Сахарын цөл, Саудын Арабад -2 хэм хүрч хүйтрэв

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

Сахарын цөл, Саудын Арабад -2 хэм хүрч хүйтрэв

Сахарын цөл, Саудын Арабад -2 хэм хүрч хүйтрэв

Шинэ он дэлхийн тэр болгон цас мөсний бараа хараад байдаггүй хэсгүүд ялангуяа Африк, Ойрхи Дорнодын зарим нутгуудад “гэнэтийн бэлэг” авчирчээ. Тухайлбал, Сахарын цөл цасанд дарагдаж, Саудын Арабад -2 хэм хүртэл хүйтэрч, хур тундас буужээ. Нутгийн гэрэл зурагчид болон энгийн ардууд бодит бус мэт харагдах цагаан цасан цөлийг ихэд сонирхон шохоорхож, цахим орчинд зургийг нь тавин шуугиан тарьж байгаа юм.

Мөн гэрэл зурагчин Карим Бушетатагийн дарсан зураг дээрээс харахад Алжирын цөлийн Айн Сефра хотод мөн цас орж, -3 хэм хүртэл хүйтэрчээ. Цөлийн хаалга хэмээн яоигддаг тусхот нь далайн түвшнээс дээш 1000 метрийн өндөрт Атлас уулсын дунд оршдог билээ. Харин Сахарын цөл бол Умард Африкийн ихэнх нутгийг хамран оршдог бөгөөд сүүлийн хэдэн зуун мянган жилийн турш цаг уур, чиигшлийн олон өөрчлөлтөд өртсөөр ирсэн юм. хэдий тийм ч Сахарын цөл өнөө үед маш хуурай газар болсон тул цас орох нь нэн ховор үзэгдэл юм. гэхдээ зарим судалгаанаас харахад Сахарын цөл 15 мянган жилийн дараа гэхэд ширэнгэн ой болон хувирсан байх магадлал бий аж.

Тэгвэл Саудын Арабын Асер нутагт ард иргэд цас орсонд ихэд гайхан баярлацгааж байгаа аж. Хамгийн сүүлд тус бүс нутагт агаарын хэм 00-ээс доошилсон нь хагас зууны өмнөх тохиолдол гэнэ.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж