Майкл Линделл Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

Майкл Линделл Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ

Майкл Линделл Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп суудлаасаа буухын өмнө хачирхалтай зочдыг хүлээн авч уулзаж байгаа нь олны анхаарлыг татах болжээ. Тухайлбал, “Миний дэрний эр” хэмээн олонд танигдсан Майкл Ланделл Трампын оффист орохын өмнө паппарацийн дуранд өртжээ. “My pillow” буюу “Миний дэр” нэртэй компанийн гүйцэтгэх захирал тэрбээр Трамптай уулзаад буцахдаа цэргийн тухай хуультай холбоотой хэд хэдэн бичиг баримт авч явсан бөгөөд Трампад үнэнч хүнийг тагнуулын төв газрын дарга болгох хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Майкл Линделл бол Бүгд найрамдах намын гишүүн бөгөөд эртнээс Трампыг үнэнчээр дэмжсээр ирсэн нэгэн билээ. Тэрбээр энэ долоо хоногт цахим хуудас дээрээ “Биднийг Ерөнхийлөгч Дональд Трамп дахин дөрвөн жил удирдана. Үүнийг Хятад, Иран тэргүүтэй бүх гадаад орнуудад мэдүүлэх хэрэгтэй” хэмээн бичжээ. Мөн тэрбээр тагнуулын төв газрын одоогийн дарга Жина Хаспелийг өдгөө батлан хамгаалахын нарийн бичгийн даргаар ажиллаж буй Каш Пателаар солих санал дэвшүүлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Линделл Ерөнхийлөгчтэй 10 орчим минут уулзсан аж. Тэрбээр хожим уулзалтынхаа талаар өөрөө мэдээлсэн бөгөөд тэгэхдээ Трампад өнгөрсөн жил зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгууль луйвардуулсан гэдгийг нотлох баримтуудыг өгөхөөр очсон гэжээ. Харин Трамп тэдгээр баримтуудыг өөрт нь биш, Цагаан ордны хуульчдад өгөхийг зөвлөжээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж