Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-2021.I.24

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-2021.I.24

News агентлаг долоо хоног /2021.I.18-2021.I.24/-ийн өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь

Итгэл дүүрэн долоо хоног байх болно. Cap хонины ордод байрлаж байгаа тул таны эрч хүч, урам зориг нэмэгдэх болно. Хувийн асуудалдаа анхаарал тавь. Аливаа асуудлыг шийдэхийн тулд хувийн сахилга бат сайтай байх хэрэгтэй. Шинэ ажил эхлүүлэхэд маш таатай байх болно. Гэхдээ эхлээд шаардлагатай баримт мэдээллийг цуглуулж чадвал ажил тань илүү үр дүнтэй байх болно. Таны хамаатан садны хүн тань танайд зочлох бөгөөд аль болох тухтай байлгахыг хичээ. Өөрийн үүрэг хариуцлагыг сайтар ухамсарла.

Үхэр

Чухал тэмдэглэлт баярт уригдаж магадгүй тул бэлтгэлтэй байгаарай. Хэрвээ та хүмүүсийн анхаарлын төвд байхгүй байгаа бол тэдний анхаарлыг татах гэж бүү зүтгэ. Хайрттайгаа хийсэн хэрүүл маргааны тэмцэлд өөрийгөө ялна гэж зүтгэвэл бас л муу үр дагавар гарна гэдгийг анхаар. Эелдэг зан тань харилцааг сайжруулах боловч шинэ хайрын асуудал атаархал болон муу санаатнаас болгоомжлох хэрэгтэй.

Ихэр

Хосломол долоо хоног. Ихрийнхэн овсгоотой, гярхай байдгаараа ялгардаг. Бизнес сэтгэлгээтэй ихрүүдийн хувьд энэ энэ долоо хоног мөнгөний ажил хийхэд хамгийн тохиромжтой. Ихрийнхэнд шийдвэрлэх хэрэгтэй хэд хэдэн санхүүгийн асуудал байгаа бөгөөд үүнийгээ хялбархан шийднэ. Гэхдээ амархан олдсон шигээ амархан таны хэтэвчнээс гарах магадлалтай байгаа тул орлого зарлагаа хянаж, хэрэггүй зүйлд мөнгө үрэхээс татгалзаарай.

Мэлхий

Зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөснөө хэрэгжүүлж, чармайлт гаргах долоо хоног. ХҮсэл мөрөөдөл тань таныг хөглөсөөр байх болно. Од гаригийн байрлал таныг зорьсондоо хүрэх замыг нээж өгч байна.  Санаагаа хэрэгжүүлж, амжилт өөд ахих боломжууд нээлттэй. Эсэргүүцэл, дургүйцэл зам дээр чинь гарч ирэх ч хүн чанараа битгий алд.  Алхам алхмаар урагшлахыг зөвлөж байна.

Арслан

Шил шилээ дарсан үйл явдал, ажлууд таныг хүлээж байна. Бусадтай харилцах харилцаа шинэ шатанд гарч, өмнөх жилүүдийн төсөл, гэрээ ашгаа авчирна.  Долоо хоногийн сүүлээр яаж ч эргэж мэдэх тодорхойгүй нөхцөл байдал таныг нөмөрнө. Энэхүү асуудлыг хэрхэн эргүүлэх нь гагцхүү таны ур чадвар бас зөн совингоос шалтгаална. Бусдын толгой дээрх бухлыг харахаас өмнө өөрийн толгой дээрх өвсийг хар. Шийдэмгий алхам бүр чинь ногоон гэрлээр урагшилна.

Охин

Хийсэн бүтээсэн зүйл чинь танд хүндлэл авчирна. Гэвч энэ бүхэн маргааш ирнэ гэж хууртах хэрэггүй.  Зарим зүйл таны бодож байснаас өөрөөр эргэвэл бэлтгэлтэй бай.  Бүх хүч чадлаараа чармайж зүтгэвэл та нэг л өдөр үүнийхээ үр шимийг амсана гэдэгт итгээрэй. Долоо хоногийн дундуур хамт олны дунд үл ойлголцол гарч, та гол зангилаа нь байх болно. Тиймээс хэн нэгний талд бус алтан дунджийг баримтлахыг хичээгээвэл та бүхнээс цэвэрхэн мултарч чадна.

Жинлүүр

Зарим нэг зүйлийг өөрийн хэм хэмжээнээс давтал хийж, гайхашруулна.  Тиймээс эрч хүчээ зөв ашиглаж, зорьсондоо хүрэхийг хичээ. Зовсон нэгэнд туслах сайн хэрэг ч өөртөө нөөцтэй үлдэхээ бүү мартаарай.  Олсны хэрээр үрж мэдэх тул тооцоотой байж, хэрэгтэй зүйлдээ ухаалгаар зарцуул. Хүнд мөнгө зээлүүлж, зээлэхдээ эргээнд гарах аргагүй хүнд нөхцөл байдалд орж магадгүй тул болгоомжил. Ядаргаанд орж, өвдөж магадгүй тул өөртөө цаг зав гаргаж, эрүүл мэнддээ анхаар.

Хилэнц

Мэргэжлийн ур чадвараа харуулах боломж гарч ирнэ. Унтах нойр, идэх хоолоо мартаж байж хийсэн ажил чинь үнэлэгдэнэ.  Багийн ажил үр дүн авчирна. Бүтээлч байдлаа хэзээ ч бүү орхи. Ажлын ачаалал, амралт хосолсон долоо хоног. Тэвчээр алдахад хүргэж байсан саад бэрхшээлүүд алга болсноор та амьдралыг өөдрөгөөр харж эхэлнэ.  Бие гэнэт өвдөж сандаргах боловч айх аюул биш. Эрүүл мэнддээ анхаар.

Нум

Тэнгэрийн ван гаригийн нөлөөгөөр нилээд сорилттой тулгарч ажил, мөнгөний тал дээр ихээхэн асуудалтай тулгарах нь ээ. Хэдий тийм ч өөрийнхөө хариуцлагатай байдал, шаргуу хөдөлмөрөөрөө энэ байдлыг даван гарч чадна. Зорилго тавиад түүндээ хүрэх хүч, энергээ хуваарилах, сэтгэл хөдлөлөө барих болон эрсдлийг тооцоолох нь зүйтэй. Гэрээ шинэчилж засах, шинэ байшин барьж, худалдаж авч магадгүй. биеэ чийрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарч, аливааг өөдрөгөөр харж, зөв энергитэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, зорилгынхоо төлөө алхам алхамаар урагшлахад хамгийн их анхаарал хандуулаарай.

Матар

Эрч хүч, тэмүүллийг ихэсгэдэг гаригсийн нөлөөгөөр сэтгэл догдлом үйл явдлаар дүүрэн байх нь. Адреналины чинь хэмжээ огцом өсөлт уналттай байх ба адал явдал, шинийг турших эрмэлзэл дүүрэн байна. Ашигтай гэрээ хамтын ажиллагааг дуудаж, тэр нь чамайг хямралтай нөхцөл байдлаас аврах болно. Хамтран ажиллах хүмүүсийн тоо өсч, үүнийгээ дагаад орлого ч өснө. Гэхдээ тэглээ гээд үрэлгэн зангаа дэвэргэж, хэрээс хэтэрсэн зүйлд шунах хэрэггүй. Аливаа том эд зүйлийг худалдаж авахаасаа өмнө хэд хэдэн удаа шалгаж үз.

Хумх

Та эрч хүчтэй, шийдэмгий байж их хэмжээний туршлага хуримтлуулан, амжилтын төлөө хувьсан өөрчлөгдөх болно. Зөвхөн өөрийнхөө чин зүрхний хүслийг дагаж, хувирараа бизнес эрхлэх, эсвэл бие даан ямар нэг ажил хариуцаж авахад ээлтэй. Од гаригсийн байрлал таныг хүссэн хүсээгүй идэвхтэй амьдрахыг шаардах болно. Чи энэ боломжийг ашиглаж өөрчлөлт болон хариуцлагад нээлттэй хандсан нь дээр. Тэгэхгүй бол таны хүсээгүй үр дагаврууд гарч болзошгүй. Илүү өргөн хүрээний, том, ач холбогдолтой зүйлийг төлөвлөж, өмнө саруудад өөртөө хийсэн өөрчлөлтөө ашиглахад тааламжтай үе.

Загас

Бусдын хэрэгцээ шаардлагад өөрийн сайн чанараа уялдуулж, хүмүүсийг давуу болон сул талуудтай хамтад нь хүлээн авч сурах хэрэгтэй.Хосуудын хувьд бие биенийхээ сул талтай эвлэрэх шаардлагатай үе ирж байна. Харилцаа чинь хэрвээ бат бөх байвал илүү хүчирхэгжинэ, харин тийм биш бол нуран унах болно. Ямар нэг том саад тотгор эсвэл салалт ирж байна. Харин Ажлын орчин, ахлах ажилтануудын хандлага чиний хувьд маш тааламжтай байх нь. Орлого сайн орж ирнэ, бизнесээ хөгжүүлэх боломжууд гарч ирэх эсвэл хөрөнгө оруулалт хийх боломж гарна.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж