МАН: Өрх бүрт 1 сая төгрөг өгөх тогтоолыг байнгын хороогоор ярилцана | News.MN

МАН: Өрх бүрт 1 сая төгрөг өгөх тогтоолыг байнгын хороогоор ярилцана

МАН: Өрх бүрт 1 сая төгрөг өгөх тогтоолыг байнгын хороогоор ярилцана

МАН: Өрх бүрт 1 сая төгрөг өгөх тогтоолыг байнгын хороогоор ярилцана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Цахим хуралдааныг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Covid-19 халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцлээ. Бүлгийн гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, ярих нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, МАН-ын бүлэг яамдын хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаархи танилцуулгыг шат дараатай сонсч, санал бодлоо хэлж байгаа. Энэ хүрээнд Соёлын сайд С.Чулуун өнөөдөр яамны хэрэгжүүлэх бодлогын зорилт, хөрөнгө оруулалт, салбарын томоохон төслүүдийн талаар танилцуулсан юм. Тодруулбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтод тулгуурлан Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр Үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нэвтрүүлнэ. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Бүх нийтийн соёлын боловсрол” , “Цахим соёл”, “Монгол ба дэлхий дахин” хөтөлбөрүүдийг шинээр боловсруулж хэрэгжүүлэхээр тусгажээ. Харин өмнөх хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээс “Монгол уран бүтээл” /2015-2025/, “Соёлын биет бус өвийг хамгаалах” /2019-2023/, “Баримтат өвийг хамгаалах” /2014-2024/ төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай, Музейн тухай хуулийн төслүүлийг хэлэлцэн баталснаар салбарын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагаанд өндөр ач тустайг салбарын сайд онцоллоо. Мөн бодлогын зорилтод тулгуурлан Үндэсний болон сонгодог урлагийн мэргэжлийн ур чадвар бүхий нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тэтгэлэг дэмжлэг олгох, төр олон нийтийн түншлэлийн харилцааг өргөжүүлж, урлаг уран бүтээлийг хөгжүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ. Тэгвэл олон улсад зохион байгуулах эвэнтийн тухайд Дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтыг 2022 онд Монгол Улсад зохион байгуулна. Хүннү болон Монголын эзэнт гүрний түүхийг сурталчлах “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэнг Европын холбооны улсуудад аялуулах аж. Соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтаас авч үзвэл, “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр, Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв, Хүүхдийн номын сан, хүүхдийн театр байгуулахаар тусгаснаа танилцуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
13
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-18 192.82.77.241

Гадаадын зах зээлд бизнесүүд зогсож, хөрөнгө оруулах мөнгө хаашаач урсахгүй овоологдож байгаа. Арга ядаад америкт хувьцаа авсан чинь хувьцааны ханш өсөөд, хувьцааны инфиляци болжээ. Харин монголд бизнес зогсож, мөнгө эргэлтгүй болжээ. Одоо халдварыг нам дарах гэж байгаа бол Улаанбаатарт 60 хоног хатуу хөл хориотой үзэхээс арга байхгүй. Гэрээс нь хүмүүсийг гаргахгүйгээр 60 хоног хорьж чадвал 3 сарын 18 гэхэд байдал сайжирна. Тэгээд 4 сарын 20 болчихвол халдвар тархах байгалын өгөгдөл үгүй болно.

Avatar

Зочин 2021-01-18 59.153.113.233

МАН гараад МОНГОЛЧУУД нэг ч гэгээн зүйл харсангүй шүү

Avatar

Зочин 2021-01-18 103.212.118.56

Харин ч МАН төрийн эрхэнд гарсанаар бас ч гарч буй хэцүү асуудлуудыг оновчтой шийдвэрлэж, энэ хүнд үеийг хэт хүндрүүлэлгүй даван туулж байгаа шүү. Амжилт ололт гэгээлэг зүйлийг олж харах нүдтэй байсан нь дээр дээ. Манай зарим нөхөд муу юманд овсгоо самбаа гаргах, олж харахдаа л учиргүй сайн юм.

Avatar

Зочин 2021-01-18 59.153.114.128

Аль хэдүйн өгөх байсан юм даа одоо аргагүй ичсэн байх өгнө биз энэ тогтолцоог засахгүй бол мөнхийн гадны зээлээр амьдрахуу уул нь ямарч өргүй орон болгосон доо 2008 онд энхбаяр одоо өр зээлэндээ баригдаж гүйцлээ хэн хэзээ яаж төлөх юм бүү мэд төлж барахгүй бол яах юм бүү мэд байгалийн их баялаг байгаад байдаг өрөнд ороод байдаг нэг л но байна даа

Avatar

Зочин 2021-01-18 66.181.160.4

darhanii aris shirnii uildvert horongo oruulaachee heden hun ajiltai unegui arisaa unetee bolgoosoo hurel suh saidaa zov shiidver gargaarai neg bol neg saihan stanc barichah ydarsan ued hereg bolon zeeliin huug buuruulj ogoosoo heden ger bulees nuurs tomoriin ordoo avaad oron suucaa bariachee…

Avatar

Иргэн 2021-01-18 66.181.178.220

Яагаад бэлэн мөнгө өгөх гэж байна вэ.тэтгэвэрийн ахмадууд болон орлогогүй айл өрхөд өгсөн шударга болно.өөр гарц байхгүй шүү

Avatar

Шийдэл 2021-01-18 66.181.161.27

Төрийн албан хаагчид малчидад сая төгрөг тарааж болохгүй тэдний орлого тасалдаагүй ингээд тараавал эдийн засагт ямарч хүндрэл учрахгүй инфиляци савлахгүй айл өрхийн тал хүрэхгүй хувь хамрагдана

Avatar

Нэргүй 2021-01-18 64.119.22.151

Хамгийн их хүссэнд нь төрийн жолоог бүү атгуул гэсэн их эзэн Богд, Чингис хааны маань нэг гэрээслэл байдаг юм!? Овилгогүй хүн өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө юү ч хийхээс буцдаггүй юм шиг байгаамаа!? Сая төгрөг бол нэг өрхийн идээд уугаад л дуусах хэдхэн өдрийн л гарыг ая даах мөнгө!? Харин эх орон ард түмэн бол мөнхөд оршвол зохих хамгийн үнэт баялаг хэзээч мөхөшгүй байх хамгийн үнэлж баршгүй зүйл!? Зөвхөн үүнийг л сахин хамгаалахын төлөө төр байдаг гэдгийг л мартаж болошгүй асуудал!?

Avatar

Зочин 2021-01-18 64.119.22.151

Хамгийн их хүссэнд нь төрийн жолоог бүү атгуул гэсэн их эзэн Богд, Чингис хааны маань нэг гэрээслэл байдаг юм!? Овилгогүй хүн өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө юү ч хийхээс буцдаггүй юм шиг байгаамаа!? Сая төгрөг бол нэг өрхийн идээд уугаад л дуусах хэдхэн өдрийн л гарыг ая даах мөнгө!? Харин эх орон ард түмэн бол мөнхөд оршвол зохих хамгийн үнэт баялаг хэзээч мөхөшгүй байх хамгийн үнэлж баршгүй зүйл!? Зөвхөн үүнийг л сахин хамгаалахын төлөө төр байдаг гэдгийг л мартаж болошгүй асуудал!?

Avatar

Иргэн 2021-01-18 64.119.22.151

Хамгийн их хүссэнд нь төрийн жолоог бүү атгуул гэсэн их эзэн Богд, Чингис хааны маань нэг гэрээслэл байдаг юм!? Овилгогүй хүн өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө юү ч хийхээс буцдаггүй юм шиг байгаамаа!? Сая төгрөг бол нэг өрхийн идээд уугаад л дуусах хэдхэн өдрийн л гарыг ая даах мөнгө!? Харин эх орон ард түмэн бол мөнхөд оршвол зохих хамгийн үнэт баялаг хэзээч мөхөшгүй байх хамгийн үнэлж баршгүй зүйл!? Зөвхөн үүнийг л сахин хамгаалахын төлөө төр байдаг гэдгийг л мартаж болошгүй асуудал!?

Avatar

Уншигч 2021-01-18 193.6.168.227

Улсаа бүр дампуурууллаа л даа. Яг covid relief package гээд гадаадын бусад орныг дуурайж тэгэж их мөнгө өгөхгүй ээ. Манай эдийн засаг тийм том биш. Доорхноо инфляциа өсгөнө. Тэгээд мөнгөний бодлого, татварын бодлогоор инфляциа бууруулж байна гээд буцаад ард иргэдээсээ илүү их мөнгө аваад дөнгөж сэхэж эхэлж байхад авах юмгүй болгоно. Яг мөнгө тараамаар байгаа бол яг статистик судалгаа дээр үндэслээд мөнгө тараамаар байна аа. 1 сая арай их байна.

Avatar

Уншигч 2021-01-18 193.6.168.227

Энэ халамжаас халамжийн хооронд дамжвал бид нар дотооддоо ч тэр гадаадад зээл тавьсаар байгаад таарна. Одоо covid гээд нэлээн хэдэн ААН-аа хаалгаа барьчихлаа. Хүмүүс цаана чинь ажилгүй байна. Мөнгө тараавал инфляциа өсгөнө шдээ нөхдөө энэ эдийн засагчид нь юм хэлээчээ. Хэрэгтэй үе дээрээ юм дуугармаар байна аа. Энэ халамжийн мөнгөөрөө ажлын байр бий болгож хүмүүсээ ажилтай болгомоор байна аа. Яг чухал үед манай байгаа хэдэн эдийн засагчид таг чиг болчих юмаа.

Avatar

Өвөө 2021-01-18 203.91.115.55

Тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгоод өгөөч Хүрэлсүх сайд аа 300 мянга үнэхээр хаанаач хүрэхгүй байна

Avatar

Зочин 2021-01-18 66.181.161.3

Гүүэээ энэ МАНгаруудад чинь тоо мэддэг хүн байдгүй юм уу ? . Ганц бие өрх байхад ам бүл 10 уулаа ч өрх байна шдээ . Нэг хүнд тэд гээд тоо тавиачээ …Яааааасан усан толгойтой амьтад сонгочихоо вээ..

Avatar

Зочин 2021-01-18 203.23.199.200

Би гуйлгачин. Надад сая төгрөг өгвөл САЯ ТӨГРӨГТЭЙ ГУЙЛГАЧИН болно. Хэд хоногийн дараа САЯ ТӨГРӨГӨӨ ДУУСГАСАН ГУЙЛГАЧИН болно.

Avatar

Зочин 2021-01-18 202.126.89.130

Иргэд биднийгээ бүү басамжил. 1сая төгрөг авах сайханч дараа нь амьдрал яаж хүндрэхийг бид ойлгохтойгоо. Хэрэв та нар 1сая төгрөг тараах шийшвэр гаргавал монголын эдийн засгийг бүр мөсөн сүйрүүлэх хатуу даалгавар авсан хүмүүс байна гэж ойлгогдоно шүү. 100 сая төгрөг нэхэж байгаа хүн бол та нарыг егөөдөж байгаа хэрэг. Үнэхээр аргагүй хоолгүй болсон доогуур амьжиргаатай гэр бүлд хоооны талон өг.

Avatar

Иргэн 2021-01-18 122.201.21.15

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨНГӨРСӨН ЖИЛ ТЭТГЭВЭР ТЭГЛЭСЭН ОДОО БАС 1 САЯ ӨГӨХ НЬ . Е РӨНХИЙЛБГЧӨӨ ДЖМЖИЖ БН

Avatar

Зочин 2021-01-18 203.23.199.200

Ямар ядарсан бодол вэ?

Avatar

Зочин 2021-01-18 59.153.114.20

сая төгрөг бага байна 100 саяыг өг гэсэн коммент дор байна Энэ нэгийг хэлээд л байна. Хүний сэтгэл ханахгүй. Энгийн иргэн, эрхэм дээд шүүгч бүгд адил

Avatar

зочин 2021-01-18 192.82.71.46

Тэнэг юм хийхээ боль. Тэглээ гээд сонгуульд саналаа бүр ч өгөхгүй

Avatar

зочин 2021-01-18 103.80.211.37

Сарын орлогогүй байгаа хүмүүсээ хүнсний талоноор хангаж залгуул. Өөр ч юу ч битгий өг. Арай дэндэнээ. Юу ч хийхгүй тэгээд улсаас мөнгө аваад архидаад хэвтээд байна ш дээ.

Avatar

Зочин 2021-01-18 202.126.89.130

Соёлын сайд чулуун гэхээр дотор арзас хийх юм. Монголын бас юуг нь гол гаргаж байгаа бол л гэж бодогдох боллоо. Ноён нуруу сайтайгаар нь Мэндооёогоор соёлын сайд тавьчихмаар.

Avatar

Шодоргос 2021-01-18 103.80.211.37

1 сая төгрөгийг бэлнээр ажил хийх дургүй хар масст хэрхэвч тарааж болохгүй.Харин орлогогүй иргэдийг тодруулж байгаад наад захын хэрэгцээг хангах тусламжийг талоноор өгөх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2021-01-18 103.143.41.2

Хүүхдийн мөнгө сар бүр 100000 болгосон нь хангалттай, өмнөх өр ширээ яах вэ гэж байж, өр тавиад хүмүүст тараагаад байвал энэ улс чинь яах юм бэ, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийг дэмжих экспорт, итпортын бодлоготой уялдсан нарийн бодлого боловсруулах чадвар энэ төрд алга уу, хөдөө аж ахуй, ядаж хүнсээ өөрсдөө хийхэд тусламж, зээл олгоочээ, хятадаас хүнс оруулж ирэхийг зогсоо

Avatar

Зочин 2021-01-18 122.201.21.119

Халамжаа болиочээ, арай дэндэж байнаа. Өөр юм бодож олж чадахгүй байна уу? Сонгуулиас сонгуулийн хооронд попорч халамжийн бодлого явуулсаар дунд давхарга чинь доошоо орчлоо шдэээ. Гандангийн тагтаанууд шиг шаагилдаад мөнгө нэхэхээ болиочээ. Ажил бизнес хийх боломж шаардаачээ. Арай юмаа

Avatar

Badarch taxar 2021-01-18 192.82.76.45

Odo baigaa orhvvd salaad olon orh vvseh ni de hvmvvs vrjij olon boloh boltugai

Avatar

Зочин 2021-01-18 192.82.68.61

Наад иөнгөөрөө 500 хүн ажиллах нэг үйлдвэрийн газар барьчихвал турж үхэх гээд байгаа 500 айлг 1500 хүнийг тэжээчихнэ шүү дээ. Ёрөнхийлөгч, Аж.үйлд.танхим, даиын наймаачидын үгэнд битгий итгэ.

Avatar

Зочин 2021-01-18 202.131.229.146

халамж тараахаас өөр хийж чадах юм алга уу

Avatar

Хэрэгтэй 2021-01-18 64.119.22.238

Мэдээж хүнд цаг үе тохиож байна. Засгаас гаргаж байгаа шийдвэрүүд тэр бүр амьдралд таарч тохирох нь бага байна, тэгээд ч өмнө нь бид 90 оны картын үеэс хойш ийм өргөн цар хүрээтэй хүндрэлтэй тулгарч байгаагүй. Хэрэв дээрх шийдвэр хэрэгжвэл өрх бүрт хэрэгцээтэй.

Avatar

Zochin 2021-01-18 66.181.161.48

Bi 3 hvvhedtei svv pampras gd awah ym zondoo l bdg oroidoo l ayga hooltoi bn zarim ni bvvr hoolgvi honj bgaa ailuud ch zondoo bgaa

Avatar

Зочин 2021-01-18 202.55.188.109

1 saya taraagaad margaash ni talh 5000, mah 20000 boloh yum baina.

Avatar

Й 2021-01-18 66.181.161.82

Энэ нь монголын ард түмэнд болохоос биш улигт 76 болон сайд майдуудын ар гэрт өгөхгүй биздээ.

Avatar

Уншигч 2021-01-18 193.6.168.230

Сая биш тэрнээсээ бууруулж өгвөл яасын? Арай их бишүү?? Энэ эдийн засгаа яг яагаад байгаан бэ? Инфляциа мөнгө тарааж байна гээд өсгөлөөлдөө. Ингэж худлаа мөнгө тараахгүй ээ. Сая бол арай хийсвэр байна. Тэгээд ч хажууд нь улс нь өр зээлтэй тэгээд буцаад төсвийн алдагдлаа нөхнө гэж татвараа нэмж хаяаад бүр завхарсан юм болно. Арай амьдралд туссан шийдвэр гаргамаар юмаа. Бид нар буцаагаад арай илүү мөнгө татварт өгч алдагдлаа нөхнө шүү дээ хүмүүсээ. Ойлгомоор байна аа.

Avatar

шувууны баас шиг юм битгий өгцгөө.өгвөл 100,0саяын өгцгөө 2021-01-18 66.181.161.121

тартагтан тулгачихсан амидрал ч босно гэхэд хэцүү шүү дээ.амидрал мэддэг хүн бол музей ,театер соёлын төв гэж ярих уу.үүнийг чини барих өчинөөн тэрбум,тэрбумыг идэж уучихаад ,сэтгэл санаан ханахгүй дахин иднэ ,ууна гээд бгаа юм бишүү.ард түмэн чини хоолгүй өлсгөлөн гуйлга гуйж амидрахад хүрчихээд бнаа хөө.1сая ч биш,100,0саяыг өгч тараацгаа

Avatar

Зочин 2021-01-18 192.82.76.12

Tiimee Neeree 1say yu ch bolohgvi ee ! Yasan 10 sayiig uguuch ee !

Avatar

Зочин 2021-01-18 59.153.113.233

Мангар МАЛАА АРД түмэн өлсөж байна.
МАН гараад тэр хэн СОНГОСОН тэр зайл

Avatar

Зочин 2021-01-18 124.158.105.2

өнөөдөр өгсөн сая төгрөгөөр чинь мах авч чанаж идээд бас болгоод жорлонд ороод усыг нь татчихна. сонгуулийн шоу хийх гээд байгаа юм бол тэр их мөнгөөрөө бүтээн байгуулалт хий. сургууль барь жишээ нь манай увсын малчин суманд соёлын төв барь улсад театр музей барь. ардчилалын гишүүн одонтуяа цогтгэрэл бидон ганбат гэх мэт этгээдүүд бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг юм байналээ мөн ч толгой муутай амьтад байналээ зайлуул.

Avatar

Зочин 2021-01-18 59.153.113.233

МАН зиндаа х**

Avatar

зочин 2021-01-18 192.82.72.46

Өрх бүрт өгсөнөөс иргэн бүрт хувиарлаад өгсөн нь дээр. 1 ам бүлтэй өрх байна, 10 ам бүлтэй өрх байна. Тэгш бус хувиарлах хэрэггүй

Avatar

Зочин 2021-01-18 64.119.16.149

Боломж байвал мөнгө өг гэхдээ 1кг махны үнийг 10 мянган төгрөгөөс хэтрүүлж болохгүй 1 долларын 2850 төгрөгөөс дээшлүүлж болохгүй шүү. Та нар нэг гараараа 30 жил мөнгө өглөө нөгөө гараараа 1кг 7 төгрөг байсан махыг 10 мянга болгож 1 ам доллар 4 төгрөгтэй тэнцэж байсан 2850 төгрөг болтол суга үсэргэж биднийг ядууруулж эх орны үндсэн хөрөнгийн үнэ цэнийг шалтай дэвсэлсэн

Avatar

Зочин 2021-01-18 150.129.141.49

Ард иргэдээ бодооч ээ ямар хачин юм ярьдгийн бэ ард түмний хүсэн хүлээсэн шийдвэр гарга

Avatar

хонгорзул 2021-01-18 66.181.161.15

ene tsar tahaltai uyd yun muzey soyliin ordon bee arail denduu ymaa irgeddee ogoh geheet gar ni tatnaa

Avatar

Монгол улсын иргэн 2021-01-18 124.158.65.239

Өгч байгаа бол аятайхан өг юун 1 сая, хүн бүрт 100 сая төгрөг өг.

Avatar

Зочин 2021-01-18 192.82.73.9

Явж ажил хий хүүхээ

Avatar

ЗОЧИН 2021-01-18 66.181.190.153

ЮУН МУЗЕЙ ВЭ ХҮМҮҮС АМЬДРАХ ГЭЖ ЯДАЖ БАЙХАД ЦАВЧААГАА ХИЙСЭЭР Л ХАРААД Л СУУХ УУ ӨНӨӨДӨРТӨӨ ҮМХ МАХ ГЭХЭЭС МУЗЕЙ БАРИЛГА ХЭРЭГГҮЙ

Avatar

Зочин 2021-01-18 202.126.89.140

Битгий талцаад бай 1сая төгрөгөө авмаар байна энэ сэтгэгдэлүүд зарим нэг нь ард иргэдээ бодохгүй сонин2 юм бичээд байх
юм Ард. Иргэдээ бодохгүй хлног. хоолгүй ломбарданд хамаг юм тавиад дууссан хэцүү байна ард иргэд маань үнэхээр хэцүү байна Цатгалан мөнгөтэй хүмүүс хэзээ ч зовлонгийн ойлгохгүй биьгий дурихираад байй та бүгдээ илүү Ерөнхийлөгч маань бидний илүү ойлгодог Миний үзэх өнцгөөс харахад зөв яриатай хийсэн бүтээсэн юмтай ядарсан иргэдээ ойлгодог шударга хүн Төрийнхөө тэргүүнийг элдбээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж