АНУ-ын “Quinnipiac” их сургуулиас явуулсан Ерөнхийлөгч Дональд Трамп болон дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар олон нийтийн дунд ямар нэр хүндтэй байгааг тогтоохын тулд санал асуулга явуулжээ.
Уг санал асуулгаар Дональд Трамп АНУ-ын түүхэнд хамгийн бага буюу 33 хувийн рейтингтэйгээр бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байгаа Ерөнхийлөгч гэсэн үр дүн гарсан байна. Эсрэгээрээ түүнийг дэмжихгүй байгаа хүмүүсийн тоо 60 хувьд хүрсэн нь мөн л хамгийн муу үзүүлэлт болжээ. Мөн Дональд Трампын хувьд хоёр удаа импичмент зарлуулсан буюу Конгрессоор гэм буруутай эсэхээ хэлэлцүүлсэн анхны Ерөнхийлөгч болсон билээ.
Үүнээс өмнө Ерөнхийлөгч асан Жимми Картер 50-иас доош хувийн рейтингтэйгээр ажлаа хүлээлгэн өгч байжээ. АНУ-ын анхны Ерөнхийлөгчөөс хойш сонгогдож байсан бусад Ерөнхийлөгчдийн хувьд гол төлөв 50-60 орчим хувийн саналтайгаар бүрэн эрхийн хугацаагаа өндөрлөж байв.
Эх сурвалж: CNN