Оросын тамирчид олимпод Катюшаг эгшиглүүлэх хүсэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

Оросын тамирчид олимпод Катюшаг эгшиглүүлэх хүсэлтэй байна

Оросын тамирчид олимпод Катюшаг эгшиглүүлэх хүсэлтэй байна

ОХУ-ын Спортын яамны сайд Олег Матыцин Оросын олимпийн хорооны тамирчдын комиссоос санаачилсан төрийн дууллынхаа оронд Катюша дууг олимпийн наадамд ашиглах санааг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Олег Матыцин “Катюша ЗХУ-ын үед, ОХУ-ын үед ч алдартай, эртний сайхан уламжлалт дуу учир би хүндэтгэдэг. Энэ дууг манай улсаас гаралтай, бидэнтэй холбоотой гэдгийг дэлхий нийтээрээ сайн мэднэ. Үүнийг ч тамирчид маань илэрхийлсэн. Мэдээжийн хэрэг би ч гэсэн энэхүү санааг хүндэтгэж, дэмжиж буйгаа илэрхийлж байна” хэмээжээ.

Өнгөрөгч долоо хоногт тамирчдын комиссоос олимпийн хороондоо төрийн дууллынхаа оронд дэлхийн хоёрдугаар дайны үеийн алдарт Катюша дууг олимпийн наадамд эгшиглүүлье гэсэн саналыг тавьсан аж. Оны өмнөхөн CAS буюу Спортын арбитрын шүүхээс Оросын баг тамирчдыг олон улсын томоохон тэмцээн уралдаанд улсынхаа нэр, далбаа, төрийн дуулал зэргээ ашиглахыг хориглосон. Энэхүү хориг нь 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл хүчинтэй.

Сүүлд гарсан мэдээллээр Оросын баг тамирчид олимпийн наадамд "Оросын олимпийн баг" гэсэн нэрэн дор оролцохоор яригдаж байгаа аж.

Токиогийн зуны олимпийн наадам ирэх долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах товтой байгаа бол Бээжингийн өвлийн олимпийн наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж