Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатарын охин Х.Ивээл харахгүйгээр шоо эвлүүлж суржээ. Өдгөө зургаан настай тэрбээр үүнийг ердөө 17 хоногийн дотор л сурсан гэнэ. Тэрбээр 2019 онд ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт аавтайгаа оролцож, оюуны гайхалтай чадвараараа үзэгчдийг бишрүүлсэн билээ.
Х.Ивээл охин ийнхүү шоо эвлүүлж сурснаар харахгүйгээр шоо эвлүүлж буй дэлхийн хамгийн бага насны хүүхэд болж байгаа аж.
Энэ талаар түүний аав Х.Хатанбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр "Бахархал, 17 хоногийн дотор Ивээл харахгүйгээр шоогоо эвлүүлж сурлаа. Одоо хэд хоног давтахад төсөөллөө чөлөөтэй санаж эвлүүлдэг болно. Харахгүйгээр эвлүүлэхдээ 120-190 үйлдэл хийж байгаа юм. Шоог харахгүйгээр эвлүүлж буй Дэлхийн хамгийн бага насны хүүхэд боллоо доо. Одоо үүнийг Гиннест албан ёсоор баталгаажуулах л үлдлээ" хэмээн нийтэлжээ.
Зочин 2021-01-17 202.21.97.30
хүүхэд нь геннис-д бүртгүүлээд байхаар улс нь хөгждөг бол ч дэмжмээр л байна. одоо тэгээд том болсон хойноо Монголдоо ажиллаж амьдрах эсэхэд нь эргэлзэж л байна шүү???
Ингэхэд мундаг аавынх нь амьдардаг хороо дүүрэг нь ядаж хөгжөөд байгаа харагдахгүй л юмаа???
Зочин 2021-01-17 202.9.40.163
Баяр хүргэе мундаг
Зочин 2021-01-17 178.17.174.13
!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
mongol 2021-01-17 192.82.68.75
Bayar hurgie
zochin 2021-01-17 202.21.109.43
Yamar hoorhon yum be.Bayar hurgej ulam ih amjily husye
зочин 2021-01-17 203.91.115.52
Баяр хүргэе мундаг гайхалтай охин байна бичлэг тавиач үзмээр байна
1115 2021-01-17 202.126.88.157
super
J. Erka 2021-01-17 66.181.161.40
Монгол аавын монгол охины гайхамшигт чадвар аа гэж гайхалтай юм аа. Монголчуудын зөв хөгжил нээлт хийж мэдэх юм шүү Москвагийн нэвтүүлгийг үзээд бахархах, гайхах хоёр болж билээ. Дахиад гайхуулж байж байна. Аав, охин тэдний гэр бүлд эрүүл энхийг хүсье …
Зочин 2021-01-17 103.14.39.242
Баяр хүргэе, Том амжилтын төлөө