Энэ сарын 16-ны 08:00 цагийн мэдээллээр тус өдрийг хүртэлх сүүлийн 24 цагт нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1518 тээврийн хэрэгслээр 3178 зорчигч хот руу нэвтэрч, 1629 тээврийн хэрэгслээр 3110 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 86 ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 30 ажилтан, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт 6288 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй аж.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ