“Australian Open” тэмцээнд оролцох өндөр чансаатай тамирчдыг Засгийн газраас тусгай үүргийн нислэгээр эх орондоо авчирсанд гадаадад гацсан авсраличууд бухимдаж байна. Тус улсад тусгаарлах байрны хүрэлцээ багассаны улмаас гаднаас авах зорчигчийн тоонд хатуу хязгаар тавиад байгаа юм. Өдгөө Австралийн 37 орчим мянган янз бүрийн улс орнуудад гацаж, гэртээ харих боломжийг хүлээж байгаа ба тамирчдад давуу эрх олгосонд ихэд бухимджээ.
Гадаадад гацсан иргэдийнхээ бухимдлыг дарахын тулд тус улсын Засгийн газар нэмж тусгай үүргийн 20 нислэг хийхээр болсон байна.
Харин Баасан гаригт /2021.01.15/ газардсан тусгай үүргийн нислэгээр Викториа Азаренка, Слоэйн Стивенс зэрэг нийт 47 тамирчин ирсэн бөгөөд тамирчид онгоцонд суухаасаа өмнө шинжилгээ хийлгэж, халдваргүйгээ гэдгээ баталжээ. Тэднийг Мельбурн, Аделайд хотуудын зочид буудлуудад тусгаарлаж, өдөрт таван цаг талбайд бэлтгэл хийх боломжтой байхаар төлөвлөсөн байна. Гэтэл тамирчдыг авчирсан тусгай үүргийн нислэгүүдэд covid-19-ийн тохиолдлууд илэрсэн тул гадна талбайд бэлтгэл хийх боломжгүй болжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ