Хошорюү С.Бямбасүрэн анхны даваагаа авлаа

Хуучирсан мэдээ: 2021.01.16-нд нийтлэгдсэн

Хошорюү С.Бямбасүрэн анхны даваагаа авлаа

Хошорюү С.Бямбасүрэн анхны даваагаа авлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башёгийн зургаа дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2021.01.15) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 5000 үзэгчийн өмнө явагдлаа.

Энэ удаагийн хацү башёгийн эхлэлийг муу тавиад буй зүүний манлай озэки Такакэйшо маэгаширагийн гуравт эрэмбэтэй Оношотой тааран барилдсан ч дахин өвдөг шороодлоо. Ийнхүү ёкозүна цол горилж буй Такакэйшо нэг даваа, таван унааай боллоо. Харин барууны манлай озэки Шодай маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Точиношинг давж, таван даваа, нэг унаатай болсон бол залуу озэки Асанояама маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Такарафүжид өвдөг шороодлоо. Асанояама гурван даваа, гурван унаатай яваа.

Монгол бөхчүүдийн хувьд сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Дайэйшотой тааран барилдсан ч унав. Тэрүнофүжи гурван унаа, гурван даваатай башёг үргэлжлүүлж байгаа бол Дайэйшо нэг ч унаагүй зургаан даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Харин маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил сэкивакэ Таканошог, маэгаширагийн наймд эрэмбэтэй Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн зургаад эрэмбэтэй Кагаяагиг тус тус давжээ.

Тэгвэл башёг сайн эхлүүлсэн Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 15-д эрэмбэтэй Котонакавад өвдөг шороодож, башёг тааруу эхлүүлсэн Хошорюү С.Бямбасүрэн жүрёогийн долоод эрэмбэтэй Нишикигиг давж хацү башёгийн анхны даваагаа авлаа. Хошорюү С.Бямбасүрэн одоогоор нэг даваа, зургаан даваа явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж