Бусдыгаа хүндэлж хүүхдээ эрт унтуулъя | News.MN

Бусдыгаа хүндэлж хүүхдээ эрт унтуулъя

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

Бусдыгаа хүндэлж хүүхдээ эрт унтуулъя

Бусдыгаа хүндэлж хүүхдээ эрт унтуулъя

Нийслэлийнхэн, тэр дундаа орон сууцны айл өрхүүд дуу чимээнээс холдоно гэсэн ойлголт үгүй. Гэр бол амар тайван байх, амрах  орчин боловч энэ ойлголт  барилгын чанар муухан, хана нь нимгэн айлуудад бараг л мөрөөдөл. Сахилгагүй хүүхэд, хөлчүүрхсэн аав, гэрээ гоёх дуртай нэгнээс болоод амрах хугацаагаа алдаж, нойрсох эрхээ алдаж буй иргэд олон. Элдэвтэй хөршүүдийн “эрх зан”-г хөл хорионы өдрүүд бүр ч илүү мэдрүүлэв.

Ялангуяа, унтаж амрах цагаар тааз нь цөмрөх нь үү гэж бодогдтол түр тар хийн гүйх хөлийн чимээ, инээж, уйлах хүүхдийн дуунаас залхсан хүмүүс, бүр сүүлдээ бухимдаж эхэлсэн бололтой. Дуу чимээнд ядарч залхсан нэг хэсэг  нь нийгмийн сүлжээнд гомдоллож, “хэрүүлийн алим” болж байхад, зарим нь чимээгүй аяыг нь харсаар эцэст нь цагдаа дуудах нь ч бий гэнэ. Нөгөө талаас шаардлага тавьсан, цагдаа дуудсан хөршүүддээ дургүйцсэн иргэд “Тайван амармаар байгаа бол хувийн сууцандаа амьдраач” гэж амыг нь таглах үгтэй. Энэ мэт асуудлууд хөл хорионы үед нэмэгдэж,  олон нийтийг талцуулж “сахилгагүй хүүхэд” анхаарал татах боллоо. Өнгөрсөн долоо хоногт цахим орчинд оройн 22:00 цагаас хойш хүүхэд үймүүлж бусдын амгалан тайван байдалд халдаж байгаа бол 100 мянган төгрөгөөр торгоно гэх мэдээлэл  цацагдснаар эцэг эхчүүдийн эгдүүг хүргэсэн. Хүүхдийн эрхийг хааж боолоо гэх нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь торгуулийг хүүхдийн 100 мянган төгрөгтэй холбон бухимдаж байв. Цахим орчинд торгуулийн мөнгөөр далимдуулан хүүхдэд олгож буй 100 мянган төгрөгөө хураан авч байна гэх эцэг эхчүүдийн гомдол шүүмжлэл  давалгаалах болов. Харин энэхүү гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагаас эрс үгүйсгэж байгаа юм. Тодруулбал, хүүхэд нь үймүүлсэн гэх гомдол мэдээлэлд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн торгуулийн арга хэмжээ аваагүй, сануулаад өнгөрдөг  байна.

"ХҮҮХЭД ҮЙМҮҮЛЛЭЭ ГЭЖ ТОРГОСОН ТОХИОЛДОЛ БАЙХГҮЙ"

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.БААТАРХҮҮ: 

-Цагдаагийн байгууллагаас хүүхэд нь уйллаа эсвэл үймүүллээ гэж нэг ч иргэнийг торгосон тохиолдол байхгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлага хүлээх иргэн нь 16 нас хүрсэн буюу эрх зүйн чадамжтай этгээд байхыг заадаг. Тиймээс хүүхдийг торгох үндэслэл байхгүй, тийм түүх ч байгаагүй. Хуулийг ингэж гуйвуулж болохгүй. Цагдаагийн байгууллагад хэдий хүүхэд нь үймүүлээд байна гэсэн дуудлага ирдэг ч ийм тохиолдолд зөвхөн оршин суугчдынхаа амгалан тайван байдлыг хангахыг зөвлөөд л явдаг. Түүнээс биш хүүхэд үймүүллээ гэж торгосон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй.Гэхдээ хүүхэд нь уйлж, хүчирхийлэл үйлдэж байж болзошгүй байдал гарвал иргэд цаг алдалгүй мэдээлэх ёстойг сануулъя. "Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд, нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тус тус торгоно хэмээн заасан байдаг. Хэдийгээр иргэд өөрийн хувь эзэмшлийн орон сууцдаа чөлөөтэй байх эрхтэй ч бусад оршин суугчдынхаа ч эрх ашгийг ч хүндэтгэх үүргийг давхар хүлээдэг учраас л энэ хуулийн заалт хэрэгжиж байгааг анхаарах хэрэгтэй гэлээ.

"ХҮҮХДИЙГ 22:00 ЦАГААС ӨМНӨ УНТУУЛАХ НЬ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ҮҮРЭГ  ХАРИУЦЛАГА"

Нийтийн орон сууцанд амьдарч буй иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд Зөрчлийн тухай хуулийг тусгайлан зааж, 2017 оны долдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд 22:00-06:00 цаг хүртэл хүнийг амарч, тайван байх хугацаа гэж үзжээ. Энэ хугацаанд нийтийн орон сууцанд оршин суугаа иргэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгох заалт тусгасан. Энэ төрлийн зөрчил гаргасан иргэдийн талаар иргэд цагдаагийн байгуллагад хандах нь их гэнэ. Цагдаагийн байгууллагаас 2021 он гарсаар дээрх зөрчлөөр 334 хүнийг нийт 33 сая төгрөгөөр торгосон байна.

Гэвч цар тахлын нөлөөгөөр хөл хорионд орсон хүүхдүүдэд утаснаас өөр найз алга. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбар, Боловсролын хүрээлэнгийн судлаачдын багийн судалгаанд дурдснаар хөл хорионы үед нэгдүгээр ангийнхны 72 хувь нь гар утасны хэрэглээ нэмэгджээ. Мөн цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дийлэнх буюу 31 хувиас 25 хувь нь “эцэг, эхчүүдийн 25 хувь нь хөл хорионы үед цэцэрлэгийн насны хүүхдийнх нь зан ааш өөрчлөгдөх, уйтгарлах, зожгирох, цахим хэрэглээ нэмэгдэх зэргээр хүүхдийн зан үйл сөргөөр өөрчлөгдсөн” гэж үзжээ. Хүүхдүүд ч бас ганцаардаж, уйдаж, уйтгарлаж байгааг судалгаанд дурдсан байдаг аж. Жишээ нь, бага ангийн сурагчдын 21.7 хувь нь ганцаардсан гэх дүгнэлт гарсан байна. Энэ нь эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргадаггүй, тэр бүр анхаардаггүйтэй холбоотой. Мэдээж ганцаардаж, уйдсан хүүхдүүдийн утасны хэрэглээ нэмэгдэж, нойр солигдох зэргээр эрүүл мэнд, сэтгэлзүйгээрээ хохирох улмаар ноцтой үр дагаварт хүргэхийг үгүйсгэх аргагүй. Тиймдээ ч 22:00 цагаас өмнө хүүхдээ унтуулсан байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Нөгөө талаас хүүхдээ эрт унтуулж амраах нь эцэг эхийн хариуцлага төдийгүй  өнөө цагт бусдыгаа хүндэлж буй хэрэг.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-01-18 124.158.67.234

хамгийн төгс арга бол цустай хутга *л л*** ёстой үүрд нам болно зулбасаг нууд ха ха

Avatar

зочин 2021-01-18 124.158.67.234

цустай хүүхдүүд цусандаа хутгалдаад шалаар нэг хэвтэнэ *л на шүү хүүхдүүд ээ гүйлгээд үзээрэй зулбасаг а лна шүү сэрэмжтэй байгаарай .Аюултай сэтгэцийн өвчтэй хөрш чинь харамсалтай юм болно .

Avatar

зочин 2021-01-18 124.158.67.234

ийм хэцүү хүүхдүүд айлыг шууд бөөнөөр а л тэгж л хууль гарна *л аад өг хутгалаад сэчээд цус үзээд хүүхдүүд нөгөө ертөнцөд очино ха ха а лаад өг

Avatar

зочин 2021-01-18 124.158.67.234

пээ нүгэл гэхдээ яая гэхэвдээ тавилан юмдаа ум ма ни бяд ни хум хэн ийм хүүхдүүд төрүүл гэсэн хохь нь

Avatar

зочин 2021-01-18 124.158.67.234

байрны түрээслэгч эзэнтэй нь чанга нударга шоронгийн арга хэрэглэх хэрэгтэй шөнө явж байхад трубад Гүйдэг .Хүүхдүүд гадаа тоглож байхад хөлийг хугал түлх .

Avatar

*л уурчин 2021-01-18 124.158.67.234

хүүхдүүд а лах хэрэгтэй сэтгэцийн өвчтэй хүн дуу чимээнд өвчин хөдлөж хүүхдүүд а л сан Солонгост хүн амины хэрэг гарсан гэр бүлээр хутгалаад алсан баримт түүнээс хойш Солонгост байрны хуультай дуу чимээ гаргахгүй .Хамгийн шилдэг арга хуульгүй газарт хүн амины хэрэг үйлдэж цочроож хуультай болно

Avatar

зочин 2021-01-18 124.158.67.234

сүүлийн жилүүдэд аутизм, Хэт хөдөлгөөнших эмгэгADHD хүүхдүүд төрөх болсон энэ бол удамшлын гаралтай жирэмсэн үед хүчирхийлэл гэр бүлийн удам .Энэ хүүхдүүд эмчилгээ хийлгэх ёстой Монголд эмчилгээ байдаггүй байх хожим том болоод насанд хүрэээд энэ хүүхдүүд зовно амьдралд байр сууриа олохгүй хэрэг төвөгт шоронгийн амьдрал хүлээж бгаа заримд нь .ДУУ ЧИМЭЭТЭЙ ОРЧИНД АМЬДРАХ НЬ ХҮНИЙ НАС 10-20 ЖИЛ БОГИНО. Байранд урт насласан хүн ховор .Хөдөөнөөс ирсэн хүмүүс байранд амьдрах талаар мэдлэг муу хүүхдүүд

Avatar

Зочин 2021-01-18 103.26.194.50

Хэлээд шаардлага тавихаар зодох гээл бдг хөршииг яах вэ

Avatar

охид хүүхнүүд минь 2021-01-18 202.126.89.225

Хүүхдэд хайртай ээлтэй улсад очиж хүүхэд гаргаа үгүй бол битгий хүүхэд гаргаа тэгэхгүй бол монголд 1 200 000 мянган хүхэд олдоод ад үзээд 100 000 торгоод эхэллээ тэгээд ч аягүй бол 0-10 хүүхдүүдэд магадгүй 18 хүртэл бүх хүүхдэд үймүүсэн сахилаггүйтсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэх магадлал тун өдөр байна

Avatar

Зочин 2021-01-18 202.9.46.107

Хүүхдэд нойрны эм өгөөд хөл гарыг нь хүлээд гэж утгагүй эсэргүүцэл илэрхийлээд юу ч шийдэглэхгүй.Доод айлд хөгшин настай хүмүүс бас байгаа.Тэр хүмүүс нэг л сэрчихвэл нөгөө нойрны эм уугаад.ч.унтахгүй шүү дээ.Шөнө ус гоожуулаад чимээтэй яваад.байх ч.хэцүү биздээ.Хууль хэрэгжүүлж амьдардаг болох нь л гарц болно.Хуулийг.мушгиад байх нь маш буруу хандлага биздээ.

Avatar

Жагаа 2021-01-18 103.26.193.191

Хүүхдээ эрт унтуулъя гэж ярихгүй, бичихгүй ээ. Учир нь нэг л удаа, бас тэгээд нам унтуулах ойлголт. Эрт унтуулж байя гэвэл сэтгүүлч таны бодолд нийцэх юм шүү дээ. Эх хэлээ илүү сайн сурахыг хичээгээрэй.

Avatar

хүннү 2021-01-18 202.179.27.163

Зөрчлийн тухай хуулийн 5.5-р бол хүүхдийг торгох л юм байна. Яагаад гэхээр тэд утаж өгөхгүй хөөцөлдөөд гүйнэ, доод айлыхан турбагаа нүднэ. Тэр айл амарч чадахгүй байна тиымээс цагдаа дуудна, Нэгэнт дуудлагаар ирсэн цагдаа 5.5-р торгоно. УИХ гишүүд хууль боловсруулж баталдаг Цагдаа баталсан хуулийг хэрэгжүүлдэг. Энэ бол хуулийг цоорхой хийдэгийн нэг жишээ. Манайд нэг “дайсан” байна.

Avatar

Зочин 2021-01-18 202.55.188.109

USA-d hurshuu chimee shuugian gargalaa geed buudaj alaad shuuheer orood argagui biye hamgaalalt uchraas buruugui geed sullagdaj odoo ter bairandaa nam jim amidardag huuhedgui nas togtson hosuud baidag. Urgelj heleed huleej avahgui ter udur bas helsen chin hursh ni sogtuu baij taaraad uurlaad gert ni orj irj haraaj zuhej zanahaar ni buudaad alsan gesen

Avatar

Зочин 2021-01-18 124.158.66.176

21 цаг гэхэд унтаад эхэлцэн байдаг хүүхдийн өслт янзын бас өглөө эрт өөрөө сэрээд их сэргэлэн цовоо байдаг ажиглаарай. Оройтож шөнө дунд унтдаг айлийн хүүхдүүд эсрэгээрээ байгаад байх шиг . Тэр өсөлтийн гармон нтр нь 21-22 цагын хооронд (нойрсож байгаа хүүхдийн биед ) их идвэхтэй ялгардагин гэсэн шүү

Avatar

Зочин 2021-01-18 202.21.97.30

ха ха печенэн ханатай байруудын зовлон мөн дөө

Avatar

Зочин 2021-01-18 66.181.187.29

Баянхошууны гэрт амьдарч байгаа чамд энэ мэдээ хамаагүй

Avatar

Зочин 2021-01-18 202.21.109.149

Хүүхэд гүйж түжигнэх ч яахав. Авгай нар хэрүүл х****л урсгаад байх нь яршигтай байдаг юм.

Avatar

зочин 2021-01-18 124.158.67.234

хүүхдээ мал өсгөөд дураар байлгаад хуцаад бна амиа бодсон бэртэгчин хэлж сурга малаа ..Тэгэхгүй а**а шүү хүүхэдийг чинь

Avatar

Зөв шийдвэр, аль болох бие бие хүндэлж, нимгэн дуу чимээ сонсогддог байрандаа амьдрахаас өөр яах билээ бид чинь. 2021-01-18 202.131.245.125

Зочин

Avatar

Баагийболь 2021-01-18 202.179.26.169

Амьд хүүхэд юм чинь хөдөлж, гүйнэ шүү дээ. Нойр хүрэх, хүрэхгүй үе гэж байна. Та нар хүүхдүүдээ гар хөлийг нь хүлээд, нойрны эм тариа хийгээд унтуулчихдаг юм уу? Жинхэнэ хүчирхийлэл чинь наадах чинь байна шүү. Манай хүүхдүүд ч бужигнаан дунд, хөршүүд ч бужигнаан дунд наанадаж 12 цаг хүргэдэг. Хүүхдийн бужигнаан бол цаанаа нэг эерэг энергитэй. Харин аав нь согтуу орж ирээд агсан тавьж, авгай хүүхдээ зодох чимээ бол цаанаа л муухай энергитэй байдаг. Томоогүй жаахан тэдний маань тоглож наадах нас н

Avatar

Зочин 2021-01-18 146.115.161.230

Ugluu 6d bosgodog yumaa. Udurt n zavgui bailgadag yumaa. Oroidoo 9 geel unaad ugdug yumaa.

Avatar

зочин 2021-01-18 202.131.243.186

чамд бусдын амгалан тайван байдлын алдуулах эрх байхгүй наад хүмүүжилгүй хүүхдүүдээ доор айл бий гэж ойлгуул баагийболь гуай

Avatar

Зочин 2021-01-18 64.119.23.102

Erguu orkuud ingeed tenegee gaihuulaad baidag yum huuhdee u tah tsagt n untuulj bai. Bagaas n busdiig hundetgej surga. Huuhdiin buruu ch gej yu baih ve. Erguu mal etseg ehchuudiin buruu. Etseg ehiig m 100k aar torgoh heregtei shuudee

Avatar

Зочин 2021-01-18 139.5.217.140

Битгий эргүүтээд бай орк минь хүүхдүүддээ зөв үлгэрлэж бусдын эрх гэж байдгийг сурга, хүмүшс дунд амьдрах л бол!!

Avatar

а******н 2021-01-18 124.158.67.234

хүүхдийг чинь гэр бүлээр чинь а лна шүү болгоомжтой байгаарай сэтгэцийн өвчтэй хүнд дуу чимээ сэдрээдэг хохь чин

Avatar

Үнэнхүү 2021-01-18 202.126.88.130

Барилгын кампанид гомдлоо гарга 00 . доо ороод унгаж бга нь сонсогдоод байдаг шүү дээ ийм байранд орсон хэний буруу юм

Avatar

Зочин 2021-01-18 64.119.23.102

Tegvel chimeeguihen ungaj sur

Avatar

зочин 2021-01-18 66.181.181.198

Монголчууд том багагүй хүмүүжилгүй,бие нь өвчтэй,дураараа,хэнэггүй ,тэнэг болсон.нэмээд хотод орж ирээд 5-10 жил болж байгаа оркууд хэцүү харагдах юм.хаана ч борлогддоггүй,ажил хөдөлмөр хийсэн юмгүй,нэг байранд 10-15-уулаа шахам орж гарч амьдарсан болж өдөр хоног өнгөрөөж байна.тэдэнд хөдөө ч хийж чадах зүйл байхгүй.

Avatar

Зочин 2021-01-18 64.119.23.102

Yag unen. Manai deed taliin ail shunu 2, 3 hurtel pijignene. Bainga orj garna. Haalga uudee savna. Heleh geed orohoor baahan yumnuud shunu hool hiij ideed suuj baina

Avatar

Зочин 2021-01-18 112.72.6.94

01-02 цагийн хооронд шинэ эсүүд идэвхтэй үүсдэг . Хүний биед зайлшгүй хэрэгтэй чухал дааврууд ялгардаг , тураах үйл явц идэвхэждэг , тархинд өдөр авсан бүх мэдээлэл эрэмбэлэгдэж , цэгцлэгддэг , ой тогтоолт сайжрах процесс явагддаг , мэдрэлийн бүхий л тогтолцоо нэгэн чиглэлд ажилладаг , тархины шингэний хөдөлгөөн хурдсан тархи хоргүйждэг , алдсан энергиэ нөхөж авдаг ажээ .

Avatar

Зочин 2021-01-18 112.72.6.94

Манай хажуу айл их орой унтацгаах юмаа. шөнийн 2 цагт л хүүхэд том хүнгүй л бужигнаж шуугилдсан л хүмүүс байх юм. Хичнээн оройтож орондоо орсон ч чимээнд нь унтаж чадахгүй их хэцүү байдаг. Хөршөө цагдаад матах онцгүй санагдаад чимээгүй л байдаг юм. Яалтай ч билээ. Хүмүүс минь хөршүүдтэй гэдгээ ухамсарлаад унтах цагтаа унтацгааж байлдаа. Ядаж хүүхдүүдээ унтуулж байгаач. 21:30-аас хүүхдэд хамгийн чухал өсөлтийн болон тархины хөгжлийн дааврууд ялгардаг.

Avatar

Haha 2021-01-18 66.181.161.20

Haha hohi chin dee

Avatar

Ner 2021-01-18 192.82.64.208

chimee gargasan yum gej helne. neg yum helehed, herev hotod orj ircheed hun shig niigemsheed, soyoljij chadahgui bol hotod orj irj, hotiin humuusiin amgalan taivan baidal aldagduulj baisnaas ter huduunuu tujigneed, zodoldooj baij bai. hotin soyoltoi irged tanai huduu chin ochij ingdeggui shuu. yumaa sur esvel z**l.

Avatar

Ner 2021-01-18 192.82.64.208

hotod ireed bair tureeslej baigaa esvel hudaldaj avsan irged bii, ter dund chin medrel muutai, humuujilgui, soyol gej medehgui, bolovsrolgui teneguud duuren baina. oron suutsand amidarj baij deer door 2 tald ail baidag gedgiig meddeggui yum uu esvel amidralaaraa maltai haritssaar baigaad hunee aldchihdag yum uu gemeer medreluud olon baina. udurjin shunujin tujigneestei, zodoon nudeeg hiigeestei, tegeed hun ochood iim baidag shuu oroin tsagaar bitgii duu chimee gargaj bai geheer, solior hen duu

Avatar

зочин 2021-01-18 202.131.243.186

ёстой энэ асуудлыг зөрчлийн хуулинд өндөр торгууль тавьж оруулах хэрэгтэй сахилагагүй хүүхэдтэй бүдүүлэг айлыг амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг эцэг эх нь дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүй бөөн хэрүүл болдог тул

Avatar

зочин 2021-01-18 192.82.65.120

Барууны зарим орнуудад шөнө жорлонгийн ус татаж чимээ гаргахад торгуульдаг журамтай гэсэн. Ер аль болох нийтийн орон сууцанд дээд доод баруун зүүн хөршүүдээ бодож, амгалан тайван байхыг хичээх хэрэгтэй.

Avatar

Технологи 2021-01-18 49.0.156.15

Барууны орнуудад барилга барих стандартыг сайн мөрддөг иймээс бохирын шугмын турбаг чимээ гаргадаггүй турбагаар хийдэг болохоор хүн хэзээ ч жорлонд ороод ус татахад чимээ гардаггүй,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж