Шинжилгээний 37 цэгт тусгаарлах өрөө бэлдээгүй байжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.16-нд нийтлэгдсэн

Шинжилгээний 37 цэгт тусгаарлах өрөө бэлдээгүй байжээ

Шинжилгээний 37 цэгт тусгаарлах өрөө бэлдээгүй байжээ

МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийт 2135 албан хаагч эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.15-ны 06:00 цагаас 2021.01.16-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 72,516 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 29 объектын 12,885 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 45 байранд 1713 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр 151 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ.

УОК-ын шийдвэрээр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 164 иргэнийг татан авах үед Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллийн дэглэмийн мөрдүүлэн ажиллажээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын хяналт шалгалтыг 25 эмнэлэгт хийж, хүний нөөц хүрэлцээгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай, иргэд, ажилтнуудын халууныг хэмжих, маск зүүлгэх шаардлагыг хангуулаагүй зэрэг зөрчлийг илрүүлэн албан шаардлага, зөвлөмж өгч зөрчлийг арилгуулах арга хэмжээ авав. /Архангай, Дундговь, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд, Хөвсгөл/

ШИНЖИЛГЭЭ АВАХ ЦЭГИЙН ХЯНАЛТ: Covid-19 халдварыг илрүүлэх шинжилгээ авах 37 цэгт хийсэн хяналтаар иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй, тусгаарлах өрөө бэлдээгүй зэрэг зөрчил илэрч байна. /Улаанбаатар, Архангай, Говьсүмбэр, Өмнөговь/

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 218 объектын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдал, 1256 байгууллага, аж ахуйн нэгж гадна орчны 50 м хүртэлх газрын цэвэрлэгээ хийсэн эсэхэд хяналт шалгалт хийж зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох “Элемент” ХХК, “Элемент медикал” компаниудад 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 179 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 7 тусгаарлан ажиглах байр, 34 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас нийт 6990,8 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 6990,8 кг хогийг устгасанаас 4629,1 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2361,7 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: УОК, НОК, АОК-ийн шийдвэрийн дагуу үйл ажиллагааг нь хориглож, хязгаарласан 43 байгууллагад хяналт хийж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулав.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 1386 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 896 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 1099 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 1047 тээврийн хэрэгсэл, 1220 жолооч, зорчигч,хилээр гарсан 1044 тээврийн хэрэгсэл, 1165 жолооч, зорчигчид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 1844.4 тн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөв.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 5959 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 291 улсын байцаагч хяналт тавьж 11,282 (шинжилгээ өгсөн 3898) иргэнд зөвлөгөө өгсөн.

Улаанбаатар хот руу орох чиглэлд малын гаралтай түүхий эд тээвэрлэсэн 46 автомашинд хийсэн халдваргүйтгэлд хяналт тавьж ажиллав.

Тавантолгой түлш ХХК 4238.67 тн түлш үйлдвэрлэж, 3274.65 тн түлш борлуулалтад гаргажээ. Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 50 цэгт хяналт хийхэд 478.2 тн түлшний нөөцтэй байна.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 344 дээж шинжилгээнд ирж, 259 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон ариутгалын бодис, орчны усны шинжилгээний 24 дээж шаардлага хангаагүй байна.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж