Алексей Навальныйг Москвад газардангуут саатуулжээ | News.MN

Алексей Навальныйг Москвад газардангуут саатуулжээ

Алексей Навальныйг Москвад газардангуут саатуулжээ

Алексей Навальныйг Москвад газардангуут саатуулжээ

Оросын сөрөг хүчний том төлөөллийн нэг болсон Алексей Навальный өнгөрсөн зун хордлогод орж, Герман улсад очин эмчлүүлсэн билээ. Өөрийнх нь мэдээлснээр Навальный өдгөө бүрэн эдгэрсэн гэнэ. Тэрбээр таван сарыг Германд өнгөрүүлснийхээ эцэст өчигдөр /2021.01.17/ эх орондоо ирмэгц Шереметьево нисэх онгоцны буудал дээрээс түүнийг саатуулсан байна.

Навальный болон түүний эхнэр Юлия нар өчигдөр /2021.01.17/ бусад зорчигчийн хамт онгоцноос буун автобусаар терминалд очсон бөгөөд тэндээ цагаачлалын албаныханд саатуулагдсан аж. Мөн ОХУ-ын шоронгийн удирдлагууд Навальныйг саатуулснаа мэдээлжээ. Навальный өмнө нь холбогдож байсан эрүүгийн хэргээсээ болоод тэнсэн харгалзах ял эдэлж байсан ч хугацаа нь дуусахаас өмнө хил давсан хэргээр ийнхүү саатуулагдаж байгаа бөгөөд шүүх хурлын тогтоол гармагц шоронд хорино хэмээн эх сурвалжууд мэдэгджээ.

Навальныйгийн онгоц Шереметьево нисэх онгоцны буудалд газардахад олон дэмжигч нь цугларан тосч авсан байна. Гэвч түүнийг саатуулахад иргэд болон цагдаа нарын хооронд багахан мөргөлдөөн үүсч, хэд хэдэн хүн баривчлагджээ. Баривчлагдсан хүмүүсийн дотор Навальныйгийн хамтрагч нар болох Любов Собол, Руслан Шаведдинов нар байжээ.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр ОХУ-ын цагдаагийн газар Навальныйг шинэ оны өмнөхөн эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад нэмсэн. Навальный 2014 онд Францын гоо сайхны Yves Rocher болон өөр нэг компанитай хамтран 30 сая рубль угаасан хэргээр ял сонссон бөгөөд тэнсэн харгалзах хугацаа нь 2020 оны арванхоёрдугаар сарын 30 байжээ.

Тиймээс арванхоёрдугаар сарын 28-нд ОХУ-ын цагдаагаас Навальныйг дуудаж, яаралтай ирж мэдүүлэг өгөхийг шаардсан ч Навальный хүлээж аваагүй билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-18 51.195.103.249

>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Ovgon 2021-01-18 64.119.17.243

За ингээд орос маягын нельсон манделла мэндэллээ дээ. Аймшигт цуст хувьсгал болж, путины талынхан сибирийн шоронгуудыг дүүргэж, харин эрх чө босогчид энэ хүнийг гар дээрээ өргөн шоронгоос шууд кремль рүү дэвшүүлнэ дээ… путин үхлийн урхиндаа оржээ хөөрхий. Уг нь энэ хүнийг болон олон хордуулж буудаж алсан сөрөг хүчнийхнээ сонсож, шүүмжлэлийг нь хүлээн авч, ажил хэрэгтээ тусган өөрчлөлт хийсэн бол хөшөө босгуулах байсан байхдаа. Бурхан сөнөөхийг хүссэн хүндээ ухаан заяадаггүй, гэдэг л энэ байхдаа.

Avatar

Зочин 2021-01-18 192.82.77.71

20 гаруй жил засгйн эрхэнд байхаар хүн өөрийгөө хэзээ ч алдаа хийхгүй гэж боддог байх аа. Зимбабвегийн Мугабе шиг болох вий дэ. Брежнев дарга бас сүүлдээ онигоонд ороод л дууссан. Манай Бал дарга бас хөгшрөөд оросууд түүнийг Москвад гэрийн хорионд оруулж байж билээ.

Avatar

зочин 2021-01-18 124.44.59.30

Энэ оросууд ямар аймаар юм бэ? Пээ бүү үзэгд цаашаа

Avatar

Зочин 2021-01-18 103.57.94.112

За ингээд орос маягын нельсон манделла мэндэллээ дээ. Аймшигт цуст хувьсгал болж, путины талынхан сибирээр нэг тарж зугтааж, харин босогчид энэ хүнийг гар дээрээ өргөн шоронгоос шууд кремль рүү дэвшүүлнэ дээ… путин үхлийн урхиндаа оржээ хөөрхий. Уг нь энэ хүнийг болон олон хордуулж буудаж алсан сөрөг хүчнийхнээ сонсож, шүүмжлэлийг нь хүлээн авч, ажил хэрэгтээ тусган өөрчлөлт хийсэн бол хөшөө босгуулах байсан байхдаа. Бурхан сөнөөхийг хүссэн хүндээ ухаан заяадаггүй, гэдэг л энэ байхдаа.

Avatar

Зочин 2021-01-18 66.181.178.118

Горьдсон хятад тэмбүү

Avatar

Зочин 2021-01-18 66.181.161.63

Путин зөв ч бай буруу бай гаднын олгиорхуудаас ард түмнийхээ баялгыг луувардуулахгүйн төлөө Навальнид бууж өгөхгүй нь тодорхой.Юу гэж манай улс шиг үндэстэн дамнасан компаниуудад цөлмүүлэхгүйлдээ

Avatar

Зочин 2021-01-18 192.82.77.71

Путины найзууд Орос улсын цөлмөж байгаа. Жаахан юм унш, судла. Путины найзууд Оросын хамгийн топ баячууд, олигархууд болсон.

Avatar

болдоо 2021-01-18 202.126.90.65

путлер үнэхээр балиар коммунист юмаа ….. энэ залууг ингэж нухчин дарах ямар хэрэг бна аа …. сөрөг хүчнээ ингэж цагдаа шүүхээр дарамтлана гэдэг үнэхээр ой гутмаар дарангуйлал …. балиар цуст путлер үхэж далд орох болтугай ….

Avatar

Зочин 2021-01-18 202.131.245.243

болдоо боорцог, болсон мантуу, xyжaaгийн хуушуур, хулганы нүх.

Avatar

Зочин 2021-01-18 202.131.245.243

Үймээн дэгдээгч хохол Навальный нутаг руугаа буцдаггүй ээ? Орост гадаад эздээсээ даалгавартай л ирж дээ.

Avatar

Зочин 2021-01-18 66.181.161.123

Барууны хөл гар

Avatar

Зочин 2021-01-18 146.115.161.230

Uhsenii n temtsegch. Youtube deerhi bichleguudiig n uzeerei. Yun baasan avgai tsaashaa. Nud n gulugnuud bur neg hulgaich shinjtei

Avatar

бат 2021-01-18 192.82.75.161

өөрөө орос хэл жаахан гадарлахуу

Avatar

Зочин 2021-01-18 146.115.161.230

Bainaa baina bas. Baina l gene shuu. Haltar hultar ch. Za bur bolohgui bol taagaad ch boltugai oilgonoo he he. Neg jujigchintei olon solongos kinog dundaas n uzseer baigaad yumnii eedreeg dor dor n taildag lut avyastai bolson shuu dee hahaha

Avatar

Зочин 2021-01-18 66.181.161.3

Зөө зө ….Бүр шорондоо хийж байгаад алахх нь л дээ …Бүр батаар нь хийж байгаа юм байна л дөө .
Шоронгийнн хулгарууд нь нэг шөнө наартай нь нэвт хадаж орхих биз ,
Орос оронд , шорондд ч нарнд ч , хүний амь зольбин нохойноос дор үнэлэгдэж байна дөө …

Avatar

иргзн 2021-01-18 202.179.26.88

Путины Зөв , Зөв ч бай, Буруу ч бай, Гадныхантай нийлж Улс орон Ард иргэдийнхээ Эсрэг Үйл ажиллагаа явуулсан л бол Эх орноосоо Урвасан гэж үзэж Хатуу шийтгэх хэрэгтэй, Манайд Оюутолгойн Гэрээг хийх дээ СБаяр Баярцогт, Зоригт нар Гадныханд ашигтай хэлбэрээр үзэглэснээс болж Монголчууд Бид Оюутолгойгоос Ашиг хүртэж чадахгүй байна ш дээ, Ер нь Гадныхантай нийлсэн Этгээдүүдыг маш Хатуу цээрлэлүзүүлж байх хэрэгтэй,

Avatar

Зочин 2021-01-18 192.82.77.71

Рио 2.8 тэрбум доллар төлчихсөн байна. Тэр мөнгө иргэдийн цалин болсон.

Avatar

Зочин 2021-01-18 66.181.161.82

Оросын коммунист удирдлагын өшөө хорсол хааны үр удмыг устгасан шигээ хадгалагдаж байна

Avatar

Ulaan tsaimdaa tuljee 2021-01-18 74.105.51.49

Sanktsii budut

Avatar

Зоч 2021-01-18 66.181.160.102

Ганц хүний засаглалын гай нь энэ.. Бид ч гэсэн ардчиллаа тордохгүй бол энэ замаар ороход ойрхон байгаа шүү!!! Хойд хөрш маань хэзээнээсээ хаант засагтай байсан. Соц үед ч одоо ч.. Гагцхүү өнгөлөн далдлалттай. Өнгөн дээрээ хүний эрх тэгш зарчим сайха сайхан юм ярьж ард түмнээ барьж байдаг арга нь тэр.. Ачир дээрээ хүний амь нас хувь заяаг бөөсөн чинээ үздэг тэр бодлогоороо.. Хүн амынхаа гуравны нэгийг нөгөө ертөнцөд илгээсэн шүү дээ.. Мануусыг хэзээнээсээ доош нь хийж болдогсон бол

Avatar

Badarch taxar 2021-01-18 192.82.76.45

Puting vhseni daraa nawalni neg ondor alban tushaald ochno ter vedee ih hogshirson baih bolow uu

Avatar

Зочин 2021-01-18 192.82.77.71

Мундаг зоригтой эр юм аа. Путинтэй олон жил тэмцэж байна. Өөр хүн байсан бол айгаад бууж өгөх бсн байх. Путины байгуулсан энэ аймшигтай ялзарсан системийг сайн шүүмжлдэг. Манайд нэг ийм сайхан эр гарч ирээсэй. Энэ Монголын муусайн ялзарсан тогтолцоог зад шүүмжилдэг, дарга нараас айдаггүй, худалддаггүй.

Avatar

иргэн 2021-01-18 192.82.70.172

Орос зиктатор одоо бүрнөгөө Ардчилсан Солоэгосын пацаанаас ч илүү болж байхшиг Манайд бас дуурайгаад байгаа урвагчид бий шүү

Avatar

Зочин 2021-01-18 66.181.177.72

Дүр эсгэсэн урвагч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж