УИХ-ын даргын зөвлөл өчигдөр (2021.01.15) хуралдаж, шинэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоогоод байна. Энэхүү дарааллаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Мягмар гаригт буюу нэгдүгээр сарын 19-нд хуралдаж ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хэлэлцэх ажээ.
Мөн энэхүү хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрэглэх техник хэрэгслийн тухай ч хэлэлцэх юм.
УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өнгөрсөн сард хэлэлцэн баталсан ч санал хураалтыг хэдний өдөр зохион байгуулах, энэхүү сонгуулийг зохион байгуулахад хэдий хэмжээний зардал шаардаж байгаа вэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тодорхой болгохоор болсон юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно хэмээн заасан.
Ингэхдээ өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй байх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд туссан нь хуульчдын дунд ихээхэн маргаан дагуулсан сэдэв хэвээр буй. Нэг хэсэг нь өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжтой гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь боломжгүй гэж тайлбарладаг. Иймээс эл асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан ирвэл хэлэлцэж, шийдвэрээ гаргах, мөн Улсын Дээд Шүүх тайлбар хийх гэсэн арга л үлдэж байгаа юм.
Шинэ долоо хоногт Ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ ямар хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуваариас харах боломжтой.
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
Нэгдүгээр сарын 18-ны Даваа гаригт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
Нэгдүгээр сарын 18-ны Даваа гаригт:
- Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
- Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 201 тоот өрөөнд;
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
- Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Нэгдүгээр сарын 19-ний Мягмар гаригт:
- Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
- Төсвийн шинэчлэлийг бүх түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана
Нэгдүгээр сарын 20-ны Лхагва гаригт:
- “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын 5 дахь заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
ГУРАВ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:
Нэгдүгээр сарын 19-ний Мягмар гаригт:
1.Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаан 09.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:
/Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу./
Хэлэлцэх асуудал:
- Дэд хорооны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл.
Нэгдүгээр сарын 20-ны Лхагва гаригт:
1.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимд:
/Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу./
Хэлэлцэх асуудал:
- Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээлэл сонсох.
ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
Нэгдүгээр сарын 19-ний Мягмар гаригт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
/Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу./
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
/Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу./
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 56 гишүүн 2021.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат 2020.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
/Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу./
Хэлэлцэх асуудал:
- Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
4.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
/Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу./
Хэлэлцэх асуудал:
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.
Нэгдүгээр сарын 20-ны Лхагва гаригт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
/Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу./
Хэлэлцэх асуудал:
- Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /“Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай”/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/;
- Бусад.
ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
/Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 13.00 цагаас эхэлж бэлтгэл
хангагдмагц хуралдаан 14.00 цагт эхэлнэ/
Нэгдүгээр сарын 20-ны Лхагва гаригт 14.00 цагаас:
/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын
газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad
төхөөрөмжийн MyParliament программыг
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
/Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 09.00 цагаас эхэлж бэлтгэл
хангагдмагц хуралдаан 10.00 цагт эхэлнэ/
Нэгдүгээр сарын 21, 22-ны Пүрэв, Баасан гаригт 10.00 цагаас:
/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын
газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad
төхөөрөмжийн MyParliament программыг
ашиглан оролцоно./
- Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр 2020.08.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 56 гишүүн 2021.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат 2020.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Хүнсний үйлдвэрлэл, хангамжийг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар.