ОХУ-д бүх нийтийн вакцинжуулалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

COVID-19

ОХУ-д бүх нийтийн вакцинжуулалт эхэллээ

ОХУ-д бүх нийтийн вакцинжуулалт эхэллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүх ард түмнийг вакцинжуулж эхлэхийг өнгөрсөн долоо хоногт холбогдох байгууллагуудад үүрэг болгосон билээ. Үүний дагуу өнөөдөр /2021.01.18/-өөс бүх нийтийг вакцинжуулах ажил албан ёсоор эхэлж байна.

Ингэснээр тус улсын иргэд "Sputnik V" , " EpiVacCorona" гэсэн хоёр вакцины аль нэгийг сонгон үнэ төлбөргүй, сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдах боломжтой болж байна. Үүнээс өмнө эрсдэлт бүлгийн хүмүүс буюу эмч, багш, архаг хууч өвчтэй хүмүүс, өндөр настнууд зэрэг хүмүүсийг хамруулж эхэлсэн юм.

ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Татьяна Голиковагийн мэдээлснээр энэ сарын сүүл гэхэд 2.1 сая тун вакцин бэлэн болох ба энэ жил хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах боломжтой гэж үзэж байгаа аж.

Одоогийн байдлаар тус улс Н.Ф.Гамалеян нэрэмжит хүрээлэнгийн эрдэмтдийн гарган авсан "Sputnik V, "Вектор" шинжлэх ухааны төвийн бүтээсэн "EpiVacCorona" вакцинуудыг албан ёсоор бүртгээд байгаа ба ОХУ-ын ШУА-ийн М.П.Чумаковын нэрэмжит иммунобиологийн эм бэлдмэлийг судлах, боловсруулах шинжлэх ухааны төвийн бүтээж буй вакцин одоогоор эмнэлзүйн туршилтын шатандаа явж байна.

Эх сурвалж: TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж