Хятадад зайрмагнаас covid-19 илэрлээ | News.MN

Хятадад зайрмагнаас covid-19 илэрлээ

Хятадад зайрмагнаас covid-19 илэрлээ

Хятадад зайрмагнаас covid-19 илэрлээ

Хятад улсын зүүн хэсэгт үйлдвэрлэсэн зайрмагнаас цар тахал үүсгэгч SARS-CoV2 вирус илэрсэн тул дотоод болон гадаадад түгээгдсэн бараануудыг татаж авахаар болсныг засгийн газар мэдээлжээ. Бээжинтэй хөрш зэргэлдээ оршдог Тианжин хотод үйл ажиллагаа явуулж буй Daqiaodao food хувьцаат компани дээрх явдлаас хойш бүх ажилчдаа тусгаарлан шинжилгээ хийж эхэлсэн байна. Мөн одоогийн байдлаар зайрмагнаас халдвар авсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа гэнэ. Худалдаанд гарсан нийт зайрмагнуудын ихэнх нь буюу 29 мянган хайрцаг нь борлогдоогүй байсан аж. Харин Тианжин хотын дэлгүүрүүдэд аль хэдийн зарагдсан 390 хайрцаг зайрмагийг болон худалдан авагчдыг олох ажлыг эрх баригчид эхлүүлсэн байна.

Зайрмагнаас вирус илэрсэн нь түүхий эдтэй холбоотой байж болзошгүй хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Хүнсний үйлдвэрийн мэдээлснээр зайрмагны хуурай сүү Шинэ Зеландаас, шар сүүний нунтаг Украинаас ирдэг гэнэ.

Үүнээс өмнө АНУ, Европ, Шинэ Зеланд, Канад, Энэтхэг, Герман, Эквадор улсуудаас импортоор авсан хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнүүдээс covid-19-ийн халдвар илэрч байсан юм. Гэвч ДЭМБ-ын үзэж байгаагаар хүнсний бүтээгдэхүүн болон түүний савлагаан дээр вирус тээгдэх нь нэн ховор тохиолдол гэнэ. Мөн ихэнх мэргэжилтнүүд бараа бүтээгдэхүүний савлагаан дээр вирус наалдах эрсдэл бий ч тэдгээрээс халдвар авах эрсдэл бараг үгүй хэмээн үзэж, хүнс болон хүнсний савлагааг халдвартай холбохоо болихыг уриалсан байна.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-18 202.126.89.80

Өөрсдөө хийсэн бол зарлахгүй бхөө Илрүүлж чадсан нь гайхамшиг бсан тул мэдээлсэн бх Газар нутгаа үүрээд нүүж чадахгүйгээс хойш мөнхийн хөршүүдтэйгээ эв нэгдэлтэй бвал болх нь тэр!!!

Avatar

зочин 2021-01-18 203.91.112.133

Хятадууд нулимаад, нусаа хийгээд, өөрөөр бас яаж бохирдуулсан байхаа, аймаар хүмүүс шүү, дэлхийг сүйрүүлэх зорилготой байхаа

Avatar

Зочин 2021-01-18 66.181.177.59

Яахав дээ Хятад хун ам ихтэй хорогдлоо ч нээх мэдэгдэхгуй. Дэлхийн хархнууд багасаж л байвал сайн.

Avatar

Зочин 2021-01-18 51.195.103.249

— Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-18 202.9.46.67

Зайрмаг авахгүй бол үхлээ юу…..

Avatar

Хаха 2021-01-18 202.9.46.70

Мана
йх авдаггү
й ээ. Зүгээр мэдээлэл бна

Avatar

Зочин 2021-01-18 172.58.140.234

Umhii hujaanuud dandaa busad ruu buhah sanaatai! Virus buteesen ni lavtai!

Avatar

хэ хэ хэ 2021-01-18 49.0.142.40

Dick face

Avatar

Spiderman 2021-01-18 66.181.161.117

Dick

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж