
Хүчтэй салхитай усан борооны улмаас Варшав хотын зарим гудамж усанд автан байр байшингийн хонгилууд ба метроны гурван станц усанд живэв. Хэдэн цагийн турш хотын тээврийн ажиллагаа тасалдсан байна. Польшийн бусад районуудад бас үерийн бороо орон салхины хурд секундад 90 метр хүрч байсан гэнэ.
Хойд Чехын үерт гурван хүн амиа алдсан ба голуудын усны төвшин эрс нэмэгдэж байна. Австрид Пулкау гол халин Целлерндорф хотын 90 байшинг живүүлсэн ба гудамжаар усны урсгал эрчтэй урсч байлаа. Нийт 10 хүн гамшгийн улмаас амиа алдаад байна.