Алексей Навальныйг Москвад газардангуут саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

Алексей Навальныйг Москвад газардангуут саатуулжээ

Алексей Навальныйг Москвад газардангуут саатуулжээ

Оросын сөрөг хүчний том төлөөллийн нэг болсон Алексей Навальный өнгөрсөн зун хордлогод орж, Герман улсад очин эмчлүүлсэн билээ. Өөрийнх нь мэдээлснээр Навальный өдгөө бүрэн эдгэрсэн гэнэ. Тэрбээр таван сарыг Германд өнгөрүүлснийхээ эцэст өчигдөр /2021.01.17/ эх орондоо ирмэгц Шереметьево нисэх онгоцны буудал дээрээс түүнийг саатуулсан байна.

Навальный болон түүний эхнэр Юлия нар өчигдөр /2021.01.17/ бусад зорчигчийн хамт онгоцноос буун автобусаар терминалд очсон бөгөөд тэндээ цагаачлалын албаныханд саатуулагдсан аж. Мөн ОХУ-ын шоронгийн удирдлагууд Навальныйг саатуулснаа мэдээлжээ. Навальный өмнө нь холбогдож байсан эрүүгийн хэргээсээ болоод тэнсэн харгалзах ял эдэлж байсан ч хугацаа нь дуусахаас өмнө хил давсан хэргээр ийнхүү саатуулагдаж байгаа бөгөөд шүүх хурлын тогтоол гармагц шоронд хорино хэмээн эх сурвалжууд мэдэгджээ.

Навальныйгийн онгоц Шереметьево нисэх онгоцны буудалд газардахад олон дэмжигч нь цугларан тосч авсан байна. Гэвч түүнийг саатуулахад иргэд болон цагдаа нарын хооронд багахан мөргөлдөөн үүсч, хэд хэдэн хүн баривчлагджээ. Баривчлагдсан хүмүүсийн дотор Навальныйгийн хамтрагч нар болох Любов Собол, Руслан Шаведдинов нар байжээ.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр ОХУ-ын цагдаагийн газар Навальныйг шинэ оны өмнөхөн эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад нэмсэн. Навальный 2014 онд Францын гоо сайхны Yves Rocher болон өөр нэг компанитай хамтран 30 сая рубль угаасан хэргээр ял сонссон бөгөөд тэнсэн харгалзах хугацаа нь 2020 оны арванхоёрдугаар сарын 30 байжээ.

Тиймээс арванхоёрдугаар сарын 28-нд ОХУ-ын цагдаагаас Навальныйг дуудаж, яаралтай ирж мэдүүлэг өгөхийг шаардсан ч Навальный хүлээж аваагүй билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж