалтын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ нөхцөлд  хандив өргөсөнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэв.

МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын Засгийн газар, Улаанцав хотын хойд зүгийн далайд гарцгүй тээврийн компани, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос нийт 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын хандивласныг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Хүнд үед алба гүйцэтгэж байгаа хүмүүст тодорхой хэмжээний бодит дэмжлэг болох үүднээс хоёр дахь удаагаа манайх энэхүү ажлыг хамтран зохион байгууллаа” хэмээн хэлэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж