Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дэд даргад ил захидал илгээжээ | News.MN

Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дэд даргад ил захидал илгээжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дэд даргад ил захидал илгээжээ

Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дэд даргад ил захидал илгээжээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгод захидал илгээсэн байна. Захидлыг бүрэн эхээр хүргэе.

"Эрхэм дүүгийн ажиллаж байгаа Засгийн газрын “гал тогоог” 1980-аад оны эхнээс удирдан хууль дээдлэх, улс төрөөс ангид байх, хувь хүн, аль нэг намын нөлөөг улс орны эрх ашгаас илүүд тавихгүй байх зарчмыг үе үеийн Засгийн газруудад баримталж ирж чадсан нэр нэгт, амьдай Ш.Солонго даргын үлдээсэн зайг орлохоор “Ivy league”-н сургуулийг дүүргэсэн чадалтай боловсролтой, залуу бүсгүй томилогдсон мэдээг хувьдаа талархан хүлээн авч байсан маань саяхан. Оюутолгой төслийн талаарх мэдэгдэл, ярилцлагыг чинь өнгөрсөн долоо хоногт хэвлэлээс үзлээ. Нөгөөтэйгүүр дарангуйлагч болохоор санаархсан, далдын ашиг сонирхлыг дотоодын эрх ашгаас дээр тавьсан жонхуурсан Ерөнхийлөгч шүүх, прокурорт нөлөөлж энэ асуудлыг анхнаас нь гардсан хэдэн хүмүүсийг “далд хийж”, амыг нь хамхисан учраас арай дэндүү гүтгүүлж байгаа тэдний өмнөөс дуугарахгүй бол болохгүй нь.

Үгээ хэлэх, тайлбар өгөх боломжгүй хүмүүсийг эрхэм дүү эх орноо 22 тэрбумын өрөнд унагаасан хүмүүс болгоод зарлачихлаа. Олон нийтийн сүлжээний “халуурал” түр намжиг, асуудалд сэтгэлийн хөөрлөөр бүү хандаасай гэсэндээ өнөөдрийг хүргэлээ. Оюутолгойн гэрээ гэхээр л үсчдэг хэдэн популист улстөрчдөөс, мөн мэдээлэл, мэдлэг дутмаг хүмүүсээс арай өөрөөр асуудалд хандах болов уу гэж найдан өөртэй чинь уулзаж, танилцаж амжаагүй ч хэдэн санааг эрхэм дүүд илгээе. Аливаа асуудалд улс төр, хууль эрх зүйн өнцгөөс хандахаас гадна ер нь “Common sense” гэж зүйл бий. Монголчууд бид цөлх ухаан ч гэж ярьдаг, эсхүл “Амьдралын хар ухаан” ч хэмээдэг. Эрхэм дүүгийн ярилцлагаас үзэхэд Рио Тинто манай Засгийн газарт 2051 он хүртэл ноогдол ашиг өгөхгүй, орлогын албан татвар бараг төлөхгүй, тэгээд дээрээс нь Засгийн газрыг 22 тэрбум долларын өрөнд орно гэсэн тооцоо гаргаж өгчээ дээ янз нь. Дахиад хар ухаанаар бодоод үзье. 34 хувийг эзэмшиж байгаа тал 22 тэрбумын өрөнд орохоор бол 66 хувийг эзэмшиж байгаа нөгөө тал бараг 2 дахин буюу 44 тэрбумын өрөнд орох нь. 66 тэрбумын өрөнд орох төслийг олон улсад хэн санхүүжүүлэх үү? Нэмж санхүүжүүлэх нь байтугай, оруулсан хөрөнгөө нэн яаралтай татаж авна гээд бөөн юм болно биз дээ.

Нөгөөтэйгүүр эрхэм дүүгийн онцлон шүүмжлээд байгаа “Дубайн гэрээ” гэгчид чинь Монголын Засгийн газар болон Рио Тинто-гийн хүлээх үр өгөөжийн харьцааг 53:47 байна гээд анх удаа 2 талаасаа хүлээн зөвшөөрч бичгээр үйлдсэн байгаа. “Дубайн гэрээ” гэж нэрлээд байгаа Санхүүжилтийн төлөвлөгөөний Ерөнхий зүйлийн 2.2-ын Б хэсэгт: ”Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ОТ төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нь Оюутолгой төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэсэн байгаа.

Энэ 53:47 хувийн үр өгөөжийн харьцуулсан бүх тооцооллыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд болох олон улсын хууль, санхүүгийн зөвлөх компаниуд Shearman Sterling, Comprador тухайн үеийн “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн компани хөрөнгө зарж төслийн нийт үргэлжлэх хугацаанд гаргуулсан. Энэ үр өгөөжийн задаргааг орлого, татварынх нь нэр төрөл бүрээр нь гаргасан байгаа. Энэ тооцооллыг 2015 онд хоёр тал хүлээн зөвшөөрч Дубайд Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ тооцоолол нууц биш. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг торны ард суулгасан болохоор ядаж тэр үед ажлын хэсэгт орж ажилласан Ч.Отгочулуутай уулзаад мэдээлэл авах хэрэгтэй. Оюутолгойн асуудал аль нэг намын асуудал биш учир Засгийн газар, “Эрдэнэс-Монгол” компанийн институцийн залгамж чанарыг намчирхалгүй байнга хадгалж явах учиртай. Үүнийг улс төрийн тогоотой гүн гүнзгий холилдчихоогүй өөр шиг чинь хүмүүс илүү холбох ёстой юм. Өөрт чинь хэвлэлийн бага хурал хийж хэрүүлийн сэдэв шидэж чаддаг улстөрчид биш хэлэлцээр, гэрээн дээр ажиллаж хэцүү асуудлыг шийдэж чаддаг мэргэжлийн хүмүүс илүү хэрэгтэй. Ажлын хэсэг одоо өөрсдийн хөндлөнгийн олон улсын аудит ажиллуулахаас гадна урд нь ажилласан олон улсын зөвлөх 2 байгууллагыг дахин дуудаж тооцооллоо нэгтгэх нь чухал. Тэгээд ч Засгийн газрын зүгээс Рио Тинто-той 5 жил тутам гэрээг дүгнэж сайжруулж байхаар харилцан тохирсон. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг 2011 онд сайжруулж нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөг дүгнэх, нэмэлт өөрчлөлт хийх 5 жилийн цаг хугацаа ч өнгөрөөд байна.

2015 оны тооцооллоор манай тал зэсийн үнийг 6000 доллараас дээш байх тохиолдолд Монгол Улсын Засгийн газар төслийн үргэлжлэх нийт хугацаанд 22 тэрбум долларын өрөнд орох бус эсрэгээр 46 тэрбум долларын үр өгөөж хүртэхээр байгаа. Үүнээс ААН-ийн орлогын албан татвараар 14,5 тэрбум доллар орохоор бий. Хэрвээ манай тал 22 тэрбум долларын өрөнд орохоор байгаа бол, ААНОАТ-ыг 4-хэн жил төлөхөөр шинэ тооцоог нөгөө тал гаргаж ирж байгаа бол энэ 53:47 харьцаа хадгалагдах ямар ч боломжгүй болсон нь ойлгомжтой. Иймд харилцан тохиролцсон 53:47 харьцаа алдагдсан бол Дубайн гэрээнд өөрчлөлт оруулах эрх үүснэ. Арбитрт очилгүйгээр 2 тал хэлэлцээний ширээний ард дахин суух эрхтэй, бас шаардлагатай боллоо гэсэн үг.

Энэ ажлыг хариуцаж яриа хэлэлцээ хийх гэж байгаа хүний хувьд, ширээний нөгөө талд суугаа нээлттэй, хяналттай компанийн удирдлага, хүмүүстэй нэг биш уулзсаны хувьд нэгэн зүйлийг эрхэм дүү аль хэдийн анзаараа бизээ. Монгол Улсынхаа хамгийн том төслийг хөдөлгөх, сайжруулах эрхэм зорилго тавьсан хүмүүс хэзээ ч ширээний доогуур тохиролцох, хувийн асуудлаа шийдүүлэх, олны хардаад байгаа шиг авлига хахууль авах ямар ч боломж нөхцөлгүйг одоо эрх биш өөрөө ойлгоо бизээ. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийж байсан хүмүүсийг авлига авсан гэдэгт би огт итгэдэггүй, 2015 онд ч байдал яг ийм байсныг хяналт тавьж байсны хувьд би 100 хувь баталж чадна. Өнөөдөр ч эрхэм дүү ийм байдалд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Дээрээс захиалга авч, “Эзэн”-ий хатуу шахалтын доор ажиллаж байсан мөрдөгчид, прокурор, шүүгч нар ч хахууль, авлига авсныг “Оюутолгойн хэрэг” гэгч дээр хэний ч эсрэг нотолж тогтоож яллаж чадаагүй. Цаашид ч чадах ч үгүй, яагаад гэвэл хэзээ ч авлигын асуудал байгаагүй учраас тэр.

Манай дотоодод өр зээл, ногдол ашиг гээд мөнхийн маргаан дагуулж байгаа гол гогцоо УИХ-аас баталж Засгийн газрын хэрэгжүүлэхээс өөр аргагүй байсан 34 хувийн санхүүжилт дээр гардаг. 34 хувийн ноогдол ашиг Монголын талын хүртэх үр өгөөж дотор хэдэн хувийг эзэлж байгааг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Гол асуудал, гол орлого мэт л андуурч улстөрждөг. 34 хувийн ноогдол ашиг бол манай хүртэх үр өгөөж дотор 20 хүрэхгүй хувийг эзэлдэг. Тиймээ, ердөө 17 хувь! Бусад төрөл бүрийн татвар, төлбөр дийлэнх 80-аас дээш хувийг бүрдүүлж байнаа гэсэн үг. Манай 34 хувьд оногдох ногдол ашиг, Монголд ирэх мөнгөн урсгалын 17 хувийг л бүрдүүлж байгаа ч түүнийг хангахын тулд авсан зээл, зээлийн хүү төлбөр энэ бүх хэрүүлийг, улстөржилтийг, популизмыг, үл ойлголтыг төрүүлж байгаа болохоор уг хувийг өөр роялти татвараар солих нь зүйтэй гэсэн санал сүүлийн үед ихээр гарах болсон нь ч ийм учиртай. Эрхэм дүүд хэлэхэд 34 хувийг роялти татвараар солих шийдвэрийг УИХ-аар гаргуулна гэдэг амаргүй даваа. Босоо Ганбаа, Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ гээд поп ертөнцийн “Далай даян, дархан аваргууд” байгаа Их хурал шүү дээ. Наадуул чинь асуудал яаж шийдэх үү гэдгээс илүү ард олноос яаж оноо цуглуулахаа л боддог хүмүүс.

Энэ бүхнийг даваад УИХ-аас шийдвэр гаргуулж чадлаа гэж бодьё. Улс нийтийн эрх ашгийн төлөө хувийн асуудлаа умартан зүтгэсэн хүмүүст төрийн нэрийн өмнөөс улс төр ямар “шагнал” өгч шорон оронд томилолт өвөртлүүлдгийг төрийн байгууллагынхан одоо сайтар ойлгож санаа сэтгэл дотроо айж хулчийсан байгаа. Тэд хэзээ ч санал санаачлага гаргахгүй, гагцхүү хэлсэн шахсанаар чинь дуртай дургүй хөдөлнө. Ачааны хүндийг өөрөө л үүрнэ гэсэн үг. Ерөнхий сайд чинь, ХЭГ-ын дарга чинь энэ асуудлыг шийдэх улс төрийн манлайлал үзүүлэхгүй, зориг зүрх гаргаж шийдэхгүй л бол өөрөө мянга чардайгаад ямар ч нэмэргүй, үр дүнгүй ажил болоод л өнгөрнө. Ядаж байхад эргэн тойронд чинь өнөөдөр инээж нуруугаар тэврэх ч маргааш хэрэг гарвал нуруу руу чинь хутгалах зантай хүн нэг бус байгаа.

Эрхэм дүүгийн ажил хийх, асуудал шийдэх урам зоригийг мохоох гэсэнгүй. Бодит үнэнийг л мэдэр гэсэн юм. Хэрвээ 1979 онд Эрдэнэтийн гэрээг анх хийсэн хүмүүсийн зөвхөн Зөвлөлтийн хэлсэн маш доогуур үнээр зэсийн баяжмалаа худалдана, 2003 он хүртэл татвар авахгүй, үйлдвэрээс ашиг авах бүү хэл төсвөөс татаас өгнө гэдэг заалтууд өнөөдрийн нээлттэй нийгэмд байсан бол бараг цаазын ял сонсох байсан биз. Оюутолгой дээр үүнээс хамаагүй дээр гэрээ хийсэн хүмүүс өнөөдөр эрх чөлөөгөө хасуулаад шоронд хадагдаад байна. Харь улс руу ашгийн тал хувь нь урсаж байсан Эрдэнэтийг сонголтгүй нөхцлөөр Монголдоо буцааж авчирсан хүмүүс ч өнөөдөр ялтан болоод сууж байна.

Хэлэлцээ хийгээд хичнээн ахиц дэвшил гаргасан ч эрхэм дүүг попуудын өлөн сүрэг хүлээж байгаа. Ногдол ашгийн хугацааг хичнээн наашлуулсан ч тэд өнөөдрөөс эхэлж авах байсан юм л гэнэ. 34 хувийг роялти татвар болгох гэвэл монголчууд баялгийн ордоо Рио Тинтод 100 хувь бэлэглэж, тэг хувьтай хоосон хоцорлоо л гэж мушгина, татварын маргаанаа нэг тийш болговол гүйцэд авсангүй ээ л гэнэ. Оюутолгойг л шүүмжлэх нь миний дахин сонгогдох баталгаа гээд бооцоо тавьчихсан сүрэг цөөвөр л байгаа гэж мэд. Оюутолгой төслийг эх орондоо яаж ч ашигтай шийдсэн ч сайнаар бодоход шүүмжлүүлж хараалгуулна, саараар бодоход 2009, 2015 оны ах нартайгаа “хам хэрэгтэн” болох хувь заяа эрхэм дүүг хүлээж байгаа болохоор тэр.

Ажил хариуцаж байгаа хүний хувьд хэвлэл мэдээлэл чуулган, Засгийн хуралдаан дээр хэлж байгаа үг, байр суурь болгон чухал ач холбогдолтой. Ганц ярилцлагаараа хэдэн хүнд 22 тэрбум долларын төлбөр тавихаас илүү уршиг, үр дагавар гарч болно. Гэрээ хэлэлцээрт нөлөөлөхөөс авахуулаад гадаадын хөрөнгө оруулалт, төгрөг долларын үнэ ханш, хөрөнгийн биржийн үнэ ханшид ч нөлөөлнө. Ковид өвчин мэдээж хазаарлагдана, хил гааль худалдаа нээгдэнэ. Өнөөдрийн манай агшсан эдийн засгийг хурдан тэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт л хамгийн чухал үр дүнг өгнө. Ядаж өөр шиг чинь хүмүүс гадаадын хөрөнгө оруулалтын талаар босоо Ганбаа шиг хамаагүй хандмааргүй байна. Гадагшаа дуугарч байгаа сувгаа нэг болгох хэрэгтэй. Өнөөдөр нэг нь гарч ирээд Засгийн газар гэрээг цуцална гээд, маргааш нь нөгөө нь болчимгүй мэдэгдлээ засах гээд цуцлахгүй гээд байх юм бол ажилд тус гэхээсээ илүү ус л болно.

Монголчууд нэгдэж нийлж байж л Рио Тинто шиг үндэстэн дамнасан том корпорацитай эн тэнцүү хэлэлцээ хийж, хамтарч чадна. Өнгөрсөн жилүүдийг эргэн харахад бид дандаа дотроо хэмлэлдэж, гаднаа өгөөш өгч, бие биенээ харлуулж, гүтгэж хорьж цагдаж байснаас гадагшаа нэг хүч болж хэзээ ч ажиллаж чадаагүй иржээ. Нөгөөтэйгүүр Засгийн газар, Рио Тинто 2 нэг завинд суусан нэг эрх ашигтай, олбол хамт олно, алдвал хамт алдана гэдгээ хаана хаанаа ойлгох цаг иржээ.

Эцэст нь эрхэм дүүд нэгэн зүйлийг захья. Намайг Ерөнхий сайдаар томилогдох үед Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Тони Блэйр баяр хүргэж захидал ирүүлсэн юм. Тэр “Ерөнхий сайдаар ажилласныхаа дараа би зарим асуудал дээр арай л зориг зүрхтэй, шийдэмгий байж чадаагүйдээ дараа нь их харамссан, миний энэ алдааг битгий давтаарай” гэж надад зөвлөж байсан юм. Энэ нь ч дараа нь хүнд хэцүү шийдвэрүүд гаргахад надад их нөлөөлсөн. Ингэснээр ч Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Оюутолгойгоос дутахгүй том үйлдвэр болох Эрдэнэтийг сонголтгүй байсан ч Монголдоо буцааж авчрах шийдвэрүүдийг зоригтой гаргаж чадсан юм. Гэхдээ өнөөдөр шүүмжлүүлж, гүтгүүлж доромжлуулж байгаа ч маргааш Монгол эх оронд минь, Монгол түмэнд минь хэрэгтэй шийдвэрүүд байсан нь өдөр ирэх тутам улам тодорхой болно. Үүний ч нотолгоо болж өнөөдөр хөршөөсөө асуулгүйгээр хүмүүсийнхээ цахилгаан, дулааны мөнгийг даах шийдвэр гаргах боломж нэгэнт бүрджээ.

Ирээдүйд Оюутолгой төсөл Монголыг минь авч явах болохоор, төр түмэндээ зүтгэсэн зөв, үр дүнтэй өв үлдээх болохоор, үр хүүхдүүд маань энэ төслийг улс төрийн капиталаа золин байж хийсэн хүмүүсийг зөвөөр ойлгож хүлээн авах нартай өдөр ирэх нь ойлгомжтой учраас асуудал хариуцсан хүний хувьд эрхэм дүү энэ асуудлын ард гарахаас өөр аргагүй. Эс зоригловоос эсхүл эртхэн ажлаа өгсөн нь дээр. Санаа зөв бол заяа зөв ч гэдэг. Амжилт хүсье, эрхэм дүүд!

Хүндэтгэсэн: Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн төслийн гүний уурхайн их бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан

Ч.САЙХАНБИЛЭГ

2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
221
ТэнэглэлТэнэглэл
50
ЗөвЗөв
19
БурууБуруу
8
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

140 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-01-18 64.119.16.128

Чи муу урвагч, халтар хэдэн цаасны төлөө харийнханд улс, эх орон, ард түмнээ худалдачихаад одоо юу гээд холоос хуцаад байгаан. Чамд Монгол эх орон, ард түмэн ер хамаагүй шүү. Чи, гэр бүлийнхэн Монгол иргэнээсээ хассан эргэж ирэх нь бүү хэл Монголруу юм бичих ч эрх байхгүй, наад хулгайлсан хэдэн халтар цаасаа аваад зайл. Битгий мөрөөрөө ажилаж байгаа хүнийг айлгаж сүрдүүлж, мохоох гээд бай. /ах нартайгаа “хам хэрэгтэн” болох хувь заяа эрхэм дүүг хүлээж байгаа/ ч гэх шиг юугээд хуцаад байгаан.

Avatar

Зочид 2021-01-18 64.119.20.52

ЭХ ОРНООСОО хулгайлсан мөнгөарөа наанаа ""ЯСАА ТАВИХ,,,,, газраа аваарай!!!! Миний Монголд чиний ясыг шингээх газар бхгүй шүү

Avatar

BOLD 2021-01-18 192.82.71.170

SAIHAN BILEGIIN ZAHIAND BODOH YUM IH L BNA DAA;ALI ALI TALDAA SAIN BODOJ SHIIDVER GARGAH HEREGTEI

Avatar

эх орноос урваж 2021-01-18 5.181.92.40

хөрөнгө оруулалтын гэрээ биш зээл зуучлалын гэрээ байна. манай баялагийг барьцаанд авьж зээл өөрсдөө авч харин бидэнд өндөр хүүтэй өгч бас бэрхшээлтэй ажил, үйлчилгээ, мёнёжмёнт зуучилж.
Эх онцгой архи ашиглах урваж.

Avatar

ЗОЧИН 2021-01-18 203.91.117.8

Энэ Сайханбилэг гэж мал тэр РТ манайд өгж бгаа зээл нь өөрсдөө авч бгаа зээлээсээ 6.5%-аар их бгаа гэдгийг мэддэггүй байна гэж баймааргүй юм. Манайд өгч бгаа зээл, өөрсдөө авч бгаа зээл 2 нь өдөр шөнө шиг ялгаатай болоод тэд өрөнд орохгүй бид 34 хуьийнхаа ашигийг авч чадахгүй өр төлсөөр бгаад таарах болох гээд бн МАЛАА

Avatar

зочин 2021-01-18 59.153.115.152

Холын холоос үг дайгаад байхаар өөрөө ирээд л үнэн зөв гэдгээ баталчихаачээ.

Avatar

chi bolio 2021-01-18 60.104.114.248

chi ireechee yasan ichdegyi gar be

Avatar

Зочин 2021-01-18 212.95.5.82

Xvreed irexeer yagaad bgaan,vnexeer bichsen zaxidal chin vnen ym Bol mongoldoo ireed vzvvleed ogooch,xench chinii ene tsaasand itgexgvi za

Avatar

Зочин 2021-01-18 202.9.40.48

Гадаад руу яаж зугатаж чадаж байна вэ.Ичих булчирхай гэж байхгүй болжээ. Хүзүүгүй хүн энэ хоёр яг ижилхэн зан ааштай юмаа. Эрт орой хэзээ нэгэн цагт баригдаж ирэх байлгүй дээ. Оюутолгой, Эрдэнэтийн 49 хувь гээд маш муухай мөнгөний бузар болсон юм их хийсэн. Улс орны хөрөнгийг булааж авсан энэ мэтийн хүмүүс ял гарцаагүй байх нь шударга ёсонд нийцэнэ

Avatar

Зочин 2021-01-18 66.181.181.122

ЭНЭ ЛУЙВАРЧИН Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ОДОО БОЛТОЛ БАРЬЖ ЧАДАХГҮЙ ЯМАР Ч ӨРӨВДМӨӨР ЮМ БЭ ДЭЭ. ХИЛИЙН ЧАНАДААС ХЭРЭЭ ШИГ ИХ Л ГУАГЛАЖ БАЙНА ДАА.ОЮУНТОЛГОЙН ТӨСЛИЙН ГҮНИЙ УУРХАЙН НОВШИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЖ УЛС ОРНЫГ 22 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРӨНД БАРИУЛЖ, МОНГОЛ УЛС АШГАА 2051 ОН БИТГИЙ ХЭЛ XXI ЗУУНДАА ХҮРТЭХ БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ТОМ НҮГЭЛ ХИЙСЭН БУЗРЫН Ч.МУУХАЙБИЛЭГТ ХУУЛИЙН ХАТУУ ЦЭЭРЛЭЛ ХҮЛЭЭЛГЭМОЙ.

Avatar

Irgen 2021-01-18 103.57.94.135

Avilga avaagui bol ter urtug undurtei orond ajil hiihgui yaj tansaglan amidarch baigaagaa ehleed tailbarlaach urvagvh hulgaichaa.

Avatar

Irgen 2021-01-18 66.181.170.162

Gargasan shiidveruudiig ni harval S.Bayariin daraa orohoor mundag yeronhii said baijee. Uneleh tsag irnee ene huniig. Mash ih bayarhaj, bayarlaj baina.

Avatar

Монгол 2021-01-18 103.26.194.119

Хулжин зальхай урвагч харьд нуугдаж шүлсээ үсчүүлэхээр Монголд ирэхгүй юмуу…авилгалын мөнгөө үрээд хүний нутагт ясаа тавин гэдэг монгол хүний гутамшиг байлтай…сүнсээ $ р худалдсан нэгэн…

Avatar

Зочин 2021-01-18 122.201.21.115

ХИЙХ ЮМГҮЙ БСДАА ЧИНЬ ЮУН ИХ ЮМ БИЧДИЙН ТАРАГ ҮЛЭЭГЭЭД

Avatar

МОНГОЛ 2021-01-18 202.179.15.3

МОНГОЛЧУУД БИД ХЭН НЭГНИЙГ ХЭН НЭГЭН ГАЙГААС БОЛОЖ ХЭЛМЭГДҮҮЛЭХГҮЙ Л БАЙГААСАА ОЛОН ТЭНЭГҮҮД ШУУРААД ОРИЛОЛДООД ЭХЭЛХЭЭР Л ДИЙЛДЭШГҮЙ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЭХЭЛДЭГ ДЭЭ ХАХА…МОНГОЛЧУУДИЙГ МААНЬ МӨНХ ХӨХ ТЭНГЭР ИВЭЭГ ШУДАРГА ҮНЭН БАГА Ч ГЭСЭН АХИГ

Avatar

ОК 2021-01-18 103.9.90.100

САЙХАНБИЛЭГ НЬ ГАДААДААС УДАА ДАРАА ЦААС ШИДЭЭД Л КОФЕ УУГААД Л СУУЖ БАЙХЫМДАА, ХЭЗЭЭ ЭНЭ НӨХРИЙГ ШҮҮХИЙН ӨМНӨ ЯЛЛАХ БОЛДОО

Avatar

Зочин 2021-01-18 66.181.189.175

Гадаадаас захиа бичээд, чи их том байнаа

Avatar

зочин 2021-01-18 202.21.120.66

Монголдоо ирээд сайхан амьдар чамайг хэн ч хөөгөөгүй чи өөрөө л гадаад гарч элдэв сенсаац дэгдээгээд яваад байгаа ш дээ

Avatar

МГЛ 2021-01-18 106.166.60.167

Монголдоо ирээд индэр дээрээс хэлээ мал чинь Монголоо худалдчихаад юу гуцна вэ

Avatar

zochin 2021-01-18 124.158.66.55

manai ene UIH-iin zari neg setguulch, boh, yruu nairagch metiin hohduudiin omnoos unendee l ichij uheh yumaa ta nart ard irgediig hudlaa medeelel hiij odoon turhihaas oor medleg algoo zailah heregtei UIH hund medleg ogdog gazar bish

Avatar

Зочин 2021-01-18 64.119.17.74

Muu hulgaich

Avatar

Зочин 2021-01-18 192.82.77.226

ene 2 xezeenees bie bienee tanixaa baichaad taniltsaxiig xusdeg gene ve. AMCHAM-iin hundet idevxtei gishuud bizdee ene 2. tend tevreldeed ui zaigui xumuus. yamar zorilgotoi ingej bna

Avatar

Зочин 2021-01-18 192.82.77.226

ene 2 bie bienee medexgui, taniltsaxiimsan gene uu AMCHAM deer hundet gishuud ni geed tevreldeed ui zaigigui ax duus bish biluu xezeedee tanixgui bolchooooov

Avatar

Зочин 2021-01-18 192.82.77.226

ed nar zohion baiguulalttai tal talaas 22 terbumiin ur gej uursdiinxoo esreg bgaa ym shig yarij sebj olon niitiin setgel zuig beldej bgaad CHINAD oyutolgoig rio tintogoor xubitsaag ni zaruulax bodlogo yabj bgaa yum bndaa

Avatar

Зочин 2021-01-18 64.119.26.55

Энэ гөлөгт хэлэх ч үг олдохгүй юм н**ш гэж

Avatar

Сайхан 2021-01-18 122.201.31.57

Ene door ym bicheed tseejee delssen nuhud hii hooson olgoi tolgoitoi nuhd bh ym uls turjuulehee bolio uneheer 57:43 ym bol shireend suugaad yriltsah heregtei shuu
Erdenetin 49 % abchirsan bayr hurgiy abch chadaagui bol ediid hytadt ochison bgaa ene bol er zorig Saikhanbilegt bayr hurgiy

Avatar

иргэн 2021-01-18 178.162.198.111

Ч.Сайханбилэг гэх ийм өчүүхэн хүнийг АН Ерөнхий сайд болгосон билээ. Тиймээс түүний тарьсан хамаг гай балгыг АН,түүний удирдлага мөн хариуцах ёстой. Тухайн үед АН-ын ба УИХ-ын дарга байсан З.Энхболд энэ хүнийг зогсоогоогүй. Зөвхөн 5Т-н асуудал дээр хатуу дуугарсан. Харин Дубайн гэрээ,, Эрдэнэтийн 49 хувь зэрэг аймшигт луйвар дээр таг дуугүй өнгөрч, ингэснээрээ эдгээр гэмт үйлдлийг зөвшөөрч дэмжсэн. Нам,төрийн өндөр албан тушаалтнууд эс үйлдлээрээ гэмт хэргийг хаацайлж болдоггүй л юм.

Avatar

Ганаа 2021-01-18 202.9.46.148

50/51 % гэрээ хийж чадахгүй бол цуцлаад Монголчууд өөрсдөө олборлоно

Avatar

Монгол улсын иргэн 2021-01-18 66.181.161.121

Чи хол гадаад орноос олон юм хуцалгүй Монголд хүрч ирээд хуулийнхаа хариуцлагаа хүлээ .Чи Дубайд очиж луйврын гэрээ байгуулж ирснийхээ дараа маш олон газраар туслахаараа дамжуулж бэлэн мөнгөтэй дугтуйг бэлэг гэж тарааж явсан шүү чааваас хахуульд авсан маш олон тэрбум долларынхаа барцад цээрийг гаргаж байгаа нь тэр биз .

Avatar

Зочин 2021-01-18 45.95.98.80

Солонгод сэтгэл дундуур байна. Ийм чадалтай хүүхэн шууд итгэл үнэмшлээрээ биш улс төрийн мэдэгдэл хийж, бүтэн зургаар нь биш зөвхөн хэсгийг нь ярьж байгаа нь дэндүү харамсалтай.

Avatar

Зочин 2021-01-18 103.212.118.56

Энхсайхан ЗГ-ын тэргүүн дэд байхдаа нэг асуудлаар комисс толгойлж санал боловсруулж ЗГ, УИХ-д танилцуулсан ч тэр нь дэмжигдээгүй, хэрэгжээгүй, гэвч эх орноосоо урвасан болгож олон жил хорихоор шийтгэх гээд байсан санагдаж байна.. Оюу толгойн асуудлаар хэлэлцээрт оролцож, санал гаргасны төлөө энэ эмэгтэйг бас түүн шиг буруутгах юм биш биз дээ.Энгээд байх нь дэндүү шудрага бус санагдсан шүү.

Avatar

Зочин 2021-01-18 103.212.118.56

Сайханбилгийн энэ тавиад байгаа асуудлыг ч бас сайтар шалгаж үзмээр юм байна, Үнэхээр бид хэлэлцээрийн дагуу үр өгөөжийн 47 хувийг тооцооны дагуу хүртээд байгаа юм биш биз.22 тэрбум доллорын өрөнд орохгүй харин 46 тэрбумын өгөөж хүртэх юм биш биз Харин Эрдэнэтийн хувьд Сайханбилэг өөрийгөө зөвтгөх аргагүй санагдсан.Ер нь энэ хувийн компаниуд үнэндээ ашиг орлогоо нуугаад, зардлаа зориуд өсгөөд, төсөвт өгөх татвараа багасгадаг, түүнийг нь шалгаж илрүүлэх боломж улсад тэр бүр байдаггүй юм шиг..

Avatar

Монгол 2021-01-18 202.55.191.130

Яг үнэн, 22 тэрбумын тооцоо гээд бгааг зөвхөн Солонго л гаргаж ирсэн, тэрийгээ монголчуудад дэлгээгүй. Ямар тоог тэгж сенсаацлаж мэдэгдэл хийснийг мэдмээр бна. Тгд ОТ зогсвол том жижиггүй олон бизнес зогсоно.
Үнэндээ ОТ маш олон хүмүүсийг тэжээдэг. Тэд нар цаашаагаа ах дүү ээж аавынхаа эм, эмчилгээ сургалтын төлбөр, зээл нтр гээд тараагаал дуусдаг.

Avatar

Зочин 2021-01-18 202.21.113.238

Tony Blair tei ch yu yub dee

Avatar

Баянаа 2021-01-18 66.205.4.66

Сайхан л бичиж дэ, энэ Оюу-Толгойн, Эрдэнэтийн эргэн тойронд ажиллаж, ашиг орлого олж байгаа хүмүүс огт дуугарахгүй байгаад би их гайхдаг, та нар дуугарах цаг болсон баймаар, эдгээр гэрээг хийсний төлөө элдвэр хэлүүлж байгаа энэ хүний тухай нэг бодоод үзээрээй. Энэ гэрээнүүд та бүгдийн төлөө л хийсэн ш дэ, үүний үр дүнд та ажил, орлогтой бна, одоогийн хүмүүс гэж хувиа хичээсэн ү****ц амьдралаар амьдрахыг илүүд үздэг болж дэ.

Avatar

6000 мянган хувьсагч яриагүйд баярлалаа. 2021-01-18 66.181.177.250

6000 мянган хувьсагч яриагүйд баярлалаа. Гадаадын мундаг нэртэй сургуульд нь үнэнч шударга, эх оронч, хүмүүнлэг энэрэнгүй байдлыг заахгүй байгаад харамсалтай.

Avatar

ҮЙЛИЙН ҮРИЙН ХУУЛЬ ШИЙДНЭ ДЭЭ 2021-01-18 66.181.177.250

Нүглээ наминчилж, шийтгэлээ хурдан авбал үр хойчид нь хэрэгтэй юм даа

Avatar

Зочин 2021-01-18 103.57.93.163

Мэдлэг дутмаг ч гэх шиг ард түмнийг битгий доромжил, хэн нь хэн бэ гэдгийг монголчууд чамтай чамгүй мэднэ. Алт мөнгө зэс гээд хамаг баялгаа өдөр бүр гаргаж байж өр нэмэгдээд байгааг тайлбарлаад өгчих урвагчаа.

Avatar

зочин 2021-01-18 124.44.59.30

Энэ хүн ЕС хийж байхдаа олон байгууллагыг нэгтгэн нийлүүлж, олон зуун хүний ажил амьдралаар тоглож, өөрийн найз нөхөд танилын ах дүүг мэргэжил, мэдлэг, ур чадвар үл харгалзан байгууллагын дарга захирлаар томилж, төрийн байгууллагын ажиллагсдыг их л дээрэлхэж, тохуурхаж, доромжилж байснаа мартсан уу? Чимидийн Сайханбилэг гуайг үзэн ядаж явдаг даа, таны гай дэндүү их байсан даа.

Avatar

lol 2021-01-18 66.181.161.114

bitgii h***. zolbin hulgaich chinii EC bsan gei uy bnaa. Utsan huuheldei l bv. hutsalgui irj huglee edle.

Avatar

Зочин 2021-01-18 66.181.180.249

ҮНЭН ЗӨВ ЗҮЙЛ ХИЙСЭН ЮМ БОЛ ЮУНААСАА АЙДАГ ЮМ БЭ ИРЭЭД БАТЛААД БОЛОО БИШ ҮҮ ЧАДАХГҮЙ БОЛ ХУУДУУТАЙ

Avatar

Зочин 2021-01-18 103.57.93.14

bas l mundag bichij

Avatar

зочин 2021-01-18 66.181.180.44

Эрдэнэт бол Сайханбилэгийн сайрхах зүйл биш гэж монголчуудад ойлгогдсон. Энд хүний шахалтад орж Эрдэнэтийг нууцаар хулгайч, дээрэмчдэд өгсөн. Бусад нь мэдэхгүй, мэдээлэл дутах юм, 34 хувь нь алдагдалтай бол нөгөө 66 хувь нь алдагдалтай байна гэдэг хөдөлшгүй үнэн, ийм юман дээр ажиллаж худлаа ярьж, ажиллаж чадахгүй байхаа. Эрдэнэтийг ард түмэн буюу төр авах дээр монголчууд хатуу зогсох хэрэгтэй. Болохгүй бол тэмцэх хэрэгтэй.

Avatar

зочин 2021-01-18 139.5.219.187

хэрвээ Эрдэнэтийг төрд аваагүй бол танай хэдэн луйварчид мөнгө хялайлгах уу ? айн. энэ мэтчилэн та нар бол өлөн бүр дэндүү өлөн цөөврүүд.

Avatar

Зочин 2021-01-18 92.35.121.249

Өмхии Ац сайханбалагийг цаазлан устгах ёстои

Avatar

Зочин 2021-01-18 192.82.77.71

Зөв бичжээ. Баярлалаа ухаантай хүний үгийг сонсонд баяртай бн.

Avatar

ЗОЧИН 2021-01-18 192.82.67.66

Үзэн ядаж байна хурдан үхэж далд ороосой муу урвагч

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-01-18 118.219.123.155

400 ТЭРБУМ ДОЛЛАРААР ҮНЭЛЭГДЭХ НӨӨЦТЭЙ ОЮУТОЛГОЙГОО АШИГЛУУЛААД ЭЦЭСТ НЬ МОНГОЛ УЛС 22 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРӨНД ОРОХ ГЭЭД БАЙНА. 2 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛ УЛСАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ, ДЭЭР НЬ БАЙГАЛЬ НӨХӨН СЭРГЭЭХ ТӨЛБӨРТЭЙГЭЭР ИРЭХ ЁСТОЙ БАЙСАН ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ЗОРИУД ОРОСУУДААС УЛСЫН МӨНГӨӨР ХУВИЙН КОМПАНИД ХУДАЛДАЖ АВЧ ӨГСӨН ЧИНЬ ХУДЛАА ЮУ, н**ш МИНЬ ХУРДАН ИРЖ ЯЛАА ХҮЛЭЭХГҮЙ БОЛ ЧАМАЙГ ГАДААДЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД ГЭРЧЭЭ УСТГАХ ЗОРИЛГООР ЧАДХИЙЛГЭХ БАЙХ ШҮҮ, ТЭР ҮЕД ЧИНИЙ ХҮҮР ХААНА ШИНГЭХ БОЛ!

Avatar

Зочин 2021-01-18 192.82.78.138

Хуцаад байхаар …. ирээч. Хулгай хийсэн, хувилдаж бохир ажилласан болохоор айгаад ирэхгүй байна. Баяр, Эрдэнэбат нарын Е-сайд нар би хийхгүй, гэхдээ та нар гүтгэж байна, хэлмэгдүүлж байна гэдгээ эх орондоо байхдаа дуугарч тэднийг дэмжигч нар улам л олширсоор байна. Чамайг яахын, зугтаасан нохой гэж л дуудах байх даа. Хэдхэн жилийн дараа Баяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгож уучлалт гуйхад "чи" хажууд нь матарын нулимс унагаад зогсож байх уу.

Avatar

Зочин 2021-01-18 202.55.188.35

Битгий хуцаа.чаддаг юм бол ирлдээ

Avatar

Иргэн 2021-01-18 103.26.194.21

Сайханбилэг ингэх хэрэгтэй байсан юм. Зөв бичжээ. Ирнэ гэх нь юу л бол. Бэлэн жишээ байхад

Avatar

ЗОЧИН 2021-01-18 202.9.46.18

чи монголын төрийн хар хайрцагны нууцыг хэр зэрэг зарж идэж байна даа!!!!!!!!!!!!!!!

Avatar

ззз 2021-01-18 64.119.19.218

ирэнгүүтн нисэхээс бариад авчих учраас шоронгоос хашхирснаас холоос ингэсэн нь дээр л дээ хөөрхи

Avatar

Зочин 2021-01-18 122.201.21.115

ЗААВАЛ НИСЭХЭЭС ҮҮ ?

Avatar

Бодит байдал 2021-01-18 202.9.40.60

10 жил ажилласан түүх харуулаад байна. Ноогдол ашиг авсан уу? Үгүй. Өрөнд орсон уу? Тийм, одоогоор 4 тэрбум. Бодит байдал харуулаад байхад үгүйсгэх нь тэнэглэл. 2019 онд 1 тэрбум долларын алт, зэс заржээ. Үүнээс хэд нь манай талд ноогдол ашиг болж ирэв? 2018 онд бас л 1 тэрбумын борлуулалт хийсэн.

Avatar

Зочин 2021-01-18 150.129.143.92

Үг газар гээхгүй улаан хэрүүлч ийм хүн хэзээ ч засрахгүй ээ!Барьж аваад хамаг буруугаа хүлээтэл нь хорь!

Avatar

Зочин 2021-01-18 192.82.71.237

hunii ugiig sonsohgu tgd shuud buruutgah yumuu nanaihan dotorn yu blj bgag mdhgu tuilshramtgaildaap

Avatar

Ахмед 2021-01-18 202.72.247.58

Ирээд шорон / гэртээ / ор. буруу байхгүй бол хүрж ирээд томьёогоо батлаад яв л даа. Худлаа хар массын толгойг эргүүлж юм биччихээд яваад байх юм

Avatar

Нацагдорж ЭрдэнэОчир 2021-01-18 66.181.161.22

Зугтаж гүйгээд байхаар ирж байгаад улаан нүүррээрээ ярилцлага байцаалт өгөөд гарсан баяжмалын нарын тооцоо мөнгө ямар учираас гадны банкаар дамжидаг болох өөр ойлгомжгүй олон асуултанд хариулах иргэний зориг гаргаачээ

Avatar

Иргэн 2021-01-18 103.26.194.21

Ирлээ гээд сонслх уу? Барьж аваад ял өгөөд дуусаа.

Avatar

иргэн 2021-01-18 202.9.40.18

ирээд самбар дээр тайлбарлачихаа. ойлгоход хэцүүин

Avatar

gan 2021-01-18 103.229.123.21

Nom uzsen lamaas zovlon uzsen chavganst deer gesen ug bii.Zuv zuvluguu ugsun bna.Er ni mongol tur doriuhan zaluusaaraa tug tahisaar baigaad duusaj medeh baihdaa.uldsen ni popchid bas mulguuchuud hooson jalchigchid muugaa medehgui bas medemhiirene

Avatar

зочин 2021-01-18 49.195.36.138

ХУЦАА УРВАГЧ МОНГОЛ МИНЬ! Ууж идэхдээ чи увайгүй. Б. СОЛОНГО бол ЧИ БИШ.

Avatar

Америкаас 2021-01-18 172.58.141.4

Америкийн Дэнвер хотод Монгол улсаа муулсан хүн олон улсын шүүхэд эх орноо өгцөн хүн хэвтэж бна да.. бие нь эь эрүүл бгаа шт.. өгөр шаар .. урвагч..

Avatar

Зочин 2021-01-18 66.181.168.81

Эрдэнэтийг эрийн сайндаа аваад ирсэн юм шиг хилийн цаанаас донгодоод байх хэрэггүй, ямар их боломжийг та нар хулгайлж байсан чинь улам бүр тод харагдаж байна. Бүх нийтээрээ хүртэх ийм том боломжийг зөвхөн та хэд, худалдаа хөгжлийн банк тэргүүтнүүд цохих гэж байсан гэж бодохоор … Хурдан ир сайханбалаг минь

Avatar

Зочин 2021-01-18 192.82.69.217

Монгол улс бүх алт баялгаа зүгээр өгөөд асар их өртэй үлдэх төсөл гэрээ гэдэг нь хэнд ч ойлгомжтой байгаа. Утсан улаан амиа л хойхоолсон санааг бичсэн байна.

Avatar

Зочин 2021-01-18 64.119.20.42

TONY BLAIR "Бүрэнхий эхлэнгүүт Англичуудад бүү итгэ" гэдэг зүйр үг яагаад гарсаныг мэдэх үү ? Тони Блэйр гэдэг эдийн засгийн а******н өгөрийг Английн ард түмэн нь яаж үзэн яддагийг "энэ увайгүй өгөр ерөнхий сайд байсан үедээ тогтоосон танил тал, холбоогоо ашиглан хаана л өөрт нь ашигтай зуучлал дэлхийн толгой компаниудын хооронд явагдана тэнд л хорон бодлогоо тулган зуучилж мөнгө саадаг донтогч, улс орны нэр төр гутаасан ёс зүйгүй хулгайч болсон" гэж тодорхойлсон байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2021-01-18 64.119.19.180

Маш чухал мэдээлэл өгч бн. Ажилдаа анхаарч хандах л үлдлээ дээ. Цээжээ дэлдсэн Эх орончид бол хэзээч ойлгохгүй л дэ

Avatar

ЗОЧИН 2021-01-18 202.9.46.202

ЭХ ОРОНДОО АМЬДРААД ШУДРАГА ҮНЭНИЙГ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ ХҮНИЙ НУТГААС ГӨЛТӨГНӨН ГӨЛТӨГНӨН ҮГ ДАЙЖ БАЙГАА ХҮНД ЮУ ХЭЛЭХЭВ ДЭЭ ХЭЛЭХ Ч ҮГ ОЛДОХГҮЙ ЦАГ ХУГАЦАА ЧАМАЙГ АЯНДАА Л ИЛЧЛЭЭД ӨГНӨ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ АВАХ ГЭЭД ЯААЛАА ОДОО ОЮУ ТОЛГОЙН АСУУДАЛ ЗОГСДОГ ДЭЭРЭЭ ТУЛАХЛЭЭР ЦААД РИО ТИНТО ТА НАРЫГ ЗҮГЭЭР МӨНГӨӨР ЦУТГААД ДАНДААН ЖАРГААГААД БАЙХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ЛУЙВАРЫН АЖЛЫНХАА ЭХЛЭЛИЙН ТҮҮХЭН ГЭРЧҮҮДЭЭ АЯАНДАА ҮГҮЙ БОЛГОХЫН ТУЛД МӨШГИЖ Л ТААРАНА ЭНЭ БОЛ КАПИТАЛИЗМ ЦАГ НЬ ИРХЭЭР ЧИ ОЙЛГОХ БАЙЛГҮЙ…

Avatar

Сээгий 2021-01-18 66.181.181.123

Орос зэс нүүрсээ хятад япон солонгосруу улам зөөгөөд байдаг бид хятадын танкаас айгаад олон жил боллоо жилээс жилд нүүрс экспортлох багасаад энэ жил 28 сая тн арай чүү л гаргалаа одоо оюутолгойг зогсоохдоо тулаад байдаг монгол ялах нь энэ үү монголчууд яагаад гадны дайралтаас биш дотор дайсан нь хорлоод байдаг тамын тогооны үлгэр юмдаа эх орондоо юм хийснийг шоронд хорлосон хүнээ дээдэлдэг яасан улсууд бэ

Avatar

Зочин 2021-01-18 103.26.195.95

Энийг даруйхан баривчлаачээ л***р өөрийгөө өмөөрөөд байна

Avatar

Зочин 2021-01-18 122.201.24.201

Irj ulaigaad 100 jiliinurshuuld hamaragdah argaa ol . Garts ene l b.a

Avatar

Зочин 2021-01-18 203.91.115.50

Энэ их цаг үеэ олсон мэдээлэл болсон.

Avatar

Зочин 2021-01-18 192.82.75.251

Муу эр юм! Аймхай гэж жигтэйхэн! Ирээд буруу хийснээ залруулахгүй юугаа хийгээд гөлөг царайлаад хүний нутагт өлөв додов гээд суугаад бгаа вм! Хурдан ир! Цаазаар авахгүй нь тодорхой!!

Avatar

baagii 2021-01-18 66.181.176.20

Хаанаас авсан мөнгөөрөө тансаглаад гадаад яваад байна. Ирж шорондоо ороо хө. Тийм сайн гэрээ гэж бодоод байгаа юм бол бидэнд хувь хүртээж ашиг ноогдуулчихгүй дээ одоо ч илээр авч чадахыг нь ухаад дуусч байна ЦААД РИО чинь

Avatar

зочин 2021-01-18 66.181.180.116

Ийм л улсын толгойг ашиглах хэрэгтэй дээ, одоо энэ хунийг залж авч ирээд маргаад байгаа гэрээн дээрээ суулгаж болдоггуй юм уу??????????

Avatar

Зочин 2021-01-18 202.126.92.99

Энэ нөхөр худлаа хуцаж байхын оронд эх орондоо ирээд үнэнээ шүүлгэх л хэрэгтэй дээ. Даанч хулгай хийсэн нь үнэн болохоор айгаад ирэхгүй холоос захиа бичиж АРД ИРГЭД БИДНААС хулгайлсан мөнгөөрөө жаргаж суугаа байх даа

Avatar

Зочин 2021-01-18 66.181.161.44

Манай энийг яанаа.

Avatar

Зочин 2021-01-18 109.252.29.172

Сайханбилэг Чи худал хуурмаг заль гаргаад гадаад улс уруу оргон зайлаа зугтаа биздээ. Гадаадад идсэн монгоороо авгай хуухэдуудтэйгээ зугаалаал байж байна. Монгоороо ирээд унэн худалаа шийдууоэх хэрэгтэй. Худалаа хилийн цаанаас солиорч суух. Саид ирэх зурх влга.

Avatar

Зочин 2021-01-18 203.91.118.150

Хариугүй ч эр бол доо. Хүрч ирээд улаан нүүрээ харж байгаад асуудлаа шийдэж чадахгүй, холоос худлаа захидал бичсэн болооод тэнэгтэх юмаа

Avatar

зочин 2021-01-18 202.179.25.73

Байн байн захиа явуулаад байхаар өөрөө биеэрээ ирээч

Avatar

Зочин 2021-01-18 64.119.25.13

Бичсэнээрээ бол баатар л юм бна.Тэгээд яагаад зугатаад бна.Нотой л бна. Эрдэнэтийг сайндаач Оросоос улсын мөнгөөр аваад жинхэнэ хувааж залигах гэж байгаад баригдаа биздээ.

Avatar

Lalarrr 2021-01-18 202.70.34.244

Сайханбилэг ирж жангаа гудар!!!

Avatar

Зочин 2021-01-18 66.181.161.70

hureed ireechee mongoliig horlogchoo

Avatar

Zochin 2021-01-18 133.82.250.241

Hiisen buruu zuil baihgui yum bol. Computeriin araas ingej baihiin orond Eh orondoo ireed uzeltsmeer yum daa.

Avatar

Дархан 2021-01-18 59.153.113.28

Яаж ч бодосон эх орныхоохөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах гэж лтөрөө удирддаг байх .Гэтэл манайхан яаж бна.Хөгжил дэвшил нь хаана бна.Нүдэн дээр дээрдсэн юм алга улам л доошоо ороод бнх.Өрөндөө баригдаж газар шороогоо ухаад2 дээшилсэн юм хлга л бна.Ардчилал нэрээр ёстой улс орноо дампууруулаал дуусч бн.Бид эх орныхоо эзэн баыхуу гүй юу гэдэг дэнрл тулаад бна энд тэгээд хэн хариуцлага хүлээхиын

Avatar

Зочин 2021-01-18 202.9.46.90

КОМЭНТ БИЧИГДСИЙН ИХЭНХ НЬ ЯДАЖ ЗАХИАГ БҮРЭН ГҮЙЦЭД УНШААГҮЙ. ЗҮГЭЭР Л ХАМХУУЛ ШИГ НАЙГАДАГ ГАРУУД. БӨХӨӨ ШҮТЭЭД ЗАЛААД ДАРАНГУЙЛАЛ ДОР ҮҮРД ЯДУУ ХООСОН АМЬДРААД ЯВНА БИЗ ДЭЭ. УДАХГҮЙ Ч ОТ Ч ҮГҮЙ, ЭРДЭНЭТ Ч ҮГҮЙ БОЛОХ ЦАГ АЙСУЙ. ОРОСУУД УДОК-ОО АШИГЛААД ХЯТАД ЯПОН СО РУУ ЭКСПОРТЛООД ИРЭХЭЭР МОЯА НАРЫН ЗЭСИЙГ ХЭН Ч ТООХГҮЙ.

Avatar

Зочин 2021-01-18 66.181.161.95

Хулгайч нарт идүүлсэнээс ашиглахгүй хойч үедээ үлдээвэл буян тэр болно ядахнаа малаа

Avatar

Зочин 2021-01-18 64.119.24.220

Муу шээснүүдээ урдах амьдралаа зохицууулж чадахгүй бааж ч сураагүй чацга минь ховд гээд нутгийн минь нэр усыг муугаар дурдвал ….. нь шүү муу завьж минь Нутгийн минь нэрийг дахин дурдвл ……

Avatar

Зочин 2021-01-18 192.82.71.209

Нутаг гэж үглэхээс өөрийг мэдэхгүй хэр нь нутагтаа хайргүй тэнэг ОРК

Avatar

Зочин 2021-01-18 64.119.24.220

Энэ годгор охин нөгөө монголд нэр огт гардаггүй дээд сургууль төгссөн оюун эрдэнэ цэргийн дээд төгссөнмхүрэлсүх нарт сайн зөвлөмөрр бна. Эд нар хэлэлцээ хийх мэдлэг туршлага юу ч байхгүй шүү. Яана даа яана.

Avatar

Зочин 2021-01-18 66.181.161.3

Нэрээл 66 нь 34 өө хоролно гэж байхуу ? . Хамтдаа л үхийшд

Avatar

иргэн 2021-01-18 192.82.72.68

ЭДНИЙ ЗОРИГТОЙ ХИЙСЭН АЖЛЫН ҮР ДҮНД ӨНӨӨДРИЙН МОНГОЛЧУУД ГОЛ ЗОГООЖ БНА

Avatar

ЗОЧИН 2021-01-18 158.208.192.248

ӨӨРИЙН ГЭСЭН МОНТАЖГҮЙ БАЙСАН ЮМ УУ? ХҮНИЙ ХЭЛСНЭЭР Л ХИЙЖ БАЙСАН ЮУ УУ? ҮНЭХЭЭР ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН ЮМ ЯГААД ЭХ ОРНООСОО ЗУГТСАН ЮМ БЭ? ЭЦСИЙН ЭЦЭСТ ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙГ ХАМГИЙН ЧУХАЛ, ХАРИН ЧИ 30 ЖИЛЭЭР ХОЙШ ТАТСАН. ТИЙМЭЭС ХУРДАН ИРЖ ХУРИМТЛАГДСАН ЖАНГАА ИДНЭ ҮҮ!

Avatar

Зочин 2021-01-18 59.153.114.139

2009 онд Рио Тинто Хятадын зарим удирдлагад хахууль өгсөн байж болзошгүй гэж шалгагдаад тэр нь тогтоогдоод торгууль төлөөд хэдэн хүн нь шоронд явж байсан. Батлагдсан мэдээлэл, нэр ус, хахуулийн мөнгө төгрөг нь интернетэд ил зарлагдсан байгаа. Хууль нь чанга, хахуультай холбоотой цаазаар хүртэл авдаг Хятадад хахууль өгч чадсан Рио Тинто эрх чөлөө нь дэндцэн, хахууль авилга авч өгчөөд яадагчгүй ядуу Монгол мэтийн оронд яг үнэнч шударгаар гэрээ хийхийг хүсч харагдаач. Зүгээр бодоод үзэхэд л.

Avatar

Зочин 2021-01-18 66.181.161.3

Худраа шааааГаааааалЬ

Avatar

Зочин 2021-01-18 59.153.114.139

Rio Tinto corruption гээд хайхад л гарч ирнэ. Source, эх сурвалжтай, товчлоод бичцэнг нь харъя гэвэл Вики дотор Rio Tinto гэж хайгаад доор corruption allegations гэдгийг унш. Ганц Хятадаар зогсохгүй зөндөө улсад хийсэн юмнууд нь байгаа. Хууль чангатайгаар нь Хятадыг жишээв авсын ганцхан. Энд гадны линк тавихаар сэтгэгдэл орохгүй байна л даа.

Avatar

Зочин 2021-01-18 66.181.161.63

Багабандын титэм үгтэй тун төстөй бичиж Багабандиар титэмдүүлжээ

Avatar

Дэмжих 2021-01-18 202.9.46.189

Өнгөрсөн жилүүдийг эргэн харахад бид дандаа дотроо хэмлэлдэж, гаднаа өгөөш өгч, бие биенээ харлуулж, гүтгэж хорьж цагдаж байснаас гадагшаа нэг хүч болж хэзээ ч ажиллаж чадаагүй иржээ.

Avatar

УНШИГЧ 2021-01-18 202.9.46.116

САЙХАН ЗАХИПАЛ БОЛЖ. ЭНЭ ПОПУЛИСТУУД УНШИГ.

Avatar

Зочин 2021-01-18 64.119.26.132

Эрдэнэтийн асуудлаас бусадтай санал нийлж бна! Поп гамбаа тэргүүтэй хорт могойнууд женкотой нийлж улс орныг минь уруудуулж, унагаж бна!

Avatar

Zichin 2021-01-18 103.68.107.114

Энэ муу даварсан луйварчин юун тооцоо ярьдаг байнаа энэ хулгайч юу гэж хуцсан байсан ч бидэнд хамаагуй

Avatar

Зочин 2021-01-18 124.158.105.2

айсан хүнд аргал хөдөлж харагддаг юмдаа

Avatar

Зочин 2021-01-18 202.126.88.145

Адууныхаа сэрвээний өндрөө бариад уралдах шийдвэрээ гаргаж чадахгүй Болорчулуун мэтийн гацаа малууд , бөхийн допинг наадамаа хийх ухаанаа олдоггүй шуналт бөх бат эрдэнэ мэтэд оюутолгойн гэрээ ямар хамаа байна аа.Одоо олон улсын хөндлөнгийн үнэлгээ гаргуулж мөнгөө дэмий үрээд хэрүүлээ зогсоовол таарна.орос х*******н компани ч энэ халтар хүүхэн манай тэнэгүүд шиг юм ярихгүй багцаатай тоо гарна.

Avatar

Zochin. 2021-01-18 139.5.216.36

Яаж ийм удаан тийм үнэтэй оронд амьдарч байна. Их л мөнгөтэй байна даа.

Avatar

Хүүк 2021-01-18 192.82.66.247

Энэ хүн улс төрийн орогнол хүсэх эрхтэй. Нөгцөл нь ч бүрдсэн. Хэн тэгээд Женкогийн шүүхэд өөрийгөө барьж өгөх вэ.

Avatar

Зочин 2021-01-18 122.201.24.120

Сувгаа бүү соль
Эх орондоо ир
Учраа ол

Avatar

Зочин 2021-01-18 122.201.21.142

BRAVO Сайханбилэг! Энэ хүн ингэж дуугарах, үнэнийг хэлэх хэрэгтэй байсан, цаг нь ч болсон.

Avatar

зочин 2021-01-18 192.82.66.247

34 хувийг эзэмшиж байгаа тал 22 тэрбумын өрөнд орохоор бол 66 хувийг эзэмшиж байгаа нөгөө тал бараг 2 дахин буюу 44 тэрбумын өрөнд орох нь. 66 тэрбумын өрөнд орох төслийг олон улсад хэн санхүүжүүлэх үү? Нэмж санхүүжүүлэх нь байтугай, оруулсан хөрөнгөө нэн яаралтай татаж авна гээд бөөн юм болно биз дээ.

Avatar

Зочин 2021-01-18 59.153.114.139

Охин компаниасаа өндөр өртөгтэй юм худалдаж аваад зардлаа өсгөөд байвал яах уу? Жишээ нь нэг нөхөр чамтай нийлээд нэг приусыг 100 саяар авбал яах уу? Цаад зарж байгаа газар нь чамтай хамт авах гэж байгаа хүний охин компани. Рио Тинто дэлхийн компани, уул уурхайтай холбоотой техник бүтээгдэхүүн нийлүүлдэг хар мянган охин компанитай.

Avatar

Irgen 2021-01-18 66.181.185.129

AAN-iin orlogiin alban huuliaraa dotood gadaad gehgui tuluh vvregtei. Vvniig yagaad dubiilguud bg bn. Ervvl uhaanaar uil ajillagaa hamtarch yabuulaad AAN-iin orlogiin alban tatbar tuluud ashig tohirson hubiaraa hurteh umiig tarhi ugaah zorilgoor ashiglah ni buruu.100 % baylagaa deerees ni tulbur /urtei / bolj ashigluuldag aj ahuin negj delhii deer bhgui .Eh oron ch setgel dutsan engiin oilgolt. Ard tvmeniig tsagaan tsaas gedeg vzel bodoltoi ardchillaar halhabchilssan luilbar um uu.

Avatar

789456 2021-01-18 202.179.27.153

Монголыг хорлосон гээд Женко 2018 онд Хурц-д хөдөлмөрийн баатар, Бямбаа-д төрийн шагнал өгсөн юм даа,

Avatar

Зочин 2021-01-18 202.179.27.163

Чи одоо юугаа бичээд байгаа үхэр вэ?

Avatar

ИХ БӨӨ 2021-01-18 103.43.76.177

ГЭМГҮЙ БОЛ АЙЖ ЗУГТАХ УУ? ЭЛБЭГЭЭ ТА 2 ШИНЖАНААС УРВАЖ ОРЖ ИРСЭН ХҮНИЙ УДАМ ГЭДГИЙГ ХОВДЫН ОЛОН ХҮН МЭДНЭ. ЦАГААЧ УДАМТАЙ БОЛОХООРОО ТА 2 ЭРДЭНЭТИЙН 49% ХЯТАД ХҮНД ӨГСӨН ҮҮ? ДИП95БАЙРЫГ ХАМААРАЛГҮЙ ХҮМҮҮСТ ИЧИЛГҮЙ БЭЛЭГЛСЭН НЬ АРИУН ЯВДАЛ УУ?

Avatar

үнэн 2021-01-18 192.82.66.247

Түүх давтагдаж байна, Амар, Дэмид, Лоохууз, Сурмаажав гээд л. Тэр үед ам нэгтэйгээр л муулсан даа. Феисбүүкээр авсан жоохон мэдээлэл чинь мэдээлэл биш хсүү миний дүү. Элбэгдэөржийг хэдэн жил муулж, хэдэн жил шалгав! Нээрээ л хулгайч байсан бол өдийд алаад арьсийг нь хуулахаар л юм боллоо. Үнэхээр ухаад ч юм гарахгүй тулдаа өдий хүрлээдээ. Баттулгын, ОХУ-ын тархи угаалт Монголд үнэхээр үр дүнгээ өгч ээ.

Avatar

Зочин 2021-01-18 202.9.46.189

Энэ ИХ БӨӨ гэгчийн тархи вирустжээ. Форматлуулахсан.

Avatar

78946 2021-01-18 202.179.27.153

Яах аргагүй бодит үнэн л энэ шүү дээ, Ер нь бол мэргэжлийн хүмүүс хэлээд байхад 2005-2009 онд Авирмэд, Хурц, Бямбаа, Дашзэвэг , фингшүү Ганбаатар гэх мэт нь ШОУДсаар байгаад л УИХ 34 хувь гэх балай заалтыг эднүүсийн шахалтаар АМХ-ын хуулинд УИХ-ын МАН-АН ын Даваасүрэн, Бат эрдэнэ нарын балин толгойтуудын хүслээр оруулсан шүү дээ, тэрнээс Гэрээ хүмүүсээс болоогүй, гэрээ хийх хүмүүс чин Төрийн эрх дээд байгууллага УИХ-ын гаргасан шийдвэр хуулиа л дагаж биелүүлэх ёстой биз дээ.

Avatar

Энгийн иргэн 2021-01-18 66.181.161.5

Хуцдаг муу СОХОР ГӨЛӨГ. Чамайг Монголын ард түмэн үзэн ядаж шигшин зэвүүцэж бна.Чамайг үр хүүхэд хань ижил аав ээжийн чинь хамтаар хэдэн үeэрээ өвчинд нэрвэгдсэн өтөнд идэгдэхийг монголын хойч үе харж бах таваа хангах бноо НҮГЭЛТЭН минь.ТҮЙ ТҮЙ ЧАМРУУ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХӨӨТЭЙ ХАР УС ЦАЦАЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-01-18 122.201.21.119

Монголын ард түмэн гэж ирээд бичихээ болино уу. Бичиж байгаа нь хүртэл тархины тураалтай, юм уншаад ч ойлгохооргүй юм байж… Өрөвдөлтөй нөхөр вэ

Avatar

Нэгэн ард 2021-01-18 202.126.89.83

Би бас ард. Чамтай санал нийлэхгүй бна. Намайг хамруулахаа болино уу.

Avatar

Зочин 2021-01-18 192.82.71.209

66,181,161,5 аа чи биш бид Монголын ард түмэн. Ард түмэн чам шиг бүдүүлэг ОРК-ийг биш Сайханбилэг шиг эрүүл сэтгэхүйтэй оюунлаг залуучуудаа дэмждэг юм. Эрүүл ухаантай ард түмний нэр барьж эргүү юм бичихээ болино уу

Avatar

Иргэн 2021-01-18 66.181.184.240

Монголд ирээд наадхаа ярь.Чи даанч ирж чадахгүй л дээ.

Avatar

МАНАН ах чинь 2021-01-18 202.126.93.243

Өө тийм байхаа ямарч гэмгүй зүгээр хүн байж хөөрхий хүрээд ир ир чамайг одоо яах ч үгүй МАН

Avatar

Зочин 2021-01-18 192.82.77.241

Монголын ирээдүй уул уурхй биш болжээ. Монголчууд минь уул уурхайгаар баяжихгүй, цаашид хөдөө аж ахуйгаа түшиглэж хоёр идэхгүй, хоосон хонохгүй эвтэй найртай амьдарцгаая. Оюутолгойн үйл ажиллагааг жижигрүүлэж, тооцоо бодож чадах хүрээндээ ажиллуул. Баахан тооныхоо учрыг олохгүй гадаад хамтрагч нартаа мад тавиулж байхаар жижигхэн болгоод хараа хяналтаа сайн тавиад үз.

Avatar

Иргэн 2021-01-18 59.153.87.5

Айгаа бол хүрээд ир Гүйгээд ирэхийн гүзээ байна уу Ойгоод ирэхийн …. Байна уу Чамд өгөх бэлэг бэлэн

Avatar

иргэн 2021-01-18 66.181.161.32

ер нь бол Сайханбилэг шиг сайн ажилласан Ерөнхий сайд байхгүй. Өнөөдрийн ололтууд түүүний засгийн газрын гаргасан шийдвэрүүд, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс үүдэлтэй шүү. Үнэн гэж байдаг бол.

Avatar

Зочин 2021-01-18 103.57.93.96

Муу хөгийн трол.

Avatar

Зочин 2021-01-18 66.181.161.81

зөв ч буруу ч бай ирээд учраа олсон нь дээрээ

Avatar

Зочин 2021-01-18 87.78.204.81

Zailaarai novshoo niigmiin Hog s***r umhiirsen tarhitai buzar

Avatar

Зочин 2021-01-18 64.119.16.149

Оюу толгойн эдийн засгийн ашиг алдагдлын тухай үнэндээ иргэн бүр мэдэх шаарлагагүй ойлгоё гээд уншихаас хэтрэхгүй. Поп улс төрч ямар Ганбаатар гэдэг хүнийг харахаас л одоо шууд сувгаа сольдог байнга үглэх юм ханаж цадах болоогүй юм болов уу.

Avatar

Badarch taxar 2021-01-18 192.82.76.45

Gereegee ch sain hiisen awligaach sain awsan saihan bileg ee gej

Avatar

Зочин 2021-01-18 202.126.89.200

Энэ хүүхэн авсны тагаа онгойлгоод нэг хөлөө хийсэн,тэнэг хүүхэн байна.Хүүк оюука гарч ирээд дуугарвал карьер нь дуусах замдаа орох учраас гарч ирэхгүй байгаа.жонхуу шиг нэмж тэнэгтэхгүй ,цаг үеээ дагаад ухаалаг болжээ.

Avatar

Зочин 2021-01-18 192.82.68.84

ХҮРЧ ИРЭЭД ТАЙЛБАРЛААД ӨГ.. ХОЛООС ХУЦАХ ХЭРЭГГҮЙ

Avatar

zochin 2021-01-18 202.126.90.62

Guir ireed duugarval yasan yum be

Avatar

huu 2021-01-18 59.153.114.52

za muu er yashka min mongoldoo irj unen hudlaa densluul

Avatar

Зочин 2021-01-18 202.9.47.9

энэ солонго гэгч матар царайт авгай хаанаас хэзээ гарч ирээд элийрч балайраад байгаа мангасмаа вэ

Avatar

мйэ 2021-01-18 202.21.124.18

браво Сайханбилэн их энгийн ойлгомжтой бичсэн бна

Avatar

Зочин 2021-01-18 103.57.93.96

Муу тролл

Avatar

Ккк 2021-01-18 64.119.22.238

Хөөе чи ирээд учраа ол оо ккккк

Avatar

Зочин 2021-01-18 103.212.118.26

Холоос битгий хошного царайл. Чи бол монголыг худалдсан луйварчин