Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам өнгөрсөн долоох хоногт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуу идэвхтэн Грета Тунбергтэй цахимаар уулзаж, “Уур амьсгалын хямрал” сэдвээр ярилцсан байна. Уг ярилцлага уулзалтыг “Mind and Life” институт зохион байгуулсан бөгөөд Уэллэсли коллежийн захирал Диана Чапман Уолш удирдаж явуулжээ.
Тэднээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн тухай засгийн газар хоорондын зөвлөлийн ахлах сэтгүүлч, 2007 оны Нобелийн Энхтайвны шагналт Уильям Мумав, Арктикийн нэрт эрдэмтэн Сюзан Натали нар зочноор оролцсон байна.
Цахим уулзалтын үеэр зочид хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд яаралтай анхаарлаа хандуулж, цаг уурын хамгийн ноцтой аюул заналыг шинжлэх ухааны үүднээс хүлээн зөвшөөрч, улам бүр нэмэгдэж буй энэхүү хямралыг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэх, дэлхийн хэмжээнд олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байгааг онцолжээ.
Эх сурвалж: GUARDIAN
Энхээ 2021-01-17 66.181.161.63
Иймэрхүү нэгэн хэвийн тайван бодит зүйлээс илүү хэрүүл тэмцэл, алаан хядаан, өшөө хорсол, заль мэхний, төгс дүрээр хүний бардамнал мэдэмхийрлийг хөгжүүлдэг сонин сонин кино нэвтрүүлэгт хүмүүс бүгд дуртай байгаа нь яг үнэндээ энэ цагийн хүний дотоод сэтгэлд хачин юм болж буйтай холбоотой байхөө.
Энхээ 2021-01-17 66.181.161.63
Гэхдээ л хүмүүс огтоос эрүүлээр сэтгэхээ больжээ. Юу ярьж байгааг нь сонсож анализ хийхээ больж, зүгээр харагдах байдал, нийтийн дүр төрхөнд нь илүү ач холбогдол өгөх юм даа. Хүмүүс хэрэгтэй юмны төлөө чадахаараа өөрийнхөөрөө хичээж байна шүү дээ. Чимээгүй юу ч хийлгүй суугаад, эсвэл бүр юм хийж буй бүхнийг шүүмжлээд л байж байх юм. Миний хийхгүй байгааг ядаж л ямар нэгэн аргаар хүмүүст уриалаад явж байгаа зэргийг нь хараад, би лав баярлаж байна.
Зочин 2021-01-17 178.17.174.13
))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-17 116.203.215.197
Энэ я*****с тархитай төвд өвгөн бодит байдлыг шийдэх ямар ч чадваргүй, онол нь ч ядаж байхгүй.
ZOCHIN 2021-01-17 101.185.154.223
ER N BOL UNEN CH ….HET IH NER TUR GEHEESEE ILUUTEI …NUURS SHATDAG BUHNEES DELHII TATGALZAH N ZUV BH AA…HUMUUSIIN BURUU UILDEL HET IH HOT TUVLURULUUS ENE DELHII MAANI HUNEE DAAH AA BOLIJIINODOO. BOHIRDOL YMAR CH IH TURGEN HUGATCAAND GAZRIIG ERGEN ASHIGLAHGUI BOLTOL N BOHIRDUULJIINA AA…EH BOLSON DELHII MAANI UDAHGUI MUU USNII NUH BOLOHOD OIRTOOD L BNASHUU..
Зочин 2021-01-17 203.91.115.46
Яахав, нэвтрүүлгийн 2 гол зочин Далай лам, Грета хоёр дэлхийн дулаарлын эсрэг хүн бүр өөрсдийгөө мэдлэгжүүлэх, цэгцтэй мэдлэгтэй болж тухайн асуудлыг танин ялгаж чаддаг болох тал дээр түүнчлэн мэдлэгжсэнийхээ үндсэн дээр хувь хүний үүднээс хүлээх үүрэг хариуцлагадаа эзэн нь байх тал дээр санал нэгдэж байна. Далай лам Гретаг урамшуулан залуу лийдер, залуу үеийн дуу хоолой болж байгаа явдалд нь сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн. Бид бүхэнд мэдээлэл болж ирэх гол агуулга бол настай эрдэмтний дурь
Зочин 2021-01-17 203.91.115.46
дсан мэдээ баримт, тодорхойлолтууд юм. Нүүрстөрөгч газрын гадаргад ямар хэлбэрээр, хэдий хэмжээтэй агуулагддаг, энэ нь их хэмжээгээр агаарт тархвал ямар асуудал үүсгэдэг, энэ нь хүний хүчин нөлөөгөөр хэрхэн идэвхжсэн, цикл нь ямар болсон, үүний эсрэг ямар үр дүнтэй аргууд байдаг, нүүрстөрөгчийг хуримтлуулан агаарт тархаалгүй барих ямар аргууд байдаг, яагаад дэлхийг хөргөөх буюу температурыг доогуур түвшинд барих хэрэгтэйв, дэлхийн дулааралд нүүрсний хэрэглээ хэрхэн нөлөөлж байна, үүнийг хэдэн х
Зочин 2021-01-17 203.91.115.53
увьд хадгалбал зохилтой, ногоон байгууламж, ойжуулалт, шинээр ойжуулах ажлын нөлөө гээд зөндөө сонирхолтой зүйлсийг маш товчхон, цэгцтэй байдлаар дурьдсан. Эрдэмтэн хүн гэж ийм л хүн байх ёстой болов уу. Харин хувьдаа бодоход нэвтрүүлгийн зочидын сурталчилж байгаачлан сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд шууд нэвтрүүлэх явдал төдийлөн их амжилтанд хүрэхгүй л болов уу гэж харж байна. Энэ тал дээр эрдэмтдийн санал болгосноор нүүрсний хэрэглээг ядаж төд гэсэн тодорхой хувьд хадгалах мөн экологийн нөх
Зочин 2021-01-17 203.91.115.53
өн сэргээлт, дэлхийн дулаарлын эсрэг мехнизмуудыг идэвхжүүлэх зэрэг нь арай бодитой үйл хэрэг байж болох юм. Энэ сэдвийг өөрийн орны хүрээнд авч үзвэл гол гарц нь ойжуулалт, хүний хүчин зүйлээр сүйтгэгдсэн ойн бүсийг сэргээн ойжуулах тэрчлэн говь цөлийн бүс, цөлжсөн бүсүүдэд цэцэрлэгжүүлэлтийг далайцтай явуулах асуудал байж болох юм. Энэ бол манайхны намар болгон зохион байгуулдаг нийтийн суботникоос хавьгүй дээд түвшний ажил байх юм. Асар их хөрөнгө, тодорхой цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй. Энэ
Зочин 2021-01-17 203.91.115.53
бол онигоонд гардагчлан хавар нь тариад намар нь хурааж авдаг цэцэрлэгжүүлэлт биш нь ойлгомжтой. Хэдэн арван жилээр тасралтгүй гүйцэтгэж арчилж 100 жилээр яригдах хугацааны дараа үр дүнгээ дүгнэх ажил. Үр дүнд нь уул уурхайгаас олдог шиг мөнгө бөөн ороод ирэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ дам хэлбэрээр үнэлж баршгүй үр дүнг бий болгож болно. Төсөөлье л дөө. Одоогоос 100 жилийн өмнө урсаж байгаад ширгэчихсэн гол 100 жилийн дараа урсвал бас л сонин байна байх даа.
Зочныг талархагч 2021-01-17 139.5.219.216
Энд бичсэн монгол тайлбар маш их таалагдлаа. Цаашид ч гэсэн ийнхүү бичиж байхаг хүсье. Баярлалаа танд.
Зочин 2021-01-17 203.91.115.55
Шийдэлсэх ч юу байхав дээ. Зүгээр л нэг лоби нэвтрүүлэг. Грета сүрхий охин. Гэвч зүгээр л хүүхэд гэдэг нь харагдаж байналээ. Ээрч муураад. Ярихад төвөгтэй юм гэж өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Үзэл суртлын л туг болж яваа хүүхэд. Хүүхэд гэдгээрээ ийм амжилтанд хүрч байхгүй юу. Цаана нь том лоби бүлэг, менежментийн баг байгаа хэрэг. Далай лам бол будизмын төв үзлийг л ахиухан сурталчилсан. Өтөлсөн болоод тэр юмуу ойлгоц нь муу, дүрэмгүй англи хэлээрээ ярилцагчдаа багагүй залхаасан. Өвгөн эрдэмтэн нэл
Зочин 2021-01-17 203.91.115.55
ээд шаргуу тайлбар хэлж зарчимч байр сууринаас асуудалд хандаж байсан. Эрдэмтэд хүлэмжийн хий, түүний давтан эх үүсвэрт /feedback loop/ ядаж тодорхой хувийн хязгаарлалт тавих байр сууриа хадгалж байв. Грета үзэл сурталч байдлаа илүү их тулгаж ерөөсөө л нөгөө ярьдаг ногоон үйлдвэрлэл, бүх нүүрсний хэрэглээнээс татгалзах утопи хандлагаа баримталж байв. Далай лам будизмын сургааль дээр үндэслэн хувийн эрх ашгаа хойш тавих мэдрэмжийг давтан уриалж байв. Гэвч дэлхийн дулаарал, хүлэмжийн хийний асууда
Зочин 2021-01-17 203.91.115.55
л бол ганц сэтгэл хөдлөлөөр шийдэх асуудал биш нь ойлгомжтой. Нийгмийн шаардлага, хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, хувь хүмүүсийн сэтгэлгээний түвшин, зан суртахуун, зуршил болон дэлхий ертөнцийн өөрийнх нь хөгжлийн зүй тогтол гээд маш олон зүйлээс хамаарах сэдэв шүү дээ. Зөвхөн эдгээр ярилцагчидыг л харахад тэд нэгдсэн нэг байр суурьт хүрч чадахгүй байна. Хувь хувийн амбийц, сонирхол, хандлагаа хадгалах сонирхолтой байна. Манай малчдыг оролцуулбал тэд малынхаа ашиг сонирхлын үүднэс л асуудалд х
Зочин 2021-01-17 203.91.115.55
андах нь ойлгомжтой шүү дээ. Түүнтэй адил. Шинжлэх ухаанчаар хандвал: хүний нөлөөгөөр үүссэн хүчин нөхцөл дэлхийн дулааралд нөлөөлж хөрсний цэвдэг хайлж эхэлснээр газар дэлхий цөлжилтөнд өртөж, экологийн хувьд эргэшгүй сүйрэл явагдаж байна. Гэтэл үүнд монголчууд бид гэхэд л яаж нөлөөлж байна вэ? Манай орон модны нөөц багатай. Хуучин технологийн модны үйлдвэрээр энэ жаахан нөөцөө багагүй хэмжээгээр сүйтгэсэн баримт нь Сэлэнгэ болон Тосонцэнгэлийн жишээнүүд, тэрчлэн хувиараа модны бизнес эрхлэгчид
Зочин 2021-01-17 203.91.115.46
шүү дээ. Модыг тайрах огтлохоос илүүтэй ойн цэвэрлэгээг системтэй, зохих журмын дагуу хийхэд энэ талын асуудал цэгцэрчих юм байна. Гэтэл бид ногоон модоо л тайрч зараад байдаг. Өмнө нь огтолж сүйтгэснээ ядаж сэргээчихээгүй байж шүү дээ. Манайд үйлдвэр гээд олигтой юм байхгүй болохоор утаа тортгоор нэмэр хандив бага байх. Мал аж ахуй өөрөө бас дэлхийн дулааралд багагүй нөлөөтэй. Гээд энэ нь иргэдийн амжиргаатай холбоотой болохоор яадаг ч аргагүй байх л даа.
Зочин 2021-01-17 66.181.161.103
Монголын малчин өвгөдтэй ярилцсан бол бүр илүү байх шүү
Зочин 2021-01-17 202.126.94.99
Тэгээд шинжлэх ухааны шийдэл юу гаргав ?!!
Зочин 2021-01-17 64.119.19.84
Энэ асуудал Монголд огт хамаагүй мэт дүлий дүмбэ, төр засаг огт ач холбогдол өгөхгүй, хүн ам нь ямар ч ойлголтгүй, хийсэн зүйлгүй, нүүрстэйгээ зууралдсан суусаар л байна
Зочин 2021-01-17 103.26.194.21
Дээрхийн гэгээнтэн хөөрхий шизотой хүүхдийг өрвөдөж дээ.