Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр /2021.01.18/-өөс тус улсаар дамжин өнгөрч буй бүхий л чөлөөт нислэгүүдийг зогсоож байгааг мэдэгдлээ. Мөн тус улсад ирсэн бүх зорчигчид аль улсаас ирснээс үл хамааран 10 хоног тусгаарлагдах журмыг шинээр баталсан байна. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн Их Британи руу нэвтрэх хүн бүр ирэхийнхээ өмнө заавал шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу нь сөрөг гарсан, халдваргүйгээ батлах шаардлагатай болж байна. Уг журам хоёрдугаар сарын 15 хүртэл үйлчлэх юм байна.
Их Британид илүү хурдан халдварлах чадвартай covid-19-ийн мутацид орсон хэлбэр өргөн тархах болсонтой холбоотойгоор тус улс нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн бүх нийтийн хөл хорионы дэглэмд хоёр дахь удаагаа шилжсэн билээ. Тус улсад халдвар авсан хүний тоо 3.3 сая, covid-19-ийн улмаас нас барсан хүний тоо 89 мянга даваад байгаа ба нэг өдөрт багадаа 38 мянган халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж байна.
Эх сурвалж: BBC
Зочин 2021-01-18 51.195.103.249
>>>>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Badarch taxar 2021-01-18 192.82.76.45
Oirin 3 jilde iim bna angli sonoloo
Зочин 2021-01-18 192.82.73.9
Хэдэн мянган хүнээ үхүүлсний дараа оройтсон бороо болжээ
Hehe 2021-01-18 80.43.70.132
Бүх нислэг зогсоогүй ээ. Заавал шижлгээний бичиг шаарддаг болсон
Зочин 2021-01-18 122.201.24.159
Нислэг биш харин зарим улсаас ирж буй зорчигчдыг тусгаарлалтанд оруулдаггүй бснаа л цуцалсан бна. Мэдээ нь лав тийм бна,яаж орчуулсаныг бол мэдэхгүй