Гэрлийн шон мөргөж, жолооч эмэгтэй гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.16-нд нийтлэгдсэн

Гэрлийн шон мөргөж, жолооч эмэгтэй гэмтжээ

Гэрлийн шон мөргөж, жолооч эмэгтэй гэмтжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчдын гудамж, Гурвалжингийн гүүрний "Жаст ойл" ШТС-ын зүүн замд өчигдөр шөнийн 03.00 цагийн үед “Toyota Camry” маркийн автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөж, осолджээ.

Ослын улмаас жолооч 33 настай, эмэгтэй гэмтсэн байна. Энэ оны эхний нэг сарын байдлаар гэрлийн шон мөргөх хэлбэрээр бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирч, 16 хүн гэмтсэн гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд жолооч та бүхэн авто зам, цаг агаарын нөхцөл зэргийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА          

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж