Хөвсгөлд хүчтэй газар хөдөлж, Улаанбаатарт хэсэгчлэн хөл хорив | News.MN

Хөвсгөлд хүчтэй газар хөдөлж, Улаанбаатарт хэсэгчлэн хөл хорив

Хөвсгөлд хүчтэй газар хөдөлж, Улаанбаатарт хэсэгчлэн хөл хорив

Хөвсгөлд хүчтэй газар хөдөлж, Улаанбаатарт хэсэгчлэн хөл хорив

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 


18 ЧИГЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГААС БУСАД ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭВ

Нийслэл хотод 2021 нэгдүгээр сарын 11-ээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлийг тогтоон, бусад аж ахуй нэгж, үйлчилгээ, албан газруудын үйл ажиллагааг нээсэн юм.

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ САЛБАР, ЧИГЛЭЛ:

  • Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/
  • Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
  • Бүх төрлийн баар
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  • Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб
  • Саун, бассейн
  • Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
  • Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
  • Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/
  • Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
  • Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
  • Түргэн үйлчилгээний цэг
  • Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
  • Нийтийн халуун ус
  • Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ
  • Дүрс бичлэг
  • 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт багтав.

ХӨВСГӨЛД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛСНӨӨС БАЙШИН БАРИЛГУУДЫН ХАНА ЦУУРАВ

Хөвсгөл аймгийн Ханх суманд нэгдүгээр сарын 12-нд төвөөс баруун өмнө зүгт  26 км-т төвтэй, 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл голомтоос 1000 орчим км зайтай орших Улаанбаатар хотын захын оршин суугчид, ойролцоох аймгуудад мэдрэгдсэн юм.

Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалайгийн мэдээлснээр, Хөвсгөл аймагт энэ сарын 14-ны өглөөний 06:00 цагийн байдлаар 1245 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3,5 магнитудаас дээш нийт 89 газар хөдлөлт иргэдэд мэдрэгджээ. Хөвсгөл далайн мөсний хар, цагаан хилд хөдөлгөөн орж, өөрчлөгджээ. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас тус аймгийн Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын хоёр цонх, мөн Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Эрдэнэбулган, Тариалан сумын ЕБС-ийн хана, цонх, шат, Мөрөн сумын "Гурван гал" өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус, тус цууралт үүсчээ.


БЗД-ИЙН 17-Р ХОРООНД ХЭСЭГЧИЛСЭН ХӨЛ ХОРИО ТОГТООВ

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын даргын шийдвэрээр тус дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хоёр хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоох шийдвэр гаргасан. Тодруулбал, 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны нэгдүгээр сарын 14-ний 06:00 цагаас эхлэн нэгдүгээр сарын 16-ны өдрийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоов. Хязгаарлалт тогтоосон хугацаанд 17-р хорооны нутаг дэвсгэрт иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлаж, хэт журам сахиулж ажиллажээ. Энэ хүрээнд, явуулын 6, байнгын 4 нийт 10 цэгийг байгуулж, 18-аас дээш насны бүх иргэдийг өмнө нь шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан Пүрэв, Баасан гарагуудад PCR шинжилгээнд хамрууллаа. Баянзүрх дүүргийн 17 хороонд өргөжүүлсэн тандалтаар шинжилгээ хийхэд өчигдөр (2020.1.16) зургаан хүнээс вирус илэрсэн. Түүнчлэн Баянзүрх дүүргийн ТҮК-ийн 56 ажилтанд шинжилгээ хийхэд зургаан ажилтанд вирус илэрчээ.


УЛСЫН ДЭЭД ШҮҮХ АН-ЫН ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАВ

Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүхээр өнөөдөр /2021.01.14/ хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Дээд шүүх хуралдаанаар АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг бүртгэхээс татгалзаж, Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлээс хассан байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуралдсан АН-ын X их хурлаас гарсан АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзжээ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд Ардчилсан намын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааныг хасах шийдвэр гаргаж, С.Эрдэнийг бүртгэж өгөх хүсэлтийг хүлээж авахгүй боломжгүй гэж шийдвэрлэв. Улсын дээд шүүхийн 01 тоот тогтоол болох Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээр үлдсэн.


ЕРӨНХИЙ САЙД АСАН Ж.ЭРДЭНЭБАТАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААВ

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар  нэгдүгээр сарын 15-нд хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ. Ингэснээр түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 6.6 жилийн хорих ял хүчингүй болж, түүний хэргийг дахин мөрдөн шалгах юм. Харин энэ хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн бөгөөд тэрбээр цагдан хоригдох хэвээрээ юм байна.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй.

 

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-17 178.17.174.13

! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

зочин 2021-01-17 66.181.161.28

шүүх харин их болгоомжтой ханджээ.

Avatar

Заагч 2021-01-17 202.9.46.225

Луйварчид хэзээ ч ял эдлэхгүйн бодит жишээ энэ юм.Ялзарсан шүүх авлигажсан шүүгчдээс болж Монгол улс дампуурлаа.

Avatar

хэхэ 2021-01-17 66.181.186.163

Монголд мөнгөтэй албан тушаалтай хүн ял эдлэхгүй

Avatar

хэхэ 2021-01-17 66.181.186.163

Хөвсгөлд хүчтэй газар хөдлөөгүй

Avatar

Lavlaa 2021-01-17 103.229.123.78

Шүүхийн шийдвэрийн энэ савалгаа бол жинхэн дампууосны шинж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж