Оюутнуудаас хичээл сонгоход төлбөр нэхэхгүй байхыг үүрэгджээ | News.MN

Оюутнуудаас хичээл сонгоход төлбөр нэхэхгүй байхыг үүрэгджээ

Оюутнуудаас хичээл сонгоход төлбөр нэхэхгүй байхыг үүрэгджээ

Оюутнуудаас хичээл сонгоход төлбөр нэхэхгүй байхыг үүрэгджээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн төлөөлөлтэй цахим болон зайн сургалт, чанар, үр дүн, сургалтын төлбөрийн асуудлаар уулзалт хийсэн байна.  Энэ үеэр сайд Л.Цэдэвсүрэн их, дээд сургуулиудын захирлуудад дараах үүрэг, чиглэл өгсөн байна.

Үүнд,

  • Цахим, зайн сургалтын үр дүнг сайжруулах, багш нар оюутан нэг бүртэй эргэх холбоотой байж тэдэнд хичээл бататгах, ойлгуулах, зөвлөгөө өгөх
  • Багш нарын цахим, холимог хичээл бэлтгэх, заах арга зүйг сайжруулахад сургуулийн удирдлага дэмжлэг үзүүлж туслах
  • Оюутны төлбөр төлөлтөд хэрэглэж болох бүх уян хатан зохицуулалт хийх, олон үе шаттай хуваан төлөх боломж олгох, хөнгөлөлтийн бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлэх
  • Засгийн газраас үзүүлж байгаа оюутны төлбөрийн зээл олгох асуудлыг Боловсролын зээлийн сан, оюутантай хамтран зохион байгуулах
  • Удирдах зөвлөлөө хуралдуулан 2019-2020 оны хаврын улиралд төлөгдөөгүй сургалтын төлбөрийн асуудлыг хэлэлцэж, оюутанд санхүүгийн дарамт үүсгэхгүй хэлбэрээр шийдэх
  • Энэ хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл сонголт хийн баталгаажуулахад оюутнуудаас сургалтын төлбөр нэхэхгүй байхаар дотооддоо зохицуулалт хийх
  • Дотуур байранд амьдардаг оюутны байрны зардлын зөрүү болон илүү төлөлтийг оюутантай тохиролцон буцаан төлөх, дараагийн улирлын төлбөрт шилжүүлэх
  • Даваа гарагаас /2021.01.18/ сургууль тус бүр цахим, зайн хичээлийн үр дүн, төлбөрийн асуудлаар оюутан, багш нарын хамтын уулзалт хийж, дотоод зохион байгуулалтаа идэвхжүүлэх
  • Оюутныг тасралтгүй суралцах нөхцөл боломжоор хангах, тодорхой шалтгаанаар тухайн улиралд суралцаж чадаагүй хөтөлбөр хичээлийг дараагийн улиралд судлуулах, төлбөрийг шилжүүлэх зохицуулалт хийх

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Oyutan 2021-01-18 202.131.250.130

Hol horionii ued surguuli geer ochij chadahgui eldev tolbor neheed bagsh nar ni utsaa avahgui hygatsaandaa mongoo hiihgui bol shalgaltand oruulahgui geed darsmtlaad baihiin saidiin ugiig tooj sonsdog hun baina uu

Avatar

Lol 2021-01-18 202.9.47.42

yu yariad bgaam boloo, tulbur tuluhgui surna gej yu baidag yum be, ter surguuli, bagsh nar chin yaj ajlaa yavuulah ve, yaj orshin togtnoh ve, naad bolomjgui uhvar muchid bodloo martaj uz, esvel tednii tulburiig uuruu tul.

Avatar

Зочин 2021-01-18 103.29.144.250

СЭЗИС төлбөрөө төлж байж хичээл сонголт хийлгэдэг.төлбөр нь хэвээрээ л байна ш дээ.

Avatar

зочин 2021-01-18 202.21.117.98

ШУТИС оюутнуудаа төгсгөөчээ. 6 дахь жилдээ сурч байна. Төгсөөд ажил хийж ахуй амьдралд нэмэр болно гээд хүлээгээд байдаг. зээл авсан амьдрал хүнд байна. Үүнийг хянадаг газар гэж байнауу. Хаана хэнд хандах вэ.

Avatar

Зочин 2021-01-18 124.158.94.9

Юу заасан гэж төлбөр гээд байгаа болоо. Сургууль нь оюутнаа дээрэмдэхээр яах болж байна.

Avatar

Зочин 2021-01-18 202.126.89.55

Оюутанд юу бхавдэээ .аав ээжииг нь хүүхдийг чинь дээд мэргэжилтэй болгон гэж дээрэмдээд удаж бгаа шүү дээ.хэдэн зуун их дээд сургууль бгаа гэлээ манай монголд.төгсөөд хэн ч биш.нөгөө талаас байгалийн шалгарал явагдаад бн гэхүү хүүхдүүдийн хувьд.хайран цаг хугацаа …хайран залуу нас….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж