Хөл хорионы дэглэмийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжснээс хойш эрүүлжүүлэх байрны ачаалал эрс нэмэгдээд байна.Өчигдрийн байдлаар 237 хүн эрүүлжүүлэх байрт хонож, гэр бүлийн хүчирхийллийн 117 зөрчил бүртгэгджээ. Хатуу хөл хорионы үед эрүүлжүүлэх байрт хоногт дунджаар 100 гаруй хүн саатуулагддаг байсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 1549 дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 1362 нь зөрчлийн шинжтэй байжээ. Тухайлбал, хүний биед халдсан 54, согтуугаар автомашин жолоодсон 45, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 117 дуудлага тус тус бүртгэгджээ.
Б.ЦЭЦЭГ
mgl 2021-01-18 66.181.183.18
Arhinii esreg mash tom ajil zohion baiguulahgui bol bolohoo bailaa.
Зочин 2021-01-18 202.126.88.159
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 6-Р ХОРООНЫ ОРОН СУУЦНЫ АЙЛУУД ШӨНӨ 22 ЦАГААС ХОЙШ ПОДЕЗООР МАШ ИХ ХОЛХИЖ АРХИДАН СОГТУУРЧ ПОДЕЗОНД БӨӨЛЖИЖ ЗОДООН ХИЙГЭЭД БАЙНАА. ЭНЭ ХАВЬД ШӨНИЙН АРХИНЫ ДЭЛГҮҮР, АХУЙН АРХИДАЛТ, ХЭН НЭГНИЙД ЦУГЛАЖ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛОДОГ ХҮМҮҮМ ИХТЭЙЙЙ ЮМ ШИГ БАЙНА. ҮҮНИЙГЭЭ ШАЛГААРАЙ
Иргэн 2021-01-18 66.181.183.22
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол машиныг нь хурааж улсын орлого болгоод жолоодох эрхийг нь хасах хэрэгтэй.
зочин 2021-01-18 66.181.169.70
Архи уусан машин жолоодож байгаа этгээдийн эрхийг хасах хээргтэй байхаа