"The Voice of Mongolia 2020" шоу Азийн телевизийн наадмын шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.18-нд нийтлэгдсэн

"The Voice of Mongolia 2020" шоу Азийн телевизийн наадмын шагнал хүртжээ

"The Voice of Mongolia 2020" шоу Азийн телевизийн наадмын шагнал хүртжээ

“Монгол HD” телевиз 25 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас "The Voice of Mongolia 2020" шоу нэвтрүүлгээрээ “Шилдэг хөгжмийн нэвтрүүлэг” номинацийн шагнал хүртсэн байна. Уг наадамд “Монгол HD” телевиз 2019 онд нэр дэвшиж, "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлгээрээ “Шилдэг шоу нэвтрүүлэг”, “Шилдэг нутагшуулсан шоу” номинацад шагнал хүртэж байсан юм.

Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Asian Television Awards" 25 дахь удаагийн ёслолыг энэ жил Сингапур улсад зохион байгуулжээ. Азийн шилдэг телевизүүд 1996 оноос эхлэн "Asian Television Awards" наадмыг жил бүр зохион байгуулах болсон бөгөөд наадмын шилдгүүдийг Ази тивийн телевизийн салбарын 60 шүүгч тодруулдаг юм. Сонгон шалгаруулалтад олон улсын аудитын "PWC" агентлаг хяналт тавин ажилладаг байна.

“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын үндэсний ялагчаар авьяаслаг оролцогч Х.Ядам тодорсон билээ. Тэрбээр зургадугаар сарын 14-нд зохион байгуулсан финалын шатанд шилдэг оролцогч Б.Оюутай тунан үлдэж, нийт санал хураалтын 58 хувийг авч, ялагч болсон юм.

 

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж