Эмээлтэд уурхайн тэсэлгээ хийснээс чичирхийлэл мэдрэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.01.17-нд нийтлэгдсэн

Эмээлтэд уурхайн тэсэлгээ хийснээс чичирхийлэл мэдрэгдэв

Эмээлтэд уурхайн тэсэлгээ хийснээс чичирхийлэл мэдрэгдэв

Нийслэлд өнөөдөр /2021.1.17/ дахин газар хөдөллөө гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан М.Долгормаагаас тодруулахад “Өнөөдөр 13:00 цагт Эмээлт орчимд 1.4 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн. Энэ нь зөвхөн тусгай зориулалтын багажинд л мэдрэгддэг. Харин 3.5 магнитудаас дээш бол багажнаас гадна иргэдэд мэдрэгддэг. Одоогоор өөр газар хөдлөлт бүртгэгдээгүй байна. Уг шалтгаан нь Эмээлтээс хойш орших уул уурхайн компани тэсэлгээ хийснээс үүссэн чичирхийлэл юм” гэв.

Эмээлт орчимд дэлбэрэлт болсон гэх мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс очиж холбогдох шалгалтыг хийхэд "Их-оч" ХХК нь Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Дарханы зам засварт ашиглах замын хайрга гаргаж авах зорилгоор холбогдох дүрэм журам, аюулгүй ажиллагааг хангасны үндсэн дээр тэсэлгээ хийсэн байна.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэхдээ "өдрийн 13:00 цагт Улаанбаатар – Дархан чиглэлийн замыг шинэчлэх алжын хүрээнд замын хайрга, дайрга бэлтгэх зорилгоор “Ард капитал” ХХК-ийн захиалгаар, МХЕГ-аас олгосон “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах хяналтын хуудас”-ын дагуу, тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл бүхий “Их-оч” ХХК Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд замын трастын дагуу тэсэлгээ хийсэн.  Энэхүү тэсэлгээг хийхэд хууль, дүрэм журам зөрчигдөөгүй бөгөөд тухайн аж ахуйн нэгжээс Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг дарга, цагдаа зэрэг холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж