Гватемалд дүрвэгчид цагдаа нартай мөргөлдөв | News.MN

Гватемалд дүрвэгчид цагдаа нартай мөргөлдөв

Гватемалд дүрвэгчид цагдаа нартай мөргөлдөв

Гватемалд дүрвэгчид цагдаа нартай мөргөлдөв

Гватемал улсын хууль сахиулагчид Ням гаригт /2021.01.17/ Хондурас, Эль Сальвадор улсуудын хилээс 55 км орчим зайтай оршдог Вадо Хондо тосгоны ойролцоо АНУ-ыг зорьж буй Төв Америкийн орнуудын олон мянган дүрвэгчтэй мөргөлджээ. Нийт 3000 орчим цагдаа 8000 орчим дүрвэгчдийн эсрэг бороохой, нулимс асгаруулагч хий ашиглахаас аргагүй байдалд хүрсэн байна.

Гэр бүл, бага насны хүүхдүүдээ дагуулсан дүрвэгчид Гватемал, Мексикээр дамжин, АНУ-ын хилд хүрэх зорилготой юм. Тэдний ихэнх нь Хондурасчууд бөгөөд 1000 орчмыг нь хилээс буцааж чадсан байна. Гватемалын Засгийн газраас сайн дураар буцах дүрвэгчдийг хилд хүргэх автобуснуудыг илгээсэн байна.

Гватемалын Ерөнхийлөгчийн тамгын газраас хууль бус дүрвэгчдийн нүүдлийг хүлээн зөвшөөрөхгүй, хөрш улс орнуудтайгаа хамтран зогсоох болно гэсэн мэдэгдэл гаргасан байна. Үлдсэн дүрвэгчид цагдаа нарын бүслэлтийг сэтлэн гарч чадсан ч Мексик улс хил дээр очоод мөн л адил хатуу хамгаалалттай нүүр тулах юм.

Цар тахал, Карибын тэнгист үүссэн хар салхи зэрэг хүчин зүйлээс үүдэн Төв Америкийн орнуудын эдийн засгийг туйлдаж, иргэд нь мянга мянгаараа дүрвэсээр байна. Тэд АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден цагаачлалын бодлогоо зөөллөж магадгүй гэсэн найдлага тавин ийнхүү олноороо эх орноо орхин нүүдэллэж байгаа юм.

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-18 64.119.20.156

Яг Монгол. Монголоос маш олон хүн гадны орнуудад гарсан. Гархаар ч зэхэж бн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж