Хабиб 30 дахь тулаанаа хийж магадгүй

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

Хабиб 30 дахь тулаанаа хийж магадгүй

Хабиб 30 дахь тулаанаа хийж магадгүй

Мэргэжлийн холимог тулааны ялагдашгүй аварга, "Бүргэд" Хабиб Нурмагомедовын их спортдоо эргэн ирэх үүд хаалга нь нээлттэй гэнэ. Өнгөрөгч Баасан гаригт Абу Даби хотод UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт болон Хабиб Нурмагомедов нар уулзсан бөгөөд энэхүү уулзалтаар Хабибын 30 дахь тулааны талаар зөвлөлджээ. Дана Уайтын хэлж буйгаар энэ долоо хоногт зохион байгуулагдах UFC-257 өдөрлөгийн тулаанууд Хабибын сэтгэлийг хөдөлгөж чадвал тэрбээр их спортдоо эргэн ирнэ гэж ярьжээ.

Өчигдөр /2021.01.17/ зохион байгуулагдсан UFC Fight Island-7 өдөрлөгийн шууд дамжуулалтын үеэр Дана Уайт “Хабибын хувьд тэр Чарлес Оливейрагийн Тони Фергусонтой хийсэн тулааныг үзсэн гэсэн. Түүнд Оливейра таалагдсан юм шиг байна лээ. Ирэх Бямба гаригт Конор-Пойрье, Чандлер-Хүүкер гэсэн тулаанууд явагдана. Хабиб эдгээр тулаануудыг үзнэ гэдгээ хэлсэн. Хэрэв эдгээр тулаанууд Хабибын сэтгэлийг хөдөлгөж чадвал, тэр эргэн ирж, тэдэнтэй тулалдана гэдгээ илэрхийлсэн” гэв.

Хабиб Нурмагомедовын хувьд одоогоор 29 тулаан хийж бүгдэнд нь ялаад байгаа бөгөөд түүний аав Абдулманап хүүгээ 30-0 гэсэн амжилттай зодог тайлаасай гэж хүсдэг байжээ.

Хабиб Нурмагомедов өнгөрсөн оны аравдугаар сард Жастин Гаетжег ялсныхаа дараа зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ. Зодог тайлсныхаа дараа тэрбээр төрөлх Дагестан нутагтаа очиж, өөрийн Eagle FC хэмээх холимог тулааны холбоог байгуулж, авьяаслаг залуу тамирчдыг амжилтанд хүрэхэд туслаж байна. Өдгөө 32 настай Хабиб UFC холбоонд хийсэн 13 тулаандаа бүгдэд нь ялж, UFC-ийн хөнгөн жинд хамгийн олон тулаан дараалан ялсан тамирчин болсон юм. Мөн тэрбээр UFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсийг хамгийн удаан эзэмшсэнээс гадна бүсээ хамгаалах гурван тулаанд ялсан амжилтаараа Бенсон Хендерсон, Франки Эдгар, Б.Ж.Пенн зэрэг домгуудтай эн зэрэгцдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж