Германд вакцин хийлгэсэн хүмүүсийг хорионоос чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2021.01.17-нд нийтлэгдсэн

Германд вакцин хийлгэсэн хүмүүсийг хорионоос чөлөөлнө

Германд вакцин хийлгэсэн хүмүүсийг хорионоос чөлөөлнө

Германд Covid-19 цар тахлын эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс хөл хорионы дэглэм, зарим хязгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгджээ. Тэрбээр Германы “Bild” сонинд өгсөн ярилцлагадаа вакцин хийлгэсэн иргэд хэвийн амьдралдаа эргэн орж, ресторан, кинотеатраар чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой болно гэдгийг онцолсон байна. Иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэлснээр Герман нь ресторан, кинотеатр, театр, музей зэрэг газруудын үйл ажиллагааг нээхээр төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Герман эрүүл мэндийн яамнаас нэг сая тун вакциныг орон даяар тараагаад байгаа аж. Герман улс нь арванхоёрдугаар сарын 16-аас хойш хатуу хөл хорионы дэглэмтэй байгаа юм. Хязгаарлалт, хөл хорионы хугацаа нэгдүгээр сарын сүүлээр дуусах аж.

ЭХ СУРВАЛЖ: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж