Оюутнуудаас хичээл сонгоход төлбөр нэхэхгүй байхыг үүрэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

Оюутнуудаас хичээл сонгоход төлбөр нэхэхгүй байхыг үүрэгджээ

Оюутнуудаас хичээл сонгоход төлбөр нэхэхгүй байхыг үүрэгджээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн төлөөлөлтэй цахим болон зайн сургалт, чанар, үр дүн, сургалтын төлбөрийн асуудлаар уулзалт хийсэн байна.  Энэ үеэр сайд Л.Цэдэвсүрэн их, дээд сургуулиудын захирлуудад дараах үүрэг, чиглэл өгсөн байна.

Үүнд,

  • Цахим, зайн сургалтын үр дүнг сайжруулах, багш нар оюутан нэг бүртэй эргэх холбоотой байж тэдэнд хичээл бататгах, ойлгуулах, зөвлөгөө өгөх
  • Багш нарын цахим, холимог хичээл бэлтгэх, заах арга зүйг сайжруулахад сургуулийн удирдлага дэмжлэг үзүүлж туслах
  • Оюутны төлбөр төлөлтөд хэрэглэж болох бүх уян хатан зохицуулалт хийх, олон үе шаттай хуваан төлөх боломж олгох, хөнгөлөлтийн бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлэх
  • Засгийн газраас үзүүлж байгаа оюутны төлбөрийн зээл олгох асуудлыг Боловсролын зээлийн сан, оюутантай хамтран зохион байгуулах
  • Удирдах зөвлөлөө хуралдуулан 2019-2020 оны хаврын улиралд төлөгдөөгүй сургалтын төлбөрийн асуудлыг хэлэлцэж, оюутанд санхүүгийн дарамт үүсгэхгүй хэлбэрээр шийдэх
  • Энэ хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл сонголт хийн баталгаажуулахад оюутнуудаас сургалтын төлбөр нэхэхгүй байхаар дотооддоо зохицуулалт хийх
  • Дотуур байранд амьдардаг оюутны байрны зардлын зөрүү болон илүү төлөлтийг оюутантай тохиролцон буцаан төлөх, дараагийн улирлын төлбөрт шилжүүлэх
  • Даваа гарагаас /2021.01.18/ сургууль тус бүр цахим, зайн хичээлийн үр дүн, төлбөрийн асуудлаар оюутан, багш нарын хамтын уулзалт хийж, дотоод зохион байгуулалтаа идэвхжүүлэх
  • Оюутныг тасралтгүй суралцах нөхцөл боломжоор хангах, тодорхой шалтгаанаар тухайн улиралд суралцаж чадаагүй хөтөлбөр хичээлийг дараагийн улиралд судлуулах, төлбөрийг шилжүүлэх зохицуулалт хийх

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж